Б.Бат-Эрдэнэ: Хилтэй холбоотой асар их маргаан гардаг

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-н гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Хилтэй холбоотой асар их маргаан гардаг. Хуучин тогтолцооны үед Ардын их хурлын тэргүүлэгчдээс зарлиг шийдвэр гараад дээрээсээ асуудлыг шийдээд явдаг байсан бол 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчим нь Иргэдийн нийтийн хурлаасаа эхлээд асуудлуудаа зөвшилцөж явдаг зарчим руу шилжсэн. Малын тоо толгой өссөн. Бэлчээрийн хүрэлцээ, доройтол цөлжилттэй нийлэхээр яах ч аргагүй ийм нөхцөл байдалтай байна. Газар өмчлөх, авахтай холбогдуулан олон арван жил суурьшсан суурьшлын бүс, аймгийн төвүүдийг хот байсныг нь өөрчлөөд суманд нь хуваасан. Сумын хилийн цэсэд хамаарагдаж байгаа учраас үүнийг шийдэхээс өөр арга байхгүй”


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.179.25.46] 2020-02-02 00:19:49

ТЭГЭЭД МЭДЭЖ БАЙГАА ВМ БОЛ АЖЛАА ХИЙГЭЭЧ ХУДЛАА САНДАЛ ДЭЭР СУУЖ АМ ХОШНОГО ХОЁРООРОО УНГАС АЛДАЖ БАЙХААР.

Зочин [202.9.46.19] 2020-01-31 12:37:18

Энэ өвгөн улс төрөөс холдож үз


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.