БНХАУ руу зорчих Монгол Улсын иргэдийг хилийн бүх боомтоор нэвтрүүлэхгүй

Н.Саранчимэг / Нүүр

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим хилийн боомтыг хаах шийдвэр гаргаад байгаа. Хилийн тухай хууль болон ДЭМБ-аас гаргасан сануулга, зөвлөмж, бусад улс орнуудад мөрдөж байгаа дэглэм журам, ялангуяа БНХАУ-тай хиллэж байгаа улс орнуудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг харгалзаж үзээд Засгийн газрын зүгээс дээрх шийдвэрийг гаргасан юм.

УОК болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газраас дараах мэдэгдлийг иргэддээ хүргэж байна.

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр шийдвэрлэв. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД:

1.Хятадын талаас ирэх Монгол Улсын иргэдийг зөвхөн агаарын замын Буянт-Ухаа /Чингис хаан олон улсын нисэх буудал/ боомт болон Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

2.Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар Хятадын талаас ирэх монгол иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Булган-Такашикэн, Замын-Үүд-Эрээн, Баянхошуу-Өвдөг боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

3.Улс хоорондын ачаа тээврийн автомашин /нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, хүнс, бараа/-ы зөвхөн үндсэн жолооч нарыг Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

4.Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаана.

5.БНХАУ руу зорчих Монгол Улсын иргэдийг хилийн бүх боомтоор нэвтрүүлэхгүй. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлнэ.

Гадаадын иргэд:

1.Монгол, Хятадын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор хятад болон тус улсаар дамжин Монгол Улсад ирэх гуравдагч улсын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй.

Холбогдох мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-17.30 цагийн хооронд 51- 266828 дугаарын утсаар лавлана уу гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.205] 2020-02-03 06:39:49

Mongol tserguud maani goe saihan haragdaj bna.

Зочин [66.181.161.94] 2020-02-08 13:52:54

Tegeed untsen jolooch narn xun bish ymuu naad ulsuudiin chin ard ger buliin olon bgaadaa

Зочин [64.53.234.130] 2020-02-01 19:58:06

Zuitei sain baina baabariin tsenddoog garna gevel gargachihaarai uragshaa

Зочин [64.119.20.210] 2020-02-01 12:12:12

Ардчилсан Монгол улсад хvний заяагдмал эрхийг онц ноцтой зерчиж байнаа!! гээд л дэлхийгээр нэг чарлаад тийчлээд хэвтчихвэл яах болжийн оо!! Батvvл баатар vсэрч гарч ирээд л иргэдийнхээ эрхийг хамгаална!! гээд дайрчихвал бид яах болжийн оо??!!

Зочин [202.55.188.43] 2020-02-01 09:44:12

Цэргүүдийн хувцас таалагдаж бна ингэж нэг өөрчилмөөр байсан юм гоё харагдаж бна шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.