Их Британи Европын холбооноос албан ёсоор өнөөдөр гарлаа

Aдмин / Улстөр

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Европын холбооны гишүүнээс албан ёсоор өнөөдөр гарлаа. Хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дагуу Нэгдсэн вант улс нэгдүгээр сарын 31-нд Гринвинчийн цагаар 23:00 цагт (УБ-ын цагаар хоёрдугаар сарын 1-ний өглөөний 07:00 цагт) хамтын нийгэмлэгээс гарч байна.

Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс оны сүүлч хүртэл шилжилтийн үе үйлчлэх бөгөөд тиймээс дорвитой өөрчлөлт даруй гарахгүйг телевизийн “BBC News” суваг тэмдэглэлээ. Тус оронд Европын холбооны хуулиудын ихээхэн хэсэг, түүний дотор хүмүүсийн чөлөөтэй шилжин явах тухай хууль арванхоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэн үйлчлэх юм байна. Их Британи Европын холбооны гаалийн холбоо болон нэгдсэн зах зээлийн аль алинд үлдэх бөгөөд гэхдээ Европын институтуудэд төлөөлөлгүй байх болжээ. Шилжилтийн үеийн сүүлч гэхэд талууд чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах ёстой юм.

Brexit-ээс нэг цагийн өмнө Британийн ерөнхий сайд Борис Жонсон телевизээр үг хэлжээ. Тэр Европын холбооноос тус орны гарсныг “Шинэ эриний үүрийн гэгээ” хэмээн тодорхойлсон байна.

Англи улс Европын холбоо байгуулагдсан үеэс хойш түүнээс гарсан анхны орон болов. Ингэснээр 27 гишүүнтэй болж байгаа юм. Түрүүнд нь Английн банк ойрын жилүүдийн Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаар таамаглал гаргажээ. Тус орон ойрын жилүүдэд эдийн засгийн хэд хэдэн асуудалтай тулгарах нь таамаглалаас харагдаж байна.

Уг нь Их Британи 2019 оны гуравдугаар сарын 29-н гарахаар төлөвлөж байсан ч, парламент тус холбоотой байгуулах хэлэлцээрийн болзлын талаархи хуучин ерөнхий сайд Тереза Мэйгийн саналыг хэд хэдэн удаа буцаасан юм. Тийнхүү дөрөвдүгээр сарын 12, аравдугаар сарын 31, сүүлд нь 2020 оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл хойшлуулсан.

Их Британи гарах тухай хэлэлцээ 2017 оны зун эхэлсэн. Үүнээс өмнө 2016 онд нийт ард түмний санал хураалт болж, Европын интеграцийг эсэргүүцэгчид 51.9 хувиар ялсан юм. Их Британи Европын холбооноос гарсанд тус байгууллага харамсаж байна гэж Европын холбооны дотоод бодлогыг хариуцдаг Жозеп Боррель мэдэгджээ. Түүний мэдэгдлийг телевизийн “EEAS” суваг твиттерт жиргэсэн байна.

“Нэгдсэн вант улс манай холбоог орхихоор шийдвэрлэсэнд харамсаж байна” гэж Боррель мэдэгдэхдээ “Европын холбоо энэ сонголтыг хүндэтгэж байна” гэжээ. Их Британи Европын холбооны гол түнш хэвээр үлдэнэ гэж тэр хэлсэн байна. Дотоод бодлогын зохицуулагч Британитай худалдаа-эдийн засгийн харилцаагаа төвхнүүлж, түүнчлэн гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахыг хүсч байгааг тэмдэглэжээ.


Сэтгэгдэл

hrylileyhq [61.164.95.245] 2023-04-11 12:15:33

Мэдээ.МН hrylileyhq http://www.g0lp01c07it5ali47dgah772640sgy17s.org/ [url=http://www.g0lp01c07it5ali47dgah772640sgy17s.org/]uhrylileyhq[/url] <a href="http://www.g0lp01c07it5ali47dgah772640sgy17s.org/">ahrylileyhq</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:08:31

<a href="https://t.me/filmfilmfilmes/2">Вечер с Владимиром Соловьевым</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 02:07:28

війна в україні 2022 пророцтва <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022</a> скільки буде тривати війна в україні 2022

цэцэг [59.153.115.234] 2020-02-02 15:05:29

их британи хугарчээ би гайхаад байгаан .


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.