Жанжин Сүхбаатар 127 жилийн тэртээ мэндэлжээ

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь насаа өргөсөн их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 02-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат Дамдины гэрт төржээ. Түүний хуланц эцэг “Бор” хэмээх хочтой Төгс нь XVIII зууны эцэс, XIX зууны эхээр амьдарч байжээ. Энэ хүний тухай тодорхой мэдээлэл гэх юм байдаггүй аж. Түүний хүү Элбэгийн амьдралын сүүлчийн мөч хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйс Гадин засгийн хошуу /Ёст бээсийн хошууг 1884-1909 онд Гадин, 1909-1923 онд Доржжав засаглаж байжээ/, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “19-ийн хонхор” гэдэг газартай их холбоотой аж. Учир нь тэр хонхорт нүхэн шорон байжээ. Уг нь бол газарт гүн ухчихсан зүгээр л нэг нүх. Гэвч дөнгөтэй хүмүүсийг тэр нүх рүү хийчихдэг байж. Нэг шөнө тэр нүхний нэг хананых нь шороо нураад 19 ялтанг дараад алчихжээ. Тэдний нэг нь тэрхүү Элбэг байж.

Түүнээс хойш тэр газрыг “19-ийн хонхор” гэдэг болжээ. Хятадын өр төлөхөөс татгалзсан, ноёныхоо гэрийн үүдээр мориноосоо буулгүй гарсан, Мандалын хүрээний хятад пүүсийг талж дээрэмдсэн гэсэн шалтгаанаар Элбэг тэр нүхэнд хоригдож байж. Гэхдээ Элбэг тэр нүхнээс амьд гарахгүй гэдгээ мэдэж байсан байна. Тиймээс нэг удаа өөрийг нь эргэж ирсэн том хүү Төгөөдөө “Миний хүү эр хүн. Яваандаа үр хүүхэдтэй ч болно. Аав нь элдвийн эрүү шүүлт амсаж их зовж байна. Тамын орон гэж байдаг бол энэ л байна. Аав нь амьддаа тамд орлоо, үхэхдээ диваажинд очих байх аа. Танай эхнэрээс охин гарвал Тамзав, хүү төрвөл Дамдинчойжоо бурхны нэрийн Дамдинг өгөөрэй” гэж захьсан гэсэн явган яриа байдаг ажээ. Тэрхүү эмгэнэлт явдлын дараа Элбэгийн том хүү Төгөө нь аавынхаа амийг нэхэж заалдан тэмцсэн байна. Бадаргуулт төрийн дөрөвдүгээр оны (1879) аравдугаар сарын 6-нд Сэцэн хан аймгийн жанжны газар буюу чуулган даргын газарт өргөдөл гарган тэмцэлдэж эхэлжээ.
Төд удалгүй Төгөө гэрлэж, эхнэрээс нь хүү гарч тэрбээр хүүдээ Дамдин гэсэн нэр өгсөн байна. Энэхүү Дамдин бол ирээдүйн их жанжны эцэг болох тавилантай нэгэн байжээ. Ядуу зүдүү болохоор Т.Дамдин айл айлд зарцлагдаж амиа зогоодог байжээ. Тэгж яваад Ээлт гэдэг баян айлын зарц болжээ. Ээлт Дэмбэрэл, Мятав, Дэмчиг гэсэн гурван сайхан хүүтэй, дүү Гомбодор нь дөрвөн охинтой байж. Гомбодорын хамгийн бага охин нь Ханджав гэсэн нэртэй. Ах дүү хоёр ярилцаж байгаад хоёр бага хүүхдээ хооронд нь зөрүүлээд өргөөд авчихсан гэнэ.Гэтэл Ээлтийн зарц Дамдин өргөж авсан ганц охинтой нь хайр сэтгэлийн холбоотой болжээ.

Баян Ээлт энэ явдалд огт таатай хандсангүй. Ядуу зүдүү, бас удам муутай гээд халгаахгүй байж. Ингэж байтал Ханджав том хүү Дэндэвээ төрүүлчихжээ. Тэгээд ч байдал дээрдсэнгүй, баян Ээлт хэзээ ч Дамдинд охиноо өгөхгүй гэж. Гэтэл Ганданд шавилан суудаг, Ээлтийн хамгийн бага дүү Дондов нэгэнтээ нутагтаа ирэхдээ Дамдинд “Цаад хоёрыгоо авч оргоод хүрээнд очиж амьдар. Тэр хүрээ гэдэг чинь зовсон хүн жаргадаг, золбин нохой таргалдаг газар” гэж зөвлөжээ. Тэр ч битгий хэл хүрээнд очвол миний найз “Яатуу” хочтой Даваа дээр очоорой гэж захиа бичиж өгсөн ч гэсэн яриа бий.

Тэр цагийн хууль журмаар бол албат хүн аймаг хошуунаасаа гарах эрхгүй байж. Хэрвээ оргож босоод баригдвал нэлээд хатуухан шийтгэл хүлээдэг байсан байна. Тэд эхлээд нэг оргож. Баригдчихаж. Дараа нь Мандалын хүрээний цам үзнэ гэж гараад замаа буруулан одоогийн Дорноговийн нутгаар дамжиж, ихэд тойрч явж байж Маймаа хотын барааг харсан гэнэ.

Д.Сүхбаатарын ах дүү нараас том ах Дэндэв нь л хувьсгалын хэрэгт гар бие оролцсон бөгөөд дүүгийнхээ үйл хэргийг их дэмждэг нэгэн байжээ. Нэлээн ч сэргэлэн эр байж. Сүхбаатарыг төрөөд гурав, дөрөв хоносны дараа угаалга хийжээ. Тэр угаалганд Шүтээний аймгийн Хаймчиг гэдэг лам оролцож. Дамдин, Ханд хоёрт ламд өгчих өргөл барьц байсангүй. Тэгэхээр нь том хүү Дэндэвээ гар хөлийн үзүүрт заруулахаар өгчихжээ. Хөрөнгөтэй ламын дэргэд очсон Дэндэв монгол бичиг, төвд хэл сурч тэр цагтаа л боловсролтой хүн болж. Бас наймаанд тун ч одтой эр байжээ. Хүнээс юмыг нь салгаж, мулзалж салдаг учраас “Мулзан” гэдэг хочтой болсон ч гэлцдэг.

Хувьсгалт нууц бүлгэм байгуулагдаж эхэлсэн үеэс Д.Сүхбаатарын гэр бүлийнхэн гээд гамингууд элдвээр зовоогоод байхаар нь тэрбээр ээж Ханджав болон дүү Долгорыгоо нөхөртэй нь дагуулаад Ханд вангийн хошуу буюу одоогийн Булган руу зугтчихжээ. Замдаа ээж, дүү хоёроо айлд орхиод хүргэнтэйгээ хамт Орос руу гарч, цаашаа Сүхбаатар дээр яваад оччихсон гэдэг. Тэгээд журамт цэрэгт элсэж, Хиагтыг чөлөөлөх тулаанд оролцсон байна. Дараа нь Х.Чойбалсангийн удирдлагад баруун замын байлдаанд оролцож явжээ. Тэрбээр 1925 онд дүүгийнхээ анхны албан ёсны намтрыг бичиж үлдээсэн гэдэг. Гэвч хэвлэгдэлгүй өдийг хүрсэн бөгөөд өдгөө улсын Төв Архивын харъяа МАХН-ын баримтын төвд хадгалагдаж байна.


Сэтгэгдэл

ИРГЭН [139.5.219.229] 2020-02-05 18:17:21

Сүхбаатар гэдэг чинь: Нэр нь зохиомол. Түүх нь ч зохиомол ,Жирийн нэгэн залууг олон зураг даруулж ,олонд таниулах боломжтойг нь ашиглаж ,Улаан оросын улс төрийн зорилгоор зохиомлоор гаргаж ирсэн хий хоосон алдар цуутай жирийн нэгэн өвөр монгол гаралтай залуу байсан гэдэг.Чойбалсан ард түмэнд ихэд хүндлэгдэн ,тахиж шүтэгдэх болсон үед улаан оросууд энэ байдлыг дарахын тулд тусгай цуглаан зохион байгуулж түүн дээр найруулан бичсэн тусгай үгтэй бичгийг Чойбалсангаар өөрөөр нь уншуулж::Сүхбаатар бол хувьсгалын удирдагч.их жанжин гэж хэлүүлсэн үеэс хойш ийм зохиомол удирдагч,жанжин бий болсон тухай үнэн барит түүх байдаг юм.Жинхэнэ хувьсгалын удирдагч нар нь Данзан,Бодоо..зэрэг хүмүүс байсан нь түүхийн ул мөр хөөсөн хүнд бол тодорхой байдаг ,

зочин [66.181.177.53] 2020-02-04 13:05:28

зургийг засаач.

Ард [64.119.23.151] 2020-02-03 12:14:13

Батvvл .элбэгдорж баабартангууд хошоог нь буулгачих вий дээ.

Зочин [103.212.119.239] 2020-02-03 05:02:10

Сүхбаатар жанжин бол бид бүгдийн хүндлэн дурсах учиртай өвөг дээдсийн нэг мөөн. Цэл залуухан насандаа хувьсгал оройлно гэдэг бол суутнуудын л үйлс. Тйим залуу хүн гэхэд ёс жудаг хүндлэлийг мэддэг байсан нь Богд хаанаа хүндэлж, Жалханз хутагтыг ачит багшаа гэж дууддаг байсан зэрэг нь захианаас нь харагддаг. Даанч Оросууд хороосон доо

Зочин [64.119.18.52] 2020-02-03 03:19:42

ОДОО Ч ҮЛГЭРТ ДУРТАЙ ХҮҮХЭД Ч ХОВОРДСОН ДОО .

Энэ асуудалд хүндэтгэлгүй хандах ёсгүй. [202.131.225.53] 2020-02-03 02:12:59

Зургийг нь ингэж сэглэх байсан юм бол дээрх нийтлэлийг гаргах хэрэгггүй байсан юм. Энэ хүнийг ч бодсон, уншигчдаа ч бодсон ингэж ХҮНДЭТГЭЛГҮЙ хандаж болохгүй ш дээ! Редакциа!

зочин [202.179.24.234] 2020-02-03 00:54:06

эцэг дамдин хүрээнд ирээд шоронгийн хуяг хийж байсан тухай алга байна. шоронгийн хуягийн хүү одоогоор бол нилээд хөдөлгөөнтэй атман маягийн нөхөр байсан бололтой. тийм ч учир цэрэгт нилээд сэрэглэн хөдөлгөөнтэй эр байсан тул бусдаас зарим талаараа илүү байсан юм шиг байгаа юм. бага дарга, пулемет сумангийн дарга болсон энэ тэр гээд. бас нэг нь зоригтой сайн байодсан тул богд хаанаас гүн хэргэм авч байсан. угсаа залгамжилсан бус цэргийн гаьяагаар гүн цол авч байжээ.

Зочин [202.9.46.19] 2020-02-02 23:45:48

Д.Сүхбаатар Х.Чойбалсан Ю.Цэдэнбал гэх агуу эх оронч хүмүүс үхэр монголчуудыг манжийн дарлал хятадын дарлал болон өлсгөлөн ядуурал өвчин зовлонгоос салгаж, монголыг тусгаар тогтносон орон болгосон гавьяатай хүмүүс. Гэвч одоо эдгээр хүмүүс үхэр монголчууд муулаад л сууцгааж байна. Хүн тэжээвэл толгой цусдана гэж үнэн юм даа.

Зочин [202.70.37.34] 2020-02-04 05:05:12

яг үнэн

Зочин [66.181.184.81] 2020-02-02 15:32:42

Buzar nam MAN

Зочин [64.53.234.130] 2020-02-02 13:16:09

02022020 ene jil torson odor ni hovorhon toon tegsh hemtei bainadaa

Зочин [66.181.187.57] 2020-02-02 13:05:34

Сүх жанжины толгойг бүтэн гарга.санаатай тал гаргасан бол сэтгүүлчид эрүү үүсгэ.ямар санаа байна.

Зочин [150.129.141.158] 2020-02-02 11:10:44

Сүхбаатар бол монголын түүхэнд салаан даргийн л хэмжээний хүн

Зо [150.129.141.158] 2020-02-02 15:29:37

Монголын түүх аугаа ялалтууд аугаа жанжнууд аугаа баатаруудаар хахаж цацаж байна даанч бид тэднийгээ мартах юмдаа хажууд нь сүхбаатар бол салаан дарга л гэж би боддог манай түүх зөвхөн 20 р зуун биш шүүдээ элэг нэгтнүүдээ

Зочин [66.181.161.107] 2020-02-02 14:20:46

Чиний ингэж бичих эрхийг олгоход оролцсон чухал салаан дарга юм даа...

Зочин [64.53.234.130] 2020-02-02 13:17:07

Hujaa ruugaa zail

Irgen [192.82.68.104] 2020-02-02 11:48:23

чи хэний хэмжээний хүн бэ.

Зочин [150.129.143.99] 2020-02-02 10:42:17

монголын эх оронч хүү дээ, их жанжиндаа мөргөмүү

ич [139.5.219.229] 2020-02-05 18:29:05

Чи арай тэр зохиомол хүнтэй хамт дулалдаж явсан юм биш биз

зочин [66.181.177.53] 2020-02-02 10:13:05

Ил захидалын зураг байдаг байж билээ.Сонин бна.

зочин [202.179.8.210] 2020-02-02 09:36:11

Зурагийг нь хагас гаргаад хүнийг бүү доромжил.Түүх түүхээрээ байх ёстой.Хэвлэлтэнд оруулсан зулзага минь ойлгож ав.

Зочин [202.179.27.170] 2020-02-02 08:41:45

ene xvnii garal vvcel bol Opociin tsergiin cyrgagch byriad mongol xvn bcan.Mongold ix zuil xiicen xvn

Зочин [182.160.36.162] 2020-02-02 08:21:29

ардчилсан хочтой тогжгор тарган биетэй шулмасууд л энэ Монголын их удирдагчийг хараан зүхдэг. тарвагадорж шаабар лалар батүүл гахай эрдэнэ мэт тарган жоомнууд.

Зочин [202.9.46.175] 2020-02-02 08:04:22

Өөрийхөө 3 үеийн түүхийг бүрэн мэдэхгүй байж энэ хүний талаар мэдэмхийрээд яахав дээ. Мэдэхгүйгээр мэдэмхийрэх л муухай даа...

Зочин [66.181.176.160] 2020-02-02 05:47:10

Цагаан дээлт Дамдин гэдэг чинь зохиомол түүх. Сүхбаатар ядуу ардын хүүхэд ч биш, Хаант Оросын кадетийн сургууль төгссөн, баян айлын хүүхэд. Монголд цэргийн сургагчаар ажиллаж байсан болохоос та нарын шүдтэг шиг манай жанжин ч биш, хувьсгалын удирдагч ч биш. Хэдий болтол тэнэг түүхэнд хууртаж Оросуудыг ах гэж эргүүтэж амьдарцгаах болж байна аа. БНМАУ-тай ах дүүгийн найрамдалтай байсан улс чинь Орос биш Зөвлөлт Холбоот Улс байсан юм шүү, малууд аа.

Zochin [202.126.88.33] 2020-02-02 06:43:20

Chi muu teneg erguutsen uher bodoh yum bichne shu yu soliorood bnaa

зочин [202.179.8.210] 2020-02-02 05:27:57

жанжны зургийг нь бүтэн гаргаачээ.Тэнэг сэтгүүлч

Зочин [202.179.27.170] 2020-02-02 05:22:09

Deerx tvvx geed baigaa zvil chin bvgd xydal shuu dee. Bid kommynict niigemd amidarch bgaa bish.D.Cvxbaatar gedeg xvn chin Orocooc opj ircen Bogd xaant Mongol ylciin tsergiig dadlagajyylax zopilgoor mongold yrigdaj ircen opoc cyrgagch nariin neg uim shvv dee.Xvreenii xvvxen Yunjmaatai ger bvl bolood mongold vldcen xvn uimaa. xedii boltol xydal tvvxeer tarxi ygaax be?

Zochin [202.126.88.33] 2020-02-02 06:44:45

Yasan ih medegch be chi

Оюунгэрэл [192.82.68.141] 2020-02-02 04:53:15

Зургийг яаралтай зас

Боль [139.5.219.229] 2020-02-05 18:26:09

Баримтат юмыг гуйвуулж,өөрчилж яадаг байнаа.Муухай монгол морь унуулсан тул өөрчилж ТООМСОГ УНАСАН БАЙДЛААР бол гоё харагдах юм биздээ ха ха

Зочин [64.119.18.52] 2020-02-03 03:20:01

ГУЦ

Зочин [64.53.234.130] 2020-02-02 13:18:32

Shaardaj baina


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.