Коронавирусийн талаарх сүүлийн үеийн мэдээллүүд

Ц.Анударь / Эрүүл мэнд

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 17387 болж, нийт 361 хүн нас баржээ. Вирусийн халдвар авсан 2296 хүний биеийн байдал хүнд байгаа бол 475 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Сүүлийн нэг хоногийн дотор 2829 хүн шинээр халдвар авсан байна. Одоогийн байдлаар, 21558 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нэгдүгээр зэргийн хавьталтай 152.7 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.

Филиппин улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан нэг хүн нас барснаар нас баралт бүртгэгдсэн анхны гаднын орон болжээ. Ухань хот сэжигтэй болон хавьталтай иргэдийг хөл хорионд оруулахаар боллоо.

-Тайландын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр, тус улсад халдварын 19 тохиолдол бүртгэгдсэнээс найман өвчтөн бүрэн эдгэрчээ. Халдварын сэжигтэй 382 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж.

-Өмнөд Солонгосын үйлдвэрүүд эмнэлгийн амны хаалтыг хоногийн 24 цагаар үйлдвэрлэхээр болжээ. Ингэснээр, хоногт үйлдвэрлэх амны хаалтын тоог 10 саяд хүргэх гэнэ. Хамгийн сүүлийн мэдээллээр, өдгөө тус улсад нийт 31.1 сая ширхэг амны хаалт худалдаанд байгаа юм.

-АНУ сүүлийн 14 хоног БНХАУ-д зорчсон гаднын иргэдийг хилээр оруулахыг хоригложээ. Гэхдээ энэ хязгаарлалт АНУ-д хамаатнуудтай иргэд болон нисэх багийн гэр бүлд хамаарахгүй. Хятадын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон АНУ-ын иргэд 14 хоногийн хугацаанд карантилагдах гэнэ.

-Ойрх Дорнодын дөрвөн улс коронавирусийн халдварласан тохиолдлыг илрүүлэх хүчин чадалтай гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус бүс нутгийн Египет, Иран, Иордан, Сири зэрэг арван улсад лабораторын ийм боломжийг олгохоор болжээ.

-ОХУ Хятад улсын чиглэлийн галт тэрэгний олон улсын үйлчилгээг бүрэн зогсоожээ.

-Шинэ төрлийн коронавирус дэлгэрсэнтэй холбогдуулан Европ дахь Ази гаралтай хүмүүс арьс өнгө, үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхагдах болжээ. Тэдэнд алхдаг вирус мэтээр хандах болсон байна. Канадад гурван хятад хүүхдийг гадуурхсан хэрэг гарсан бол Шинэ Зеландад Сингапурын нэгэн иргэн мөн арьс өнгөөр гадуурхагдсан тохиолдол гарчээ.

-Энэ мягмар гарагаас эхлэн Өмнөд Солонгос сүүлийн 14 хоногт Хубэй мужид зорчсон гаднын иргэдийг хилээрээ оруулахыг хориглохоор болжээ. Харин тус мужаас ирж буй Өмнөд Солонгосын иргэд эх орондоо буцан ирэхээсээ өмнө сайн дураар гэртээ хоёр долоо хоногийн турш өөрсдийгөө тусгаарлах ёстой гэнэ.

-Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд үйлчлэх нэг мянган ор бүхий шинэ эмнэлгийг эмнэлгийг хүлээлгэн өгчээ. Даваа /2020.02.03/ гарагаас эхлэн тэнд 1400 цэргийн эмч нар үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Мөн зориулалт бүхий хоёр дахь эмнэлэг ирэх лхагва /2020.02.05/ ашиглалтад орох гэнэ.

Коронавирус тархсан улс орнууд


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:56

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:37:20

V7MEiK http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [148.60.92.227] 2020-02-04 10:49:36

Mongolchyydaas holhon l ene aihtar ebchin baih boltygai!

хэрээ [203.91.118.182] 2020-02-04 02:00:35

бидэн тэнгэр заяатай даа муу юм холуур яваг

Зочин [142.93.160.221] 2020-02-05 02:23:44

Хаана тэнгэр заяа байгаа юм? Юугаа элийрээд байдаг юм дээ? Сэтгэл мэдрэлийн өвчтэй юм уу?

Зочин [202.9.47.49] 2020-02-03 14:38:41

монголын төр хамгийн арчаагүй төр. эрээнд байгаа монголчууд нь суудлын тасалбар авч чадахгүй байхад хар хужаанууд богоон богооноор орж ирж байнааа. яасан дүүрсэн төр гэхээр ийм байнаа.

Zochin [61.156.112.189] 2020-02-03 13:40:33

UGAASAAL AZIUDIIG GADUURHADAG SH DEE EVROPT 90% AN GADUURHADAG ,ZA BUUR TSAGAACHAAR BOL BUUR HUURHII UNGURUU TERNII OROND EH ORONDOO BSNAN DEER SHUU

Зочин [203.217.139.225] 2020-02-03 11:39:23

Азийнхан дэлхийн эдийн засгийг тэр чигт нь хянадаг болох цаг тун удахгүй. Тэр үед шар арьстанууд дэлхийн хаана ч хүндлэгддэг болно оо.

Цагаан сарын дараа бид болгомжтой байх ёстой. [202.131.225.53] 2020-02-03 09:01:55

Монгол хүйтэн учраас өвчин тарахгүй байгаа байх. Зөвхөн Хятадаас ирж байгаа хүмүүсл хэдийнээ Хятадад олсон өвчнөө авчирч болзошгүй. Уханийн зургийг харл даа, нэмэх градутай дулаахан байгаа биз? Тэгэхлээр Монголд ийм цаг агаар хэдийд ирэх вэ? Цагаан сарын дараа 3-4-р сард ийм дулаахан болно, тэр үед л монголчууд бүгд болгоомжтой байх хэрэгтэй.

Зочин [59.153.112.114] 2020-02-03 13:24:18

Цаашид сайн ажиглах хэрэгтэй. Халдартай тэмцэхэд хэдийд ашигтайг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.

saraa [202.126.89.18] 2020-02-03 07:54:00

ene hytaduud Yhani hotdoo 11saya huntei baij haldvar avsan humuusee yagaad hurdan emchilj boldoggui ym boldoo

Зочин [59.153.112.114] 2020-02-03 13:20:56

17238 өвчтөн эмчлэхийн тулд 23000 эмч сувилагч ажиллах шаардлагатай. 17238 гэдэг тооноос харвал 17 том эмнэлэг хэрэгтэй. Ийм олон эмнэлэг байхгүй. Мөн 23000 хүнд халдвар хамгаалалын хувцас хэрэглэл байгаа эсэх мэдэхгүй. Эмч сувилагч, эмчилгээ хийх орчин бүрдвэл 7 хоног 24 цаг тасралтгүй ажиллавал нам дарах боломжтой. Даанч тэгэх боломжгүй байна.

Зочин [202.131.235.198] 2020-02-03 06:34:01

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [192.82.72.131] 2020-02-03 06:02:42

Энэ талаар олон түмнийг шаналгах чиглэлээр бичигчдийг хянаж байгааг зарим хүмүүс мэдээгүй болтой

Зочин [203.91.115.45] 2020-02-03 06:37:57

За больж үз. Монголын нутагт вирус орж ирсэн эсэхээ мэдэхгүй сууж байж, хүний мэдлэгийг ашиглахгүй явж байж сүйрнэ шүү. Нэг вэб дээр ажилладаг санаатай хэдэн нөхөр, хүний мэдэх эрхэнд халдах хэрэггүй. Тэртээ тэрэнгүй гадаадын вэб хуудаст хангалттай мэдээлэл бий. Тэндээс юун үнэн, юун худал вэ гэдгийг ялгахгүй тавьж байж юу ярина вэ?!! Мэдлэгийн хэмжээгээрээ мэдээлэлтэй харьцахгүй шүү. Тоо бодож толгой гашилгаж, зөв эсэхийг нягталж байж бичихийг зөвлөж байна. Монголын төр иргэдээ хамгаалахгүй буруу шийдвэр гаргаж байж, сүйрсэн хойно нь орилох хэрэггүй шүү.

Зочин [202.179.27.73] 2020-02-03 05:35:53

Сарангэрэл сайд нь нээх л өөдрөг үнэн биш л хэлээд байна даа

Зочин [115.171.134.129] 2020-02-03 05:24:38

MONGOLCHUUDIIG TENGER TETGEH BOLTUGAI!

Зочин [43.228.131.45] 2020-02-03 09:03:28

Хурай хурай хурай


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.