БНХАУ-д гадаадын 16 иргэн коронавирусээр халдварлажээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

БНХАУ-д гадаадын 16 иргэн “2019-nCoV” вирусээр халдварлажээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн байна.

“2 дугаар сарын 2-ны байдлаар БНХАУ дахь гадаадын 16 иргэнд коронавирусний халдвар илрээд байна. Тэдний хоёр нь эмнэлгээс гараад байгаа бол 14 хүнд эмчилгээ хийгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Өвчний дэгдэлтийн улмаас аялал жуулчлал, худалдааны салбарт БНХАУ-ын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах үндэслэл байхгүй гэж Хятадын эрх баригчид үзэж байна.

“Өвчний дэгдэлтийг хянах БНХАУ-ын чадварт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага итгэсээр байгаа” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.251] 2020-02-03 23:26:44

Энэ дотор монгол хүн байвал ахиад авна гэж болохгүй шүү. Үхань хотоос 31 хүн авсан шигээ ахиад дараа дараагийн хөл хорио тогтоосон газраас монголчуудыг онгоцоор авахгүй байхыг сануулж байна. Засгийн газрын тэргүүн Хүрэлсүх таны анхны гаргасан алдаагаа ахин давтах аваас энэ монгол улс дотор халдвар дэлгэрэх болно. Ингэх аваас таны улс төрийн замнал төгсгөл болно. Одоогийн байдлаар та бараг огцорч болох хэмжээнд байна.

Зочин [139.5.216.12] 2020-02-04 16:13:44

Мал юм аа чи.Чамайг Ухань руу шидчих юм сан


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.