БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ хил нэвтрүүлэхгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Засгийн газраас энэ сарын 2-ноос хойш БНХАУ-д зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

Энэхүү шийдвэр нь АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү нарт үйлчлэхгүй юм. Мөн АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл, АНУ-ын иргэний төрсөн болон өргөмөл хүүхэд, АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд, мөн АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэдэд үйлчлэхгүй аж.

Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжихгүй байхыг анхааруулж буй юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:56

Зочин [202.9.46.4] 2020-02-04 00:33:48

ЖИРЭМСЭН ХЯТАД ХҮҮХНҮҮД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ОЧИЖ ТӨРӨӨД ХҮҮХЭДДЭЭ АМЕРИКИЙН ИРГЭНШИЛ АВЧ ӨГДӨГ. ТИЙМЭЭС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ТӨРСӨН ГАДААДЫН ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮДЭД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ИРГЭНШИЛ ОЛГОДОГОО ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ. МӨН НОГООН КАРТЫГ ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.