Нийслэл дэх жендерийн салбар хороо шагнагдлаа

Aдмин / Нийгэм

Жендерийн үндэсний хорооны 2020 оны ээлжит хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалан төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа. Ээлжит хуралдааныг хөтөлбөрийн дагуу асуудал тус бүрээр хорооны тогтоолыг баталсан юм. Мөн 2019 онд бусдыгаа манлайлж ажилласан Батлан хамгаалах яамны Жендэрийн салбар зөвлөл, Нийслэл, Өвөрхангай аймгийн Жендэрийн салбар хороонд өргөмжлөл, мөнгөн урамшуулал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх хорооны гишүүдэд хандан хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр хэлэхдээ “Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж батлах, бүх түвшинд нэвтрүүлэх шаардлагатай, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого жендэрийн арга зүйд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт байхыг анхаарах шаардлагатай” гэв.

Мөн ажлын байран дахь хүчирхийлэл тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгадаг байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж ажиллахыг ХНХЯ-д даалгалаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.