Сайд Д.Сарангэрэл БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал хүлээн авч уулзлаа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал, Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нарыг ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан ЭМЯ, ДЭМБ хамтран Шинэ коронавирусийн халдварын тархалтын олон улсын болон Монгол Улс дахь нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид шийдвэрлэх асуудлын талаарх НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцох явдал байв.


Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал БНХАУ-ын Ухань хотоос Туркийн иргэдийг тээвэрлэж явсан нисэх онгоцонд Буянт-Ухаад түр газардах зөвшөөрөл олгосонд Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд шинэ коронавирусын халдварын үед эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эм, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийн жагсаалтыг урьдчилсан байдлаар хүлээн авч, судалгааг эхлүүлсэн болохыг мэдэгдлээ.


Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол, Турк хоёр улс Ухань хотоос өөрсдийн иргэдээ авчирсан эхний таван улс болсныг мэдэгдээд шинэ коронавирусын халдварын тархалтын үед нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгслийг нийлүүлэхэд идэвх санаачилга гарган манлайлан оролцож байгаад Элчин сайд Ахмет Язал-д талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.19] 2020-02-04 06:37:12

Маск тасараад 10 гаруй хонолоо, ийм л бна даа сайд нэртэй авгай минь!

Зочин [103.212.118.52] 2020-02-04 06:05:00

Энэ шулга янхан бол одоогийн улс терчдийн тод томруун телеелел менеес мен болой. Эмэгтэй хурэлсух.

Зочин [103.111.68.3] 2020-02-04 04:56:39

ЭНЭ 1 ТЭНЭГ АВГАЙ ЗАЙЛААСАЙ.... ЧАДДАГ ЧАДДАГАА ХИЙСЭН НЬ ДЭЭР. НЭГ ЖИЛД УУШИГНЫ ХАТГААГААР 400 МОНГОЛ ХҮН ҮХДЭГ ГЭХЭЭР ОЙ ГУТАХ ЮМ...ИЙМ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООТОЙ УЛСАД ЭНЭ ШИНЭ АЮУЛТАЙ ӨВЧИН ОРООД ИРВЭЛ СҮЙРЛЭЭ, ЭЭ ЧААВААС ДАА ЭНЭ УЛС ОРОН.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.