Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үнэ тарифийг 30 хувиар нэмэгдүүлжээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол энэ сарын 01-нээс эхлэн 400.000 төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломжтой болов. Ингэхдээ даатгуулагчийн өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм байна. Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225.000 төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400.000 төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болжээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Баясгалан “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс улс даяар Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үнэ тарифийг 30 орчим хувиар нэмэгдүүлж байна. Эмнэлэгийн байгууллагад хамгийн хүндрэлтэй асуудал бол эрүүл мэндийн санхүүжилтийн асуудал байлаа. Санхүүжилт гарч байгаа зардалдаа хүрэхгүй байгаа учраас ард иргэдээр эм тариа авахуулах асуудал байдаг. Үүнийг таслан зогсоох зорилгоор үндэсний зөвлөлийн шийдвэр гараад улс даяар мөрдөгдөж байгаа хэвтэн эмчлүүлэх үнэ тарифийг 400 мянган төгрөгөөр баталж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгалын байгууллага төлнө гэсэн заалт байгаа. Тэгэхээр даатгалын байгууллагын зүгээс эрүүл мэндийн байгууллагад өгч байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн бүлгийн санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа.

Оношийн бүлгийн санхүүжилтийг өмнө нь байснаас олшруулж 330 бүлэгээр санхүүжилт хийгдэнэ. Мөн өмнө нь эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хувийн хэвшил болон төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхэд өөр үнэ тарифтай байсан. Одоо бол хэвтэн эмчлүүлэх үнэ тарифийг ижил түвшинд авчирч байна. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар дээшилнэ гэж харж байгаа.

Улсын болон хувийн эмнэлгийн даатгуулагчаас гарах төлбөрийн хэмжээг эцэслэж тогтоогоод хэрэгжүүлж байна. Энэ тогтоол оношийн бүлгийн санхүүжилтээр явна. Эрүүл мэндийн даатгалын орлого, зарлагыг тэнцүүлээд тэгш хүртээмжтэйгээр иргэддээ зарцуулах чиглэл барьж байгаа. Энэ жилийн төсвийн хувьд өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар нэмэгдсэн. Тодруулбал 506.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулна” гэв.


Сэтгэгдэл

Zochin [113.160.250.10] 2020-02-04 22:58:48

Хувийн эмнэлгийнхэн мөнгө цохих юм аа сайн хмйж байна шүү тархм угаалт хэрэнгүй ээ. Шийдвэр гаргуулаад л. Томчууд хувийн эмнэлэгтэй болохоор ногоон гэрлээо эрүүл мэндиын даатгалаас яаж мөнгө цохих замаа нээж баына даа. Худал картаар баахан мөнгө бас цохино. За иймэрхүүл юм үргэлжлээд байх юм даа.

Зочин [66.181.161.101] 2020-02-04 21:39:41

Ok


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.