НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-наас эхэлж олгоно

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олголтыг олгохоор болжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олгох юм байна.

Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг.

2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийг урамшууллыг эрсдэлтэй гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:02

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:02

zochin [103.57.94.201] 2020-02-04 14:25:35

hudaldaanii tovuudiin mah nogoond barimt olgodog bolmoor yum.Iim bolomj bii yu.Mon barimt ogdoggui delguuruudiin talaar medeelel avch torgoj atga hemjee avch dutagdliig zasuulmaar baina.

Иргэн [64.119.26.39] 2020-02-04 12:37:47

Орон сууцанд амьдрагч хүмүүсийн анхааралд: орон сууцны хороололд ажилладаг худалдагч, үсчин, оёдолчин нар хөвгүүддээ орон сууцны бэр /хааяа хүргэн/ уургалах гэж тэнд ажилладаг. Хамгийн гол нь утасны дугаарыг олж мэдэж, утасны операторуудтай хамтарч байршил тогтоогч ба сонсогч төхөөрөмж баян охидын утсанд хийж, гэрийнх нь хаяг, бүртгэлээс мэдээлэл цуглуулдаг байна. Иймээс ийм хүмүүст аль болох утасны дугаар, нэр зэргээ мэдэгдэж болдоггүй шүү.

Зочин [202.9.47.25] 2020-02-04 09:35:26

woooooow


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.