Оймсондоо 10.000 ам .доллар нуусан хэргийг хэлэлцэнэ

Н.Саранчимэг / Хууль

-Хөөн хэлэлцэхээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж эхлэх нь-

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан тэргүүтэй хүмүүст холбогдох авилгын хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар өнөөдөр хэлэлцэнэ. Гаргасан товын дагуу өнөөдрийн хамгийн сүүлчийн буюу 13 дахь хэрэг нь “Оймсондоо 10 мянган ам.доллар нуусан” албан тушаалтны хэрэг юм. Эрүүгийн хуулин дахь Хөөн хэлэлцэх хугацаагнаашлуулж богиносгосон нь чухамдаа эд нарт зориулсан алхам гэж хардах хүмүүс ч байдаг. Энэ талаар Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа “Миний бодлоор хөөн хэлэлцэх хугацааны гол маргаан нь Эрүүгийн хууль дахь авилгын гэмт хэрэг гэсэн бүлгээс болсон. Улс төрд нөлөө бүхий этгээд авилгын гэмт хэрэг үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг найман жилээс дээш хугацаагаар заасныг хассанд хамаг учир бий” гэж хэлсэн удаатай. Үнэхээр ч ийм зүйл болсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдыг хяхан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан болох нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон боловч тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүх дээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Эргэн сануулъя.Яг юу болсон бэ?

АТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаЭ.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг. Энэ үеэр Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулж олон нийтэд ил болгосон.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон байна.Энэ хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоожээ.

Иймд Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Хэрэг яагаад сэргэх болов?

Оймсондоо 10000 ам.доллар нуусан бичлэг нь олон түмэнд ил болж, анхаарал татсан эл хэргийн холбогдогчдод хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байсан юм. Харин Давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүх рүү буцаасанбайдаг. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр авилга, албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгодог сонгодог жишээ болсон нийт 36 хавтас бүхий энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг эсэргүүцэгчид нь мэдээж хэрэг, хөлсөлж авсан өмгөөлөгчид нь юм. Тухайлбал, шүүгдэгч Н.Баярсайханы өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг, Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Маржангулийн өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг нар эсэргүүцэн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимхэлэлцэхээр тов гаргасан нь энэ.

Н.Баярсайхан:Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн

Тэрбээр авлига авсан тухайгаа шүүхэд мэдүүлэхдээ “Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй.Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй.Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ.Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан” хэмээн ярьсан байдаг.Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авчээ. Ийм үйлдэл хийж, авилга авсан нөхдүүдийг хөөн хэлэлцэх хугацаа гэх халхавчин дор толгойг нь илж, тэрбумын хахууль авсан хүмүүсийг 40 сая төгрөгөөрторгосон болоод өнгөрөх хэнд ашигтай байв аа.Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж тэдний хэргийг шалгаж байгаа нэрийн дор удаашруулсан, ийм шийдвэр гаргуулахыг тэд хүлээж байсан гэх хардлага нийгэмд тарсан нь нууц биш.Тиймдээ ч хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөх бүрт МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга асан, хэлтсийн дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайханнарын 25 хүнд холбогдох хэрэг сүүдэр мэт дагалддаг.

Харин өнөөдөр УДШ-ээр энэ хэргийг хэлэлцэх болсонтой холбогдуулж, Хөөн хэлэлцэхээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж эхлэх нь гэсэн итгэл төрж эхэллээ.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

зочин [202.179.25.53] 2020-02-06 00:18:07

мөрдөгч шүүгч нарыг нь шалгах хэргэтэй юм байна. тэдний утсаар ярьсан яриа энэ тэр гээд л. ер нь манайд ийм үзэгдэл нилдээ байгаа тул сэжигтэй шүүгч өмгөөлөгч нарыг тагнаж чагнаж байх эрхийг мөрдөх албанд өгөх. сөрөх тагнуул гэдэг шиг сөрөх мөрдөн байцаах албыг прокурорын дэргэд байгуу лах. ЭЛЕКТРАТ ХӨДӨЛГӨӨНИЙХӨӨН ТА НАРТ ХАНДАЖ БАЙНА. АЙМШИГТ ЦӨВҮҮН ЦАГ АСУЙ БАЙНА ШҮҮ. АВРАА Ч АРД ТҮМНЭЭ

Mm [202.126.88.37] 2020-02-05 18:08:36

Ene zergiin batsaani ajlig ner turtei hiih huuhed zahaas a an bjad yund iim booluudad turiin ajil ugnu bee

zochin [66.181.190.69] 2020-02-05 14:22:33

horongiin huraaj buh nasaarn shorond hii

J [64.119.17.59] 2020-02-05 11:29:35

Наад лалруудыг шоронд нь хийлдээ

Зочин [202.9.40.6] 2020-02-05 11:04:52

Та нарын авлигын хэрэг тодорхоы хариуцлага хүлээх нь ч тодорхой боллоо. Харин Аяагаа тодохой болгох хэрэгтэй. Тэгж байж монголд хвлигын хэрэг багасах болно

Ёс [103.229.120.114] 2020-02-05 11:02:58

Ээж аав нь соёлтой хахууль авч болно гэж хүмүүжүүлсэн гэсэн үү энэ мал.

Зочин [192.82.72.133] 2020-02-05 07:52:04

Ааяа билүү нэр гардаг даа тэр нь Раднаасэд биш үү одоо л мэдэгдэнэ дээ.тэгээд хөөн хэлцэх хугацааны ьухай хууль оруулж батлуулсан байхаа.Одоо энэ аргыг чинь раднаа сэддэх гэдэг гээ биз дээ

Butehgui MGL [43.250.126.162] 2020-02-05 06:16:31

haha ene neeree buur ichihgui shaahiimaa! Bichleg ntr n delhii dayaar tsatsagdchihaad baihad "bi iim humuujiltei bish, eej aav, hamt olon namaig medne" genuu? Zuv zugeer suuj baisan chin "MUU" kompaniud l mungu uguud tegeed teriig n avaad "OIMS"-ndoo hiitsen gejuu? Ene zaluu odoo tegeed yaamaar baigaan? Soyoliin Terguunii Ajiltan avmaar baigaamuu? Esvel mongolchuud bid nar ene gulugnuus uuchlalt guih yostoi yu?

Zochin [202.126.89.222] 2020-02-05 05:17:53

tyltal n ylin ug nacan turshid n turiin alband ajilluulahgu baih ingej hatyyhan abmaar daraa daraagin humuuct cyrgamj boloh uudneec

Зочин [223.11.138.70] 2020-02-05 04:58:07

Mongol gadnaas eldev hereggui hunsnii zuil avch bsanaas dotooddoo oorsdiin heregtseeg hangaval ediin zasag, buh zuikd heregtei yumsan

Зочин [182.160.36.60] 2020-02-05 04:30:39

Авилга авсан нөхдүүдийг шүүсэн шүүгч нартай нь цуг шалгавал таарна.

Зочин [122.201.22.191] 2020-02-05 04:27:51

За хахуул нь яах вэ гэхэд цаана нь янз бүрийн чанаргүй хүнсгээс болж хичнээн олон хүн хорт хавдраар өвчилж зовж шаналж байгааг тооцсон уу?! Хараал идсэн нүгэлтнүүд?! Үхэж далдраарай!!! Буудахад багаднаа...

Нэрний учир. [202.131.225.53] 2020-02-05 04:05:38

Раднаа! СЭД, АРГАЛ, ЗАЛИЛ гэсэн утгатай нэр юм биш үү?

zohion baiguulsan hun n ih hurald baigaa RADNAASED [66.181.183.215] 2020-02-05 03:44:26

ter RADNAASED gedeg nohor l zohion baiguulsan gej sanagddag,harvaas evgui gar daa

МОНГОЛ ОЙМС НАМБАР УАНА [202.9.40.5] 2020-02-05 03:30:37

Төрийн дунд зэргийн албан тушаалтнуудад зориулсан 20 000$- 100 000$-н багтаамж бүхий оймс худалдаалж бна. Төрийн дээд түвшний албан тушаалтнуудад зориулсан оймс туршилтын шатандаа явж байгаа бөгөөд удахгүй та нарынхаа хөлөнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та нар минь тэвчээртэй хүлээгээрэй. Захиалгаар хүргэнэ. Нууцыг чанд хадгалана. Утас: 9911-OIMS

Хүрэлсүхд [49.0.146.66] 2020-02-05 03:28:30

Төрөөс олгодог энэ олон тусгай зөвшөөрөл, квотууд л авилгалыг хөхөөн дэмжиж улс төрийн эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэж байгаа шүү дээ. Энэ зөвшөөрөл, квотуудаа л болиж байж аливаа дарамт алга болох бөгөөд эдийн засаг нь зах зээлийн жамаараа тэлэх болно

Зочин [195.46.106.44] 2020-02-05 03:25:00

Байгал орчны яаманд жинхэнэ хясан боогдуулж мөнгө авдаг хэдэн нөхөр байнаа. Тэр тусгай хамгаалалттай газрын мэрэгжилтэн хүүхэн хүнээс мөнгө авахгүй бол баримт материалыг нь шийдьэр гаргаж өгөхгүй дараад хэвтчихдэг гэсэн. Тэнд удсан шийдвэрүүдийг шалгахад хоорондоо холбоотой бүлэг авилгачин илрэх юм байна лээ шүү. Тэр сайд дарга нар нь бүгд мэддэг мөртлөө юм хэлэхгүй цаагуураа холбоотой юм биш үү.

Бидэнд ирээдүй байна уу? [202.131.225.53] 2020-02-05 03:24:35

Монголын хуулийн байгууллагууд чаваасдаа! Нотлох баримттайгаа, оймс дүүрэн хахуультайгаа баригдсан хүнийг шийтгэчихэж чадахгүй. Шүүх, прокурор гэж ёстой "иш чаваас" болсон газрууд байх юмдаа. Ийм хуулийн байгууллагатай улс болон нийгэмд "гэгээн ирээдүй" байна уу???

Зочин [202.179.25.195] 2020-02-05 03:12:49

хууль бусаар олсон мөнгийг хуу хураадаггүй нь сонин юм 700 саяас 40 саяыг торгуульд тавьсан гэх юм 360-ыг нь үлдээж байгаамуу

Зочин [66.181.191.192] 2020-02-05 06:37:55

Бас 300-нь хааччихваа. Чамаас гарахгүй нь дээ. ха ха ха

saraa [66.181.160.68] 2020-02-05 03:07:25

azzaya ologchin min luusand ochood baraanii savan hebend oruulaad ooriigoo hangaad hevtej baihaas daa narand bdag shig zaluu bandi nar oldohgui ee chamd irheer chin yum yum uzuulnee chamd

Зочин [66.181.160.68] 2020-02-05 03:05:01

azzaya bogruugee anal hiilgeh durtai oyutan ohin bj bilee

ERLEG [182.160.32.167] 2020-02-05 02:28:40

tohirson yalaa avaasaidaa ene humuus yahbee ci amidraldaa muu zuil uldeelee ci yahab naiz nuhud hamaatan sadan hetsyy bn shdee ODOOO SHUNAL IIM ZUIL BOLDOG GEDGIIG NIIGEMD OILGUULAH HEREGTEIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIII

Зочин [182.160.35.68] 2020-02-05 02:18:03

60 тэрбумаас салсан МАН сайн байна. одоо АН гэж бузар нам өмхий жорлон болжээ.

зочин [150.129.142.187] 2020-02-05 02:09:51

Ер нь энэ шүүх прокурор цагдаад төв хөдөөгүй сайн шалгавал их юм бий

Ганбаа [139.5.219.82] 2020-02-05 02:09:45

Энэ дарга нарын авилгад авсан тэрбум төгрөг ард иргэдийн худалдан авч байгаа өндөг, тахианы махны үнэ дээр нэмэгдээд л зарагдаж байгаа. Компаниудаас авилгал авч ард түмнээ давхар торгож байгааг харгалзан үзэж хэргийг шийдэх нь зохимжтой

Зочин [64.119.20.181] 2020-02-05 02:03:14

Энэ хулгайч нарыг хурдан шийдэх хэрэгтэй шуу дээ ард нь байгаа ангийн хуухэд ардын намын хулгайч бас байгаа тэр нохорыг намаас хоох хэрэгтэй шуу

fv [66.181.189.21] 2020-02-05 01:37:19

hergiig yaj darj boldog udaashruuldag bolhiig haruulsan songodog jishee

Zochin [202.9.40.124] 2020-02-05 01:31:58

Ааяа яах вэ???

хуулийн байгууллагуудаа цэвэрлэх ёстой [192.82.72.183] 2020-02-05 01:22:23

Прокурор, шүүгч, ЦЕГ аа цэвэрлэхгүйгээр төр цэвэршихгүй. ХЭЛЭЛЦСЭН болоод л өнгөрөх бий. НӨГӨӨ төв аймгийн шүүхийн шүүгч нарыг бүгдийг түдгэлзүүлэхгүйгээр эРҮҮДЭН шүүлтийн хэрэг урагшлахгүй юм байна. МОНГОЛын хуулийн байгууллагуудад сонгон шалгаруулалт зарлаж шинэ боловсон хүчний дэмжихгүйгээр урагшлах боломж алга.

Зочин [203.98.76.9] 2020-02-05 01:06:08

Хэрэгсэхгүй болсон цагаан захтангуудын хэргийг эхлээд олон нийтэд жагсаалтаар мэдээлэх хэрэгтэй. сайд асан Батбаяр, УИХ-ын гишүүн асан ....... дэд сайд асан Доржпүрэв....... ерөнхий прокурор Дорлигжав, гээд цаашаа хөврөнө дөө

АБ [202.131.251.109] 2020-02-05 01:04:30

Аззаяа бол шүүр унасан шулам, шуналын тулам ш дээ, Баярсайхан нь хүслийг нь гүйцээгч, дээр яригдаж байгаа мөнгө бол авилгалынх нт өчүүхэн хэсэг шүү. олон ч биенес эрхлэгчийг хохироосон доо

Зочин [202.21.109.126] 2020-02-05 00:50:10

ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭЭЧЭЭ БҮҮР МУУ ЖИШИГ ТОГТЛОО

zochin [202.55.188.46] 2020-02-05 00:44:54

Ulsiin uildveruudiig huvichlal nereer hulgailsan hulgaich naraa yay gej bodoj baina. Uuniig l ichilsen tsagt shudarga ys togtono. Oimsong havchuulsan mungu offshort hiisen mungu hoyroo haritsuulaad bodchih. Hen ni ih mungu hulgailsan baih ve.

Зочин [103.229.121.131] 2020-02-05 00:44:49

Зов тийшээ эргэж магадгуй байна , тэгэхдээ " цэцэг ургуул ... Чихэр долоолгох .." Гэж алдаршсан хууран мэхлэлт - залилан тархи угааж - тайвшруулж байхыг ч угуйсгэх аргагуй !! Иргэд ээ , оглоо бур " хонгилын " нухийг шалгаж бай ...

ИРГЭН [202.180.220.172] 2020-02-05 00:34:59

НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГЭЖ...

zochin [103.80.210.64] 2020-02-05 00:34:25

naad avilgachinaa shorond hiij baasiig iduuleech


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.