Коронавирусын халдвар авсан хүний тоо 24 мянга давжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

БНХАУ-д уушгины хатгалгаа үүсгэгч “2019-nCoV” коронавирусний халдвар авсан хүний тоо 24 300 давж, 490 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.

Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаагаар 23 600 хүн өвчилж, 491 хүн /Хонконгт нас барсан хүнийг оруулаад/ нас барсан гэж мэдээллийн "Ванъи" цахим хуудсанд урьд нь бүс нутгийн эрх баригчдын мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.

БНХАУ-ын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад 185 мянга 500 хүн эмчийн хяналтад байгаа аж.

Шинэ цахим хуудсанд мэдээлснээр бол 846 хүн эдгэрчээ. Хубэй мужид халдварын хамгийн олон буюу 16 600 тохиолдол бүртгэгдэж, 479 хүн нас барсан байна. Тус мужийн дараагаар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй Жэзян /829/, Гуандун /813/ мужууд орж байна. Бээжин хотод халдварын тохиолдлын тоо 228 болж, нэг хүн нас баржээ. ОХУ-тай хил залгаа оршдог Хар мөрөн мужид 155 хүн халдвар авч, хоёр хүн нас барсан бол Өвөр Монголын өөртөө засах оронд шинэ вирусээр халдварласан 35 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

зочин [66.181.161.77] 2020-02-09 06:49:14

ээдээ эмчилж эдгэрсэн л гэнэ үнэн боловуу хоногт 3-4 мянгаараа өсөөд байхад

Зочин [80.215.97.164] 2020-02-05 03:22:29

Эмчлэх байтугай оншилж мэдэхгүй үмбүүнүүд шүү дээ

Зочин [66.181.176.103] 2020-02-05 02:10:18

Манайх 200-хан оношлууртай, корона илрээгvй бид сайн ажиллаж байна гээл байгаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.