Биоаюулгүйн III зэргийн лабораторийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгожээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюулгүйн-III зэрэглэлтэй цорын ганц уг лабораторийн хувьд болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж, бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгожээ.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламж дэмжлэгээр мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох биоаюулгүйн-III зэргийн лаборатори 2008 онд анх байгуулж ашиглалтанд оруулж байжээ.

image

Биоаюлгүйн-III зэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээ гүйцэтгэдэг байна.

Жилд дунджаар тус лаборатори оношилгоо, тандалт, баталгаажуулалтын зорилгоор 600 гаруй хандалтаар 10,000-15,000 дээж хүлээн авч 18,000 гаруй сорил шинжилгээ хийдэг. Тус лабораторийг мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах бүрэн боломжтой аж.

image

Тус лаборатори нь мал, амьтны гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн сонгомол мялзан, бог малын мялзан, гахайн африк мялзан зэрэг өмнө нь Монгол улсад бүртгэгдэж байсан буюу огт бүртгэгдэж байгаагүй гоц халдварт өвчний шинжилгээ хийж онош баталгаажуулж иржээ.

Монгол Улс Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд улс орондоо тохиолдсон мал, амьтны гоц халдварт өвчний олон улсын лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулан олон улсад мэдээлдэг зарчимтай.

Тухайлбал ДМАЭМБ-ын лавлагаа лаборатори болон бүс нутгийн лавлагаа лабораторид 2000-2019 онд нийтдээ мал, амьтны гоц халдварт 7 өвчний онош баталгаажуулахаар 75 удаа дээж илгээж онош баталгаажуулалт хийлгэсэн байна. 2008 оноос хойш онош баталгаажуулалт олон улсын лавлагаа лабораторийн дүнтэй байнга 100 тохирч байсан бөгөөд оношийн зөрүү гарч байгаагүй. Хамгийн сүүлд 2016, 2018 онд Монгол улсад анх удаа бог малын мялзан, гахайн африк мялзанг оношилж, олон улсын лабораториор баталгаажсан аж.


Сэтгэгдэл

Даш [202.179.24.47] 2020-02-05 06:39:33

Энэ чинь өөр Олон улсад зөвшөөрөгдөөгүй Шувууны ханиад гархад л зориулсан лаборатори шүү дээ, Тэгээд ч яагаад үүнийг ингэж ил заралж байгаа юм бол??? Биоаюулгүй байдлын Үндэсний хорооны дарга, сайд Цэрэнбат нарийн бичгийн дарга янтгар бүсгүй та үүнд нэг хариулт өгнө үү??? өнөөдрийг хүртэл ямар учраас Үндэсний хороог хуралдуулахгүй байгаа юм бэ?????

зочин [202.21.116.11] 2020-02-05 03:01:48

Мал эмнэлэг хүн эмнэлгээс түрүүлээд хөгжсөн жшнь: хүн эмнэлэг цагаан хорхойтой хүнийг оношилж чаддаггүй мал эмнэлэг оношилдог,эмчилдэг, харшлыг хүн эмэнэлэг зөвхөн тос түрхэж шинж тэмдгийг арилгадаг мал эмнэлэг эмчилдэг хүн эмчлэх эрх өгөх хэрэгтэй Монголын мал эмнэлэг мандтугай

Zochin [64.119.16.196] 2020-02-05 02:58:10

Yun oroi shiid gargadag yum be hahaha


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.