Эрчим хүчний салбар 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

Aдмин / Нийгэм

Эрчим хүчний сайдын 2020.01.31-ны өдрийн 68 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 2020 оныг эрчим хүчний салбарын хэмжээнд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарлалаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах зорилгын хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд:

Зорилт1: Хүний нөөцийн төлөвлөлтийг хангах хүрээнд:

Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах, тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах

Зорилт 2: Нийгмийн баталгааг хангах хүрээнд:

Байгууллагын ажиллагсдын үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах, урамшуулах, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажлын байрны нөхцлийг бүрдүүлэх

Зорилт 3: Сургалтаар хөгжүүлэх хүрээнд:

Байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх Дээрх үндсэн зорилтуудын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөсөн.

Тухайлбал: “Эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”–ийг боловсруулж батлуулж, хэрэгжүүлэх, Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах,Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, компаниудын бүтэц, зохион байгуулалтын норматив, орон тооны хязгаарыг оновчтой тогтоох аргачлалыг боловсруулан батлуулж, мөрдүүлэх, Эрчим хүчний салбарын ИТА-ны түвшин тогтоох аттестатчилал хийж үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулж, мөрдөж ажиллах зэрэг юм. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.88.191] 2020-02-06 01:51:00

Даваасүрэн хүний нөөцийг хангах жилийн хүрээний ажлаа байнга л хийж байгаа Хөвсгөл аймгийн эрчим хүч, дулааны станцад үйлчлэгч, жолоочоос эхлээд энэ бүх томилгоог хийдэг, энэ хүний цаана нь санхүүжүүлдэг ТББ-д ч бий тэд нарын гишүүд нь ичиж зовхоос айхаа байсан улайрсан хүмүүс байда гюм билээ. мөнгө цагаан нүд улаан гэж 10 хувийн мөнгөөр бас хор хийж шийдэж чадаж байна шүү. Энэ хүний буянаар монгол улс цахилгаан эрчим хүчээ дотоодоо шийдэж чадхааргүй болсон юм. Гаднаас цахилгаан авах нь энэ нөхрийн ганц сонирхол. Станц бариад өгье гэхээр л үхэх гээд байдаг юм.

Зочин [64.119.20.181] 2020-02-05 07:37:21

Энэ нохор ЭХ салбарыг естой самарч намжирхаж байна даа дандаа намын ноходоор салбарыг дуургэж жинхэнэ улс торжуулэж байгаа хун шуу гороо амсана даа ард тумэн нудтэй шуу

Зочин [192.82.73.114] 2020-02-05 07:08:28

Даваасүрэн хол явж гуц

Zovhin [66.181.161.1] 2020-02-05 03:48:52

Zohitsuulah horoo nemdeg biz de

хэрэглэгч [202.21.116.11] 2020-02-05 03:47:38

Монголын хамгийн замбараагүй тооцоогүй үрэлгэн салбар, авилгал нь хуулийн байгууллага, газрын албаны дараа орно шүү цахилгааны үнийг гэр хороолол хамгийн бага зарцуулдаг мөртөө хамгийн их өндөр төлдөг иргэдийн санал хүсэлт хүлээж авдаг газар байхгүй дураараа үнэ тогтоож дарга нарт дулдуйддаг ёстой балай газар салбараараа дампуу өрсөлдөгчгүй учир жинхэнэ заваарсан газар хэлэх муу үг олдохгүй байна энэ шудрага шүүмжлэл шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.