Г.Цогт: CENTURY21® Монголд анх удаа үл хөдлөх хөрөнгийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна

Aдмин / Эдийн засаг

Орон сууц, оффис, газар гэх мэт үл хөдлөх хөрөнгийг худалдах болон түрээслүүлэх асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүд маш их цаг хугацаа алдахын зэрэгцээ зах зээлийн нөхцөл байдал, хууль эрх зүй, үнийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаасаа болж алдах тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг төгс шийддэг, 49 жилийн туршлагатай, дэлхийд алдартай CENTURY 21® брэндийн мастер-франчайз оффис Монголд үйл ажиллагаагаа явуулж 8 салбар оффис, 115 агенттай болоод байгаа юм байна.

Бид CENTURY 21® Mongolia мастер-франчайзийн гүйцэтгэх захирал Г.Цогттой ярилцлаа.

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад олон компаниудтай харьцуулбал танай франчайз компанийн ялгаа, онцлог, давуу тал нь юу вэ?

- Манай агент болон www.c21.mn вебсайтаар дамжуулан дэлхийн аль ч улсад байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, зарж борлуулах боломж бүрдсэн. Франчайзийн төв байгууллагын зүгээс үл хөдлөх хөрөнгөзуучлалыг олон улсынтөвшинд, дэлхийн стандартын дагуу явуулахад мэргэжлийн үйл ажиллагааны чиглэл өгч, цогц дэмжлэг үзүүлж ажилладаг давуу тал бий. Өнөөдөр яагаад дэлхийн хэмжээний алдартай компани, брэндүүдийн франчайз ашигтай байна вэ гэхээр тэнд дэлхийн стандарт үйлчилж байгаа юм. Франчайзийн эрх нээгдсэн бүхий л улсад нэг ижилхэн үйл ажиллагааны стандарт мөрдөгдөж, улмаар хэрэглэгчийн сэтгэл ханамж, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлж чадаж байгаад оршиж байна. Бид үл хөдлөх хөрөнгийн салбартаа хамгийн сайн туршлагыг хуримтлуулж чадсанаас гадна хамгийн сайн сургалтын хөтөлбөрийг бий болгосон нь манай агентуудад зуучлалын үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс хандах сэтгэлгээг бий болгодог юм.

image

- Агентийг хэрхэн сонгож авдаг вэ? Агент болохыг хүссэн хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Зах зээл дээр туршлагатай бэлэн мэргэжилтэн маш ховор байдаг. Тиймээс манайх ямар ч өөр төрлийн мэргэжилтэй хүнийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент болгож бэлтгэдэг. Бид үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентыг CENTURY 21®-ийн арга барилаар мэргэшүүлэн, сургаж авдаг. С21® -ийн хувьд агент болохоор манайд хандсан хүнд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллах, хөгжих хүсэл эрмэлзэл байгаа эсэх нь хамгийн чухал шалгуур болдог. Манайд агент болж ажилласнаар дэлхийн зах зээл дээр ажиллах боломж нээгдэж байгаа юм. Мөн агентууд маань CENTURY 21® үл хөдлөх хөрөнгөзуучлалынэрхийг авч, биеэ даасан салбар компаниа нээх боломжтой байдаг. Зарсан хөрөнгийнхөө хувиар орлогоо бүрдүүлдэг. Шантрахгүй явснаар үр дүнд хүрдэг ажил. Энэ ажлын гол үнэ цэнэ нь агентын хувьд дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагт орж ажиллан 49 жил хуримтлуулсан арвин их туршлагаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн хувьд ахиж дэвших, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, цагийн менежментээ өөрөө зохицуулах, бизнесээ эхлүүлэх зэрэг боломжууд олддогт байгаа юм. Манай агентуудын талаарх мэдээлэл вебсайт дээр нээлттэй байдаг. Үйлчлүүлэгч вебсайт руу ороод “АГЕНТ” гэсэн хэсгээс агентуудын талаар мэдээлэл авч, хэнтэй хамтарч ажиллахаа сонгох боломжтой.

image

- Танай байгууллагын "www.c21.mn'' вебсайт руу нэвтэрч ороход “ЗАХИАЛГА” гэсэн товч онцлог харагдаж байсан. Монголын төдийгүй дэлхийн 80 улсад байгаа үл хөдлөх хөрөнгүүдээс сонголт хийгээд шууд онлайнаар захиалах боломжтой гэсэн үг үү?

- Тийм ээ. Сонирхсон бүх үл хөдлөхөө сонгоод од буюу сагсандаа нэмээд байж болно. Дараа нь агентаас тухайн үл хөдлөхийн талаарх мэдээллийг авч, үйлчлүүлэх боломжтой. Бүх нарийн үзүүлэлтүүдээ хооронд нь харьцуулж цаг хугацаа алдалгүй сонголтоо хийх орчинг бид бас бүрдүүлсэн. Глобал (Global) гэсэн хэсгийг сонгож ороход дэлхийн 80 улсад байгаа үл хөдлөх хөрөнгөнүүд гарч ирнэ. Тэндээс хэрэглэгч худалдан авах эсвэл худалдах, түрээслэх, түрээслүүлэх гэсэн захиалгын төрлүүдээс сонгоод хүсэлтээ илгээх боломжтой. Энэ мэдээлэл бидэнд ирмэгц агент 1-2 цагийн дотор тантай холбогдож, системд бүртгэл үүсгэж, дараа нь тохирох байрыг автомат мэдээллээс шүүж, тэдгээрээс тухайн үйлчлүүлэгчид санал болгох зарчмаар бизнесийн харилцаа хурдан шуурхай эхэлнэ.

Манай сайтын “Яг одоо авна”, “Дуудлага худалдаа” гэсэн хэрэглэгчийн эрэлт ихтэй цэс бий. Энэ үйлчилгээ нь зуучлагч компаниудын хувьд монголдоо анхдагч гэж хэлж болно. Дуудлага худалдааны нэг онцлог нь та доошоо үнэ дуудаж болдог явдал юм. Мөн оролцогч этгээд үнийн санал илгээх бүрдээ саналаа баталгаажуулж дэнчингээ нэмж тавьдаг учраас манай дуудлага худалдаагаар орсон үл хөдлөх хөрөнгө баталгаатай зарагдах нөхцөлтэй. Мөн үл хөдлөх хөрөнгийн байршлаас хамаарсан ханшийн судалгааг график хэлбэрээр тогтмол харж, танд санал болгож буй онлайн сонинг манай вэбсайтаас уншиж болох юм.

image

- Сүүлийн үед манай зарим иргэд өвлийн улиралд дулаан уур амьсгалтай орнуудад 2-3 сараар байр, орон сууц'түрээсэлдэг'болжээ. Байраа хайхад мэдээж цаг хугацаа, хэлний мэдлэг, танил тал, танихгүй газар орон гээд нэлээдгүй хүчин чармайлт шаардагдана. Харин одоо танай вэбсайтад хандсанаар илүү хурдан шуурхай, найдвартай, тохиромжтой үйлчилгээ авах юм байна гэж ойлгож болох уу?

- Тэр үнэн. Очоод байраа хайх биш эндээсээ байраазахиалчхаадочих боломжтой болсон гэсэн үг. CENTURY 21®-ийн үйлчилгээний хамгийн чухал зорилт бол таны үнэт цаг хугацааг хэмнэж өгөх явдал юм. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, өвлийн улирал гэлтгүй зуны амралт, намрын хичээлийн шинэ жил эхлэх үеэр оюутнууд гадаадад түрээсийн байр хайдаг. Энэ тохиолдолд манай сайтаар дамжуулан тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа түрээслэх орон сууцны талаарх харьцуулсан олон сонголт бүхий агентын санал болгож буй мэдээллийг авч, үйлчилгээ авахад илүү хялбар болсон. Төлбөр тооцооны асуудлаас эхлээд очоод сэтгэл ханамжтай байх эсэх нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээгүйгээр төсөөлөхөд бэрх.

- Байр, орон сууцаа худалдах зорилгоор'зуучлалын'компаниудад хандахаар'зуучлалын'хөлс нь их өндөр байдаг. Тиймээс өөрсдөө худалдах гэж маш их хугацаа алддаг явдал бий. Танай байгууллагын хувьд'зуучлалын'хөлс ямар байдаг вэ?

-CENTURY 21®-ийн хувьд бүх төрлийн зуучлалын хөлсөн дээр хямд үнийн бодлого баримталдаг. Худалдан авагч талаас ямар нэгэн зуучлалын хөлс авдаггүй. Зөвхөн хүссэн үл хөдлөх хөрөнгийг нь боломжийн үнээр олж өгөх тал дээр тусалж ажилладаг. Харин зуучлуулагч талаас орон сууцыг худалдаж өгснийхөө дараа нийт үнээс 2%-ийн ажлын хөлс авдаг. Энэ нь бусад компаниудтай харьцуулаад үзвэл зах зээл дээр байгаа хамгийн хямд ажлын хөлс юм.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:02

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:02


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.