“Хором бүрээ анхааръя” аяныг өрнүүлж байна

Ц.Анударь / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хором бүрээ анхааръя” ахуйн осол, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна.

Орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн унаж бэртэх, осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилготой юм.

Тоо баримтаас харахад 10 хүн тутмын 3 нь унаж бэртсний улмаас эмнэлгийн тусламж үйчилгээ авсан. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 56,6 хувь эрэгтэйчүүд, 43,4 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн унаж гэмтсэн 3 хүн тутмын 1 нь гэртээ байхдаа, 1 нь гудамж зам талбайд явж байхдаа гэмтжээ. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 88% нь нийслэлд бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [192.82.65.90] 2020-02-06 05:51:10

соц үеийн уриа лоозон бүр тренд болчих юм аа. Тэр үед одооныхоос арай бага байсан санагдах юм. Хэрэгжүүлэлтийн суурь болон механизм нь бхгүй болохоор яаж биелэх юм бэ? Эцэг эхийг нь өглөөнөөс орой хүртэл ажиллуулаад, цэцэрлэг, сургуулийг хаачихаар хүүхэд харах хүн хаанаас олох юм бэ. Төр өөрөө хүүхдийн эрсдэлт нөхцөл үүсгэхээ болиод бага ч гэсэн уялдаа холбоотой шийдвэр гаргамаар санагдах юм. Ядаж хүүхэд харах хөршийн холбоо ч юм уу, уг нь хүүхэд харах үйлчилгээний журам гэдэг нь ийм зүйлд л зориулагдсан бсныг нь баахан улс төрийн идэвхтэй хүмүүс өөрчлөөд цэцэрлэгийн журам шиг болгочихсон юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.