Коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 34,858 болжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар нийт 34,858 хүн өвчлөөд байна. Харин нас барагсдын тоо 724-т хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 2,062 болжээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусийн халдварын 17 мянган тохиолдол дээр анхан шатны шинжилгээ хийж дараах дүгнэлтэд хүрсэн байна.

Уг тайланд дурдсанаар, нийт халдвар авсан хүмүүсийн 82 хувьд нь хөнгөн, 15 хувьд нь хүнд, гурван хувьд нь ноцтой хэлбэрээр шинж тэмдэг илэрч байгаа аж. Түүнчлэн нийт халдвар авсан хүний тоог нас барсан хүнийхтэй харьцуулахад уг өвчнөөр үхэх магадлал хоёр ба түүнээс бага хувьтай байгаа юм. Ер нь бол ахмад настнууд, эсвэл суурь өвчтэй хүмүүс нас барах магадлал илүү өндөр байгаа гэнэ. Гэхдээ дээрх дүгнэлт, судалгааг зөвхөн Хятадын эрх баригчдын өгсөн мэдээлэл дээр үндэслэн хийсэн байна. судалгааг хийсэн мэргэжилтнүүд Хятадын Засгийн газрын мэдээлэлд итгэж байгаагаа илэрхийлээд, хөнгөн хэлбэрээр халдвар тусаад эмнэлэгт хандаагүй, эсвэл халдвар авсан ч нууц үедээ байгаа хүмүүсийг оруулж тооцоогүй тул бодит байдлаас зөрөх магадлалтай гэж үзэж байгаагаа ч мөн хэлжээ.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:41:49

ev7Gt1 http://pills2sale.com/ levitra nizagara

mgl [1.25.155.42] 2020-02-08 08:49:20

Mongol zangaaraa henegui baij herhewch bolohgui shuu. tsagaan sar. dulaaral sanaa zowj l bna daa

Haliunaa [49.0.144.72] 2020-02-08 04:24:20

Хөгшин хужаа нар л үхээд байгаа, махан идэшт залуу монгол хүн хэзээ ч тус үхэхгүй

Зочин [66.181.190.205] 2020-02-08 03:34:01

Нас барсан хүн 772 болсон биш үү?

Зочин [64.53.234.130] 2020-02-10 17:09:56

900 davsan


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.