Энх цагт бяцхан үрс эндэх ёсгүй...

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Бид гурван саяулаа. Тодотговол, монголчууд бид цөөхүүлээ. Дайн дажин, халдлага, байгалийн гамшигт үзэгдэл болдог бусад улс, оронтой харьцуулахад манайх хамгийн тайван орон. Гэтэл бяцхан үрс харамсалтайгаар амь насаа алдсаар л байна. Гадны улс орнуудад эцэг эхчүүд хүүхдээ гэртээ цоожилж явах нь гэмт хэрэг гэж үздэг юм байна. Харин манайд байдаг л зүйл болоод байгаа. Энэ асуудлаас болж жилд олон хүүхэд цаг бусаар харамсалтайгаар амиа алдаж байна. Хамгийн сүүлд гэхэд гэртээ харгалзах хүнгүй байсан бага насны гурванхүүхэд тогонд цохиулж амиа насаа алдсан харамсалтай хэрэг гарч нийгмийг цочирдуулж, хүн бүхэн халаглаж харуусаж байгаа. Томчуудын тоомжиргүй хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд энх цагт эндсээр байх уу?

Хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд амиа насаа алдсан золгүй тохиолдлын хэд хэдэн баримтыг дурдаж байна. Тухайлбал,

2013 он: Баянгол дүүргийн Х хорооны Зүүн наранд айлын гэр шатаж, ээж нь ажилдаа явсан хойгуур бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан.

2015 он: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тавдугаар багийн нутагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатсан. Галын улмаас гэрт байсан гурван настай эрэгтэй, хоёр настай эмэгтэй хүүхэд амиа алдсан юм.

2015 он: Багануур дүүрэгт долоон сартай хүү гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

2018 он: Ховд аймагт 3-9 насны нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

2018 он: Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатсан. Галын улмаас гэрт байсан хоёр болон гурав настай хоёр хүүхэд амиа алдсан байна. Эдгээр золгүйгээр амиа алдсантохиолдлууд нь эцэг эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэртээ орхиж явсантай холбоотой. Мөн цахилгааны утас ил задгай, хаалтгүй цонх болон халуун тогооноос болж олон хүүхэд амиа насаа алдаж байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв болон Гэмт согог судлалын Үндэсний төвд тусламж авахаар ирж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь харгалзах хүнгүй байхдаа бэртэж гэмтсэн байдаг байна.

ЭЦЭГ ЭХЧҮҮД БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ҮЛДЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг “Яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт 300 гаруй дуудлага мэдээлэл ирэхэд 100 гаруйд нь хүүхэд гэмтэж бэртэж ирж байгаа. Гэмтэж бэртсэн хүүхдийн ихэнх нь хараа хяналтгүй байдлаас болж байна.Иймээс бага насны хүүхдийн эндэгдэл гаргахгүй байхын тулд эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдээхаргалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА АЖИЛТНУУДЫГ АЖЛЫН БАЙРАН ДЭЭР НЬ ДУУДАЖ, АЖИЛЛУУЛАХ ЗӨРЧИЛ ГАРСААР БАЙХ УУ?

Улсын хэмжээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоосон. Мөн бүх төрлийн үзвэр үйлчилгээг ч улс орон даяар хязгаарласан байгаа. Хөл хорио тогтоосон энэ үед олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Мөн 0-18 насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн багш нарыг онлайнаар сурагчидтайгаа харьцаж сургалтын үйл ажиллагааг явуулах зэргээр Засгийн газар, салбарын яамдаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл Дархан-Уул аймагт гарсан харамсалтай хэргийн хувьд тус аймгийн цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан нь “Цэцэрлэгийн 50 жилийн ойн баяр тэмдэглэнэ. Урлагийн тоглолт бэлтгэнэ” гээд ажилчдаа дуудсан бөгөөд тус цэцэрлэгт үйлчлэгч хийдэг эмэгтэй хүүхдүүдээ гэртээ түгжиж ажилдаа явсан хойгуур гурван хүүхэд нь золгүй явдлаас болж амиа алдсан. Энэ хэрэг нийгмийг цочроосон үйл явдал болж байна.

Аливаа олныг хамарсан арга хэмжээ бүү хэл, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох Засгийн газрын шийдвэр гарсан атал яагаад үүнийг зөрчиж, тав хүртэл насны гурван хүүхэдтэй ээжийг ажил дээрэээ ирээхийг шаардаж дуудсан хэрэг вэ.

Улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед сургууль цэцэрлэгийн дарга нар ажилтнуудыг ажлын байран дээр нь дуудаж, ажиллуулах зөрчил гарсаар байх уу. Энэ асуудалд хэн хяналт тавих вэ?


Сэтгэгдэл

зочин [202.126.88.58] 2020-02-11 02:18:37

хөдөө орон нутгийн цэцэрлэгийн эрхлэгч сэтэртэй хүмүүсийн зан төрхийн төлөөлөл сая гарч илэрч байна. хариуцсан яам нь анхаарч нарийвчилсан судалгаа явуулж нам дагасан амьдрал мэдэхгүй новшнуудаасаа сал

Mg [202.9.46.100] 2020-02-10 07:57:12

Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг хоолныхоо мөнгийг л олдог. Эхнэр бурхан болсон ганц бие залуу. 1 ангийн маш хөдөлгөөнтэй хүүхэдтэй. Гэртээ цоожлоод явах боломжгүй. Ажилаа хийж чадахгүй амьдрал сүйрч бн. Монголын нийгэм хүн амьдрах аргагүй болж бн. Намайг хүнтэй суух вий гэж хадмууд байнга хараастай. Хэн ч туслахгүй мөртлөө том том сургамж хайрлаастай. Би одоо яах вэ

SB [202.21.100.210] 2020-02-10 04:47:52

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ НОВШИЙН ТӨР НОВШИЙН НИЙГЭМ

Zochin [64.119.18.60] 2020-02-10 02:33:49

Ehchuudiig Huuhedgui yum shig ajilla. Ajilgui yum shig huuhdee asarch boijuul gedeg tortei uls da manaih

zochin [203.91.116.119] 2020-02-10 02:09:45

Сургууль цэцэрлэг хаасантай холбоотойгоор бага ангий болон цэцэрлэгийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд маш хүнд байгаа. Тэр 5 хоногийн цалинтай чөлөө нь зөвхөн 0-5 насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд эмчийн бичгээр өгнө гэнээ. Ийм хоёрын хооронд шийдвэр гаргачихаад арга хэмжээ авсан гээд байгаа. Засгийн газар нь зөвхөн багш нар биш бусад төрийн болон хувийн байгууллагын бүх ажилчдад хамааралтай олигтойхон шийдвэр гаргачих хэрэгтэй ш дээ. 3 сарын 2 нл гэнэ. Энэ үед өвчин намдах эсэхийг хэлж мэдэхгүй. Сургууль цэцэрлэг цуглахаар дахиад л өнөөх ханиад томуу.

zochin [103.229.123.108] 2020-02-10 01:35:36

ард иргэд улс орноо боддоггүй төрийн албан хаагчтай улсад коронавирусын ч хэрэг алга, тэртэй тэргүй зүй бус хүн амын үхэл, үрэгдэл нь дайн хийж байгаа газраас ч их бна даа.. ядаж хүүхэд гаргаж хүн амаа өсгөж байгаа эхчүүдээ амар амгалан суугаад хүүхдүүдээ хараад байх тэтгэмж өгч чаддаггүй. Хөргөгч хэрэглэж зурагт үздэг бол 20000 төг юмуу 7 долларыг сардаа авах эрх байхгүй. Барууны орнууд руу улсын хөрөнгөөр доншуучлаад эхнэр хүүхдүүдээ зугаалуулаад яваа төрийн түшээд нэртэй малнууд Европын Швейцарь, Финлянд зэрэг олон өндөр хөгжилтэй орнууд нэг хүүхдэд өгдөг тэтгэмж нь сарын 10000-15000 евро гэдгийг сайн мэдэж байгаа. Цадахаа мэдэхээ больчихсон энэ малнууд хэзээ арилж Монголын ард түмний нуруу тэнийх юм болоо..

Зочин [202.9.46.245] 2020-02-10 01:07:04

Хариуцлаггүй арчаагүй эцэг эхчүүд олон байна.

zochin [103.229.121.239] 2020-02-10 01:02:04

iim dargantsar nart xatuu arga xemjee tootsox yostoi buxel buten 1 ailyg ugui xiilee shuu dee


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.