Угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд унтрааж болохгүйг санууллаа

Ц.Анударь / Эрүүл мэнд

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажил хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд 100 тонн түүхий нүүрсийг хураан авч Амгалан дулааны станцад хүлээлгэж өгч, зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ.

Угаарын хий мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж, эсхүл хэрэглэх заавар зөвлөмжийг нь дагаж мөрдөөгүйн улмаас угаартах тохиолдол их байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн онцлов. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алдсан. Шалтгаан нь угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байсан.Тиймээс иргэд мэдрэгч дуугарсан тохиолдолд заалт дахь тоог нь мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээд, агаар сэлгэлтийг хийж арга хэмжээг авах хэрэгтэй” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.189] 2020-02-10 10:11:08

тэр тулш чинь маш ондор угаартай дохиолол нь тасралтгуй енгинож дуугарч байна гэр доторх хуухэд хогшидийн толгой байнга овдоо стэй байна яргачидаа

Зочин [202.126.88.61] 2020-02-10 15:48:44

Зуухаа янзлаач арчаагшй юм бж


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.