Банкны үйлчилгээг цахимаар аваарай

Aдмин / Эдийн засаг

Шинэ коронавирусын өвчлөл дэлхий олон оронд гараад буй энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласантай холбоотойгоор Төрийн банкнаас харилцагч та бүхнийг заавал банканд ирж дараалал үүсгэхгүйгээр цахим үйлчилгээний цогц шийдэл бүхий Гялсбанк үйлчилгээг ашиглан банкны үйлчилгээ авахыг уриалж байна.

Харилцагч та Төрийн банканд ганц удаа очиж цахим бүтээгдэхүүний анкет бөглөөд Гялсбанкийг ашиглан дараах үйлчилгээ авах боломжтой.

Үүнд:

  • Харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл шалгах
  • Хүссэн данс руу гүйлгээ хийх
  • Хэрэглээний төлбөрөө төлөх;
  • Утасны төлбөр төлөх;
  • Гааль, нийгмийн даатгал болон төлбөрүүд төлөх;
  • Зээл авах, төлөх, эргэн төлөлтийн графиктай танилцах;
  • Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах,
  • Картаа хаах, нээх;
  • Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх гэх мэт банкны үйлчилгээг илүү хялбараар авах боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны https://www.statebank.mn/w/mn/m400 цахим хуудас, https://www.facebook.com/StatebankMN/videos/472717713404933/ фэйсбүүк линк болон 1800-1881 лавлах утсаар авна уу.

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:54

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:27:26

SoHidt http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.179.31.76] 2020-02-11 03:18:54

Тэтгэврийн дансанд нь ордоггүй юм уу. Дансанд нь хийгээч ээ

Зочин [150.129.142.77] 2020-02-10 13:39:41

ахмадуудын мөнгийг өөрт нь яг гардуулж өгдөг цэг, үйлчилгээний газруудыг ойртуулж өгвөл тэд мөнгөний эрх мэдэлтэй болох байхдаа. хамт байгаа хүүхдүүдийнхээ гарт орчихдог юм шиг бсан. хүүхдүүд нь эцэг эхийнхээ амьдрахад хүрэлцэхгүй багахан тэтгэвэр дээр нь мөнгө нэмж өгч тааваар нь эрхлүүлж, харж ханддаг байвал ч яахав.

Иргэн [192.82.74.196] 2020-02-10 11:46:08

Хаан банкны данстай хүн цахимаар насны хишиг , одонгийн мөншийг авч болонгүй юу?

хүү [203.91.118.180] 2020-02-10 11:03:00

тийм шүү. би хөгшин ээжтэй хүн. тэтгэвэрийг нь картаар нь авч аваачиж өгдөг ээж мань очиж чадна л даа гэхдээ их ядарч ирдэг. бас тэргэнцэртэй явдаг учраас бид ч бас хэцүүхэн л явдаг. тэр одонгийн мөнгийг нь тэтгэвэрийн карт руу нь хийчихвэл их амар бна даа

Зочин [202.55.188.81] 2020-02-10 10:57:42

ОДОНГИЙН МӨНГӨ ГЭЖ БААХАН АХМАДУУДЫГ ООЧЕРЛУУЛХАА БОЛИО ТЭТГЭВРИЙН ДАНСАНД НЬ ХИЙГЭЭД ӨГЧИХ БОЛОХГҮЙ ЮМ УУ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.