Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Aдмин / Орон нутаг

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааны менежментийн шинэ тогтолцоог бий болгож, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, сайжруулах зорилгоор “ISO-9001”, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хангах зорилгоор “ISO45001” стандартыг тус тус нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд тус стандартыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, туршлага солилцох уулзалт, хурал зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар “Ёвро Азиа сертф” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:01

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:01

зочин [202.179.24.89] 2020-02-12 00:38:04

энэ эмэгтэй саяхан л нэг орон нутгийн стандартын байгууллагад ажиллаж байсан юун олон улсын стандарт зөвлөж хэрэгжүүлэх вэ, орон нутагт нь энэ чиглэлийн ажил явагддагүй , инээдтэй ч юм даа. Мэдлэг чадвар байна уу

УРАНЦЭЦЭГ [202.126.88.145] 2020-02-11 14:25:08

ЮУН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ВЭ? ЁСТОЙ ХОЛ ОЧИЖ ХУЦ..НААД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЭТГЭЭДИЙГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛ.ОЛОН НИЙТИЙН АЖИЛ ХУРАЛ ЗОВЛОЛГООН ХИЙХИЙГ ЗГ ЗОГСООСОН БАЙХАД ЗОРИУД ХАНИАД ТАРААГААД БАЙНА.ЯМАР ДУРААРАА ЭТГЭЭДУУД ВЭ?НААД УЛДДЭГ ЦААСААР МОНГО ХИЙЖ СУРСАН ЭТГЭЭДИЙГ ШУУД ЗАЙЛУУЛ.

МАН [79.98.213.82] 2020-02-11 12:52:00

Стандарт нэвтрүүлнэ , нэвтрүүллээ гэж баан хавтас бичиг цаас үлдээгээд төсвийн мөнгө хий төлөөд байгууллагын үйл ажиллагаа нь яаааг хэвээр үлддэг нэг төрлийн бизнес газар авч байна даа. Хувийн компани бол засаглалын хэлбэрээ өөрчлөх, бүтэц зохион байгуулалт дээшлэх г.м давуу талууд байдаг.Төрийн байгууллагын хувьд нэгдсэн тогтолцоо, стандарттай, босоо удирдагатай, батлагдсан орон тоотой газар наад" стандарт" гээд байгаа юм чинь хэрэгжих боломжгүй, цаас л үлддэг юм даа залуу дарга минь. Эцэст нь харж байгаарай. үг минь голд тань орно шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.