ЭМЯ: Коронавирусийн нууц үе 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан.

Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна” гэв.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 3,000 ОНОШЛУУР НЭМЖ ИРНЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад танхимын сургалт зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ” гэлээ.

ХХЕГ-ын Хурандаа Мягмардорж: Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улсын иргэн гадагшаа, тэр тусмаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох зэрэг зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байгаа. Өчигдрийн байдлаар Монгол Улсын 625 иргэн БНХАУ-аас орж ирсэн.

Өчигдрийн байдлаар 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байна. Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл 11354 Монгол Улсын иргэн БНХАУ-аас орж ирсэн. Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчсон байна” гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.53] 2020-02-12 11:20:43

нууц уе 24 хоног гэж ДЭМБ аас судалгаа гаргасан юм бишуу.

zochin [150.129.142.33] 2020-02-11 13:59:47

Тэр тусгаарлах тусгай эмнэлэгээ гаргах шаардлагатай байна даа Зүгээр эмнэлэгээр нэг холилдоод байх нөхцөл бүрдэх гээд байна даа

Зочин [122.201.22.160] 2020-02-11 12:52:11

2 оос 14 хоногт шинж тэмдэг илрэхгүй гэсэн мөртлөө хариуг дорно дорно гаргаад байхын мэдэхгүй энэ манай эмч нарыг . 90000 хүмүүсийн В С вирусыг худлаа оншилсон гээд байгаа биз дээ.

зочин [66.181.177.53] 2020-02-11 10:37:13

Мэдээ мн-нд 12 дурьдсан 12 хуний талаар ярьсангуй. Байрны дундах зулгэн дээрх нохойн баасыг яах бэ. Дэндуу бнаа. Орцноос гараад л нохой баас. Байранд нохойтой хумууст арга хэмжээ аваач. Зерчлийн хуулинд алга.

Зочин [66.181.186.98] 2020-02-11 09:30:51

Гашуун сухайтад онцгой хяналт тавих шаардлагатай хил нээлттэй дураарааорж гарч байдаг .орж ирсэн жолооч бусад хүмүүс нь Хөвсгөл хүртэл оччихсон байна.тэр хүн ямарганцаараа алхаад Хөвсгөл ороогүй байгаа хамт явсан контакт авсан хүмүүс байгаа шүү дээ яам ямар хариуцлагагүй байгаа

Эрүүл мэндийн яам тайвшрууларюхаа зогсор [192.82.69.169] 2020-02-11 07:54:12

Эрүүл мэндмйн яам зүгээр л иргэдмюийг хуурч тайвшруулах арга хэрэглэж байна. Хятадаас ирсэн бүх иргэдмйг тусгаарлах ёстой атал халууныг нь үзээд явуулсан маш хариуцлагагүй. Ямар ч арга хэмжээ авахгүй байна. Түүний оронд халдвар илрээгүй халдвар илрээгүй гэсэн худал үнэн нь мэдэгдэхгүй шгээ тоть шиг давтаастай. Нууц үeдээ ямар ч шинж тэмдэггүй оношлогдохгүй 24 хоног байхдаа 10аад хүнд халдвар тараана гэхээр Монголд 100аад мянган хүн эрсдэлтэй байгаа гэсэн таамаг явж байна . Гэтэл яаиных нь байгаа царай. Халдвар илрээгүй гэсээр одоо иргэд бүүр назгай тоомжиргүй болсон. Үүний бурууг хэн үүрэх бол ?? Уг нь шат дараатай эрчимтэй арга хэмжээнүүд бхймаар юм . Тэр оюутнууд тэр жолооч нар гээд маш аюултай байдлаас ирсэн олон хүмүүс байна ш дээ . Тараагаад явуулаад байж болохгүй ш дээ . Хятадаас яагаад хятадууд орж ирээд байна вэ?? Ямар дарга нар хятад ажилчдаа авчраад байна гэж хардаж байна . Хилээ хаахгүй байгаа нь 1 л учиртай

Зочин [192.82.72.235] 2020-02-11 06:40:53

Сэтгүүлч нар наад захын эмнэлэгийн жорлонгоор ороол энэ яамны бэлэн байдлыг шалгачих хэрэгтэй л дэ. Коронотой хvн орж ирэх хамгийн магадлалтай газар бол эмнэлэг, гэтэл жорлонд нь ариун цэврийн цаасгvй, савангvй, гар ариутгагчийн тухай ярихаа болье. Ийм наад захын урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагvй байж худлаа пиар хийхээ болиосой энэ яамны сайд дарга нар

Зочин [202.9.46.24] 2020-02-11 06:13:38

Эмийн сангууд маскаа зарахгүй байна уу. Нөөцлөөд байна уу. 5 эмийн сангаар орлоо цөм байхгүй гэсэн хариу өгч байна. 2 цаг хэрэглээд солих байтугай 2 хоног хэрэглээд ч сольж чадахгүй байнаа Дарга нар аа!!!!

Зочин [103.14.38.134] 2020-02-11 04:09:43

11354 хүнийг хөл хорионд хар гэрт хэд хэдээр нь тусгаарлах арга байгаагүй юу.

Зочин [192.82.70.46] 2020-02-11 04:03:55

Нарантуул захын хаалгаар орж, гарч буй бvх хvмvvст ариутгал хийх хэрэгтэй байна!

Smile [66.181.188.123] 2020-02-11 04:25:39

Yugaa hiij hileer orj garaad bgaag oilgohguimaa amindaa hairgui mongo gj ulaan nudelsen humuus butsaad orj irku baiwal taarna


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.