Хяналт шалгалтаар 728 зөрчил илрүүлжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар нийт 109 байгууллагыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 728 зөрчил илрүүлж, 118 зөрчил буюу 16.2 хувийг газар дээр нь арилгуулсан.

Бусад 610 зөрчил буюу 83.8 хувийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 69, мэдэгдэл 29, танилцуулга 2-ийг тус тус бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл

иргэн [103.9.89.103] 2020-02-11 11:44:20

тэр 29 мэдэгдэл, 2 танилцуулга гэдэг нь Онцгой байдлынханы хамаатан садан ах дүүгийн нь газрууд нь ийм юм авдаг юм билээ. бусад нь баахан торгууль авч эрхээ цуцлуулдаг... шудрага бус ажилладаг онцгойгийхон шүү дэээээ

хахах [103.9.89.103] 2020-02-11 11:42:57

хийх ёстой ажлаа цагт нь хийгээгүй байж ингэж төрийн нэрийг барьж бизнесүүдээ дарамталж шууд торгож байгаа шүү дээ. эхлээд хугацаатай даалгавар өгөөд биелүүлээгүй бол торгох нь төрийн үүрэг баймаар....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.