Татварын багц хуулиар энэ оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон. Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно гэсэн үг.
Үүнтэй холбоотой ИБАРИМТ системийн хэрэглэгч та доорх зурагт харуулснаар хувийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулж байна.
Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:06:17
lG78BN http://pills2sale.com/ levitra nizagara
сда [192.82.75.203] 2020-02-13 03:24:09
өнгөрсөн нөатийн буцаан олголтоо авьяаа даварчихсан юм
Зочин [202.55.188.81] 2020-02-12 05:42:41
Өнгөрсөн оны мөн өдийд ингэж мэдэгдсэн боловч чадалгүй өнөөг хүрсэн юм. Энэ жил ч юу л бол доо. Улирал тутам олгох яах вэ. Гол нь хувь хэмжээг нь нэмэгдүүлмээр байна. Иргэн хүн илүү төлсөн 10 хувиа авах ёстой. Яагаад гэвэл тэр ундаа л авч уусан болохоос ашиг олоогүй. Тус ундааг үйлдвэрлэсэн аж ахуй нэгж бүх зардал, ашиг дээрээ нэмээд бидний халааснаас гарч буй НӨАТ-ын 10 хувийг мөн шингээгээд бидэнд зарж буй юм. Тиймээс эцсийн хэрэглэгч бүх л ачааллыг нуруун дээрээ үүрч байна гэсэн үг. Бид үйлдвэрийн олсон ашигаас нэхээгүй. Зүгээр л ундаа авч уусан 3000 төгрөгнийхөө 280 төгрөгийг л буцааж авах гэж байгаа юм.
Зочин [103.229.120.136] 2020-02-12 04:55:54
5 хувь болгоочи