СЕХ: Үнэмлэх гардаж авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа зохион байгуулагдана

Ц.Анударь / Улстөр

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: “УИХ-д оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл нэр дэвших үйл ажиллагааг явуулна. Нэр дэвшүүлэх ажиллагаа 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд намууд дээр зохион байгуулагдана. Нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороон дээр бүртгэнэ. СЕХ бүртгэсэн нэр дэвшигчдээ санал авахаас 22 хоногийн өмнө буюу нэг өдөр, нэг зэрэг нэр дэвшсэн хүмүүсийн үнэмлэхийг гардуулж өгнө. Өнгөрсөн УИХ-ын нийт долоон сонгуулиар 2840 орчим хүн нэр дэвшсэн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдийн үнэмлэхийг 22 хоногийн өмнө нэг өдөр гардуулна гэсэн хуулийн заалттай. Үнэмлэх гардаж авсан өдрөөс эхлээд сонгуулийн сурталчилгаа санал авах өдрийн өмнөх өдөр хүртэл зохион байгуулагдана. Энэ удаагийн сонгуулиар санал тоолох төхөөрөмжийг ашиглана гээд УИХ-ын тогтоол гарсан байгаа. Гуравдугаар сарын 1-н гэхэд сонгуулийн хэсгүүдийн тоо тодорхой болно. 2000 орчим сонгуулийн хэсэг байгуулагдана” гэв.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.234] 2020-02-12 17:13:14

УИХын гишүүн Оргилын Ганбаатар сонгуулийн сурталчилгаа эхлээгүй бхыхал сэтгүүл таоааж сонгуулийн хууль зөрчив

Eh oron [202.126.89.68] 2020-02-12 03:10:55

Naad songuulaa boliochee delhii neg obchiniig yaj zogsoohuu yahuu gejiihad manaihan songuul yriad shobudaad baih ym yagaad iim teneg darga nartai ymbe mongol uls


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.