Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж саатуулжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 11-ний өдөр нийт 188 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 118-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн бэртсэн ослын хувьд 3-аа явган зорчигч мөргөх хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Энэ сарын 11-ний өдрийн 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт 3-р багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфалтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан 8 хүнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.170.80.25] 2020-02-12 04:44:52

Согтуугаар жолоо барьж эрхээ хасуулсан жолоочийн эрхийг өршөөлийн хууль нэрээр цуцалдаг нь буруу.

Зочин [202.9.40.91] 2020-02-12 06:13:55

Hezee ursguuluur erhiig ni sergeechiv? Barimttai l buraarai

Eh oron [202.126.89.68] 2020-02-12 03:22:42

Mashiniig ene ulsiin orlog bolgoochee sogtuu jolooch hvn dairch alaal yabhiin 2-3 jiliin yal abaal boloo vhsen hvnii ar ger hohirool duusdag horboo ymdaa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.