ДЭМБ Коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг “Covid-19” хэмээн албан ёсоор нэрлэлээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

БНХАУ-аас гадна 24 улс, бүс нутагт халдварын 393 тохиолдол, нас барсан нэг тохиолдол бүртгэгдээд байгааг тус байгууллага мэдээллээ. Мөн энэ вирусийн эсрэг вакциныг нэг жил хагасын хугацаанд гаргаж авах магадлалтай гэж тооцоолжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом “Бид одоо тархаж буй вирусийн өвчлөлийг “Covid-19” гэж нэрлэсэн. “Co” нь “корона”, “Vi” нь “вирус”, “D” нь “өвчлөл” гэсэн үгийн товчлол юм. Бид газар зүйн байршил, ямар нэг амьтан, хувь хүн, хэсэг бүлэг хүмүүст хамаатуулахгүйгээр өвчлөлтэй холбогдсон, хэлж болохоор нэр олох шаардлагатай байсан. Ийнхүү нэрлэснээр бусад үл тохирох нэрсийг ашиглахаас сэргийлнэ. Мөн цаашид “коронавирус” тархах эрсдэлийн үед хэрэглэх стандарт жишгийг тогтоон өгч байна” гэж мэдэгдлээ.

Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан хүний тоо олон улсын хэмжээнд 44.8 мянга хүрч, 1113 хүн нас бараад байна. 6000 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Харин эдгэрсэн хүний тоо 4686 хүрчээ. Японд хөл хорио тогтоосон усан онгоц дээрх зорчигчдын дунд халдварын 135 тохиолдлоос гадна тус улсад 28 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин АНУ-д энэ тоо 13 болж нэмэгджээ. Тус улс эхний ээлжид БНХАУ-аас татсан иргэдийн хөл хориог цуцлахаар болсон байна.

Тахлын голомт болох БНХАУ-ын Хубэй мужид нас баралт хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. БНХАУ-ын Засгийн газар өвчлөлийн тархац бага бүс нутгуудад аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэл өгчээ. Мөн “Airbus” компанийг Тяньжинь дахь үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрчээ. Түүнчлэн амны хаалт зүүн ажиллаж, газар тариалангийн үйл ажиллагааг саатуулахгүй байхыг фермерүүдэд үүрэгдсэн байна. АНУ-ын “Johnson & Johnson” компани Засгийн газартайгаа хамтарч шинэ төрлийн вирусийн эсрэг вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлсэн байна.

Үүнээс гадна “American Airlines” компани Шанхай, Бээжин болон Хонгконгийн чиглэлийн нислэгүүдийг цуцалсан хугацаагаа сунгажээ. АНУ-ын “Under Armour” компани вирусээс шалтгаалан борлуулалтын орлого нь I улиралд 50-60 сая ам.доллароор буурах эрсдэлтэй гэж тооцоолсон байна. Сар шинийн баяр тохиосон долоо хоногт БНХАУ-ын жижиглэн худалдаа, нийтийн хоолны салбар 31-124 тэрбум ам.долларын боломжит орлогоо алдсан гэж Нидерландад төвтэй “Rabobank” банк тооцоолжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG.MN


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:07:30

4vTQnf http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.