Шашны байгууллагуудад олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож хөл хорио тогтоогоод буй. Харин Гандантэгчинлэн хийдээс сар шинийн баяраар уламжлал ёсоор ном хурах үйл ажиллагаа зохион байгуулна гэх байр суурийг илэрхийлсэн билээ. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ.

Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалтын хүрээнд зах худалдааны төвүүд болон согтууруулах ундааны газрууд, хүнсний үйлдвэр үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж зөрчил гаргасан 35 аж ахуй нэгж, 74 иргэнд 47 сая 950 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тухайлбал, хадгалалтын хугацаа дууссан 188 ширхэг 597 мянган төгрөгийн үнэ бүхий түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг устгалд оруулсан бол хугацаа нь дууссан 30 нэр төрлийн 97 ширхэг 248 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгахаар болсон байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 10 кг банш бууз, 1862 ширхэг 2 сая 772 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацааг нь анхаарч, хаяг шошго нь тодорхойгүй ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөлөө.


Сэтгэгдэл

ҮНЭН [192.82.78.115] 2020-02-13 12:24:17

Цагаан сарыг тэмдэглэхгүй бол лам нарын орлого байхгүй болно,Хэцүү еэ. ЗУД БОЛБОЛ НОХОЙ ТАРГАЛНА, ЗОВЛОН УЧИРВАЛ ЛАМ.....

зочин [202.131.227.30] 2020-02-13 03:10:02

Төвд шүлэг уншаад зүгээр болчихдог юм гэж хаана байхав дээ Монголчууд 300 гаруй жил хууртаж ирлээ Хэзээ ойлгох вэ Яахав айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг учир нь олдохгүй Төвд шүлэг уншаад зүгээр болно гэхээр нь тэгж санагддаг байх л даа Гэхдээ бодит байдал дээр нэг ч хүний асуудал шийдэгдээгүй өвчин эдгэдэггүй харин ч улам дордуулаад байх шиг санагддаг юм Үүнийг л мухар сүсэг гээд байгаам болвуу Харин ингэж байхаар асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлж шийдэл гарцыг олж шийддэг байх нь хамгийн чухал шийдэл бөгөөд гарц мөн

Зочин [64.119.27.44] 2020-02-12 06:31:14

хаа хаа. идэж уугаад хамгйн заваардаг газар ш дээ

Зочин [103.212.119.239] 2020-02-12 05:15:06

Нарантуул дээр чинь хүн бужигнасаар байхад

Зочин [103.212.119.239] 2020-02-12 05:13:09

Дайн дажин гарсан мэт сүржигнэх гэж. Буян номоо хурж байвал харин ч энэ цаг үeд хэрэгтэй бишүү. Тэнгэр бурхад нь ч нүүр буруулсан юм болгов та нар Гандангаараа оролдож байж. Наад олон баар цэнгээний газруудаа хаа. Христийн шашныхан гээд энд тэндгүй цугладаг газруудыг хаагаач.

Сүм хийдүүд [202.9.40.178] 2020-02-12 05:03:29

Тв ээр бүх суудлууд болон онцгойлсон засалын номуудаа уншиж өгч буян болмоор юм ганц удаа

Зочин [103.212.116.192] 2020-02-12 04:41:37

Хувраг нар минь ТВ 9-ээр номоо уншаад, даллагаа аваад, заслыг нь хийгээд өгөөрэй Сүсэгтэн ардууддаа

Ард олон [202.179.31.54] 2020-02-12 12:53:35

ТВ-ээр ном хурах,засал хийх нь хамгийн сайхан арга байх шүү.Тэгж нэг олон түмэндээ буянт тус хүргэмээрдээ.Яахав сүсэглэх нэг нь хүээж авна л биз.Эс сүсэглэх хүмүүс нь сонсохгүй л байна л биз. Үүнд Гандан тэгчинлэн хийдийн захиргаа нэг хариу хэлэх байлгүй дээ.Олноор цугларахгүй байгаа энэ онцгой үед иймэрхүү хүмүүнлэг арга хэмжээ хэрэгтэй байгаа болов уу?Мөнгө орлогоо алдана гэвэл цахим даансаараа өргөл барьц авчихад юу нь болохгүй гэж...

Зочин [66.181.186.126] 2020-02-12 04:40:54

Бурхан шашны ном хурах нь өөрсдийн нь үндсэн ажил харин хүн цугларах нь хувь хүмүүсийн ажил тэгэхээр төр унаа явуулахгүй автобус үйлчлэхгүй ,олноор цугларахыг хориглосон ухуулга сурталчилгаа л юм даа.ёр нь 28,29 30 3-8ны өдрүүдийн хурал бол ард иргэдийг өвчин зовлонгүй байгаарай гэж ерөөдөг л хурал юм.тэхлээр хүн ерөөж байхад боль гэлтэй биш

Уншигч [202.70.34.70] 2020-02-12 04:34:14

БҮХ БАЙГУУЛЛАГАД ОЛОН ХҮНИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.