Нийслэлийн нутаг дэвсгэрт хог ачиж тээвэрлэх хуваарийг нэгдсэн стандартад оруулна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудыг нэгдсэн хяналт зохицуулалттай болгох, үйл ажиллагаа, хуваарь графикийн мөрдлөгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн есөн дүүрэгт ажиллах хуваарийг баталсны дагуу өнөөдөр Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани дээр ажиллаж байна.

Уг уулзалтад Нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний удирдлагууд, дүүргийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг хяналтын төрийн бус байгууллагууд оролцож, харилцан үйл ажиллагааныхаа туршлагыг солилцов.

Хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийг хэрхэн илүү сайжруулах, одоо хэрэгжиж буй дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудийн хог тээврийн хэлбэр, бүтэц зохион байгуулалт ямар байгаа талаар танилцуулгыг энэ үеэр холбогдох албаны хүмүүс хийв. Мөн хамгийн сайн туршлагыг нэвтрүүлж буй хэд хэдэн дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаа, хог ачилтын хуваарь, хогоо ангилан ялгаж буй туршлагыг бусад дүүргүүддээ нэвтрүүлэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан туршлага судалж, санал солилцлоо.

Дараа нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ийн холбогдох хэлтэс, дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудтай хамт хариуцсан нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бөгөөд хог ил задгай үүсдэг цэгүүд, хамгийн их санал, гомдол ирдэг байршлууд дээр ажиллаж, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг шалгах, сар бүрийн хог тээврийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байгаа зэрэгт хяналт хийж байна. Дээрх ажлыг дүүрэг бүрт хуваарийн дагуу 14 хоногт нэг удаа зохион байгуулна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.25] 2020-02-12 19:35:00

Хогны мөнгийг тогны мөнгөтэй хамт авдаг болсноос хойш хог ачихаа бараг больсон шдээ. Зүгээр зогсож байгаад л мөнгө авч байгаа хүмүүс юу гэж ч хог ачих билээ. Үүлэн үстийн хийсэн гайтай, хөөтэй ажлуудын нэг нь энэ. 4 жил хот удирдахдаа мөн ч их гай тариад явсан шүү. Аюулгүйн тойргуудыг устгаж бөлгөө үүсгэсэн, түүнийгээ дарахын тулд дугаарын хязгаарлалт гаргасан, ногоон байгууламжийг цементэн талбайгаар сольсон, хаус хороолол барина гэж гарсан хүн 180 эргэж байр барихаар болж, байраа ч бариагүй, хүү нь оффшортон болсон ... гээд явж өгнө.

Зочин [202.126.89.96] 2020-02-12 14:41:18

Баянзүрх дүүргийн 21-р хороо 4 дүгээр хэсэгт хог тээвэрлэдэг машиныг тогтсон хуваарьт оруулж өгөөрэй. 14 хоногт нэг л ирдэг гэх боловч сар гаруй ирэхгүй, ирсэн байлаа ч ажлын цагаар ачаад явсан байдаг.

зочин [124.45.101.202] 2020-02-12 14:12:43

Эхлээд хогоо ялгаж хаяж сурах хэрэгтэй байна, үүний тулд байрны болгон гадаа шил, лааз, хуванцар, цаас, шатдаг буюу хүнсний хаягдал хийх хогийн сав шаардлагагүй юм билээ. Харин томоохон супермаркетын үүдэнд дээрх хогийн савнуудыг байрлуулдаг юм билээ. Даваа гаригт шатдаг хог, Мягмар гаригт хуванцар ба гялгар уут, Лхагва гаригт шил лааз, Пүрэь гаригт шатдаг хог, Баасан гаригт цаас гэх мэтээр хуваарь хийгээд нь иргэд нь тухайн өдрүүдэд заасан хогийг нь гаргаж тавиад, хогийн машин ирээд хуваарийн дагуу хогоо ачаад явчихдаг юм билээ. Ийм журам хуваарь боловсруулах нь энэ ажлыг удирдаж зохицуулж байгаа ажилтнуудын үүрэг байх даа, журам хуваарь байвал ард түмэн дагана, хэрэгжүүлнэ шүү дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.