СЗХ-ны дарга Д.Баярсайхан ИБУИНВУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтад Хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн нар оролцож Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд хийж буй ажил, Олон улсын хамтын ажиллагааны бүлэг /ICRG/-тэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаа талаар танилцуулав.

Энэ үеэр Элчин сайд Филип Малон, Хороо богино хугацаанд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байгааг онцлон дурдаад Олон улсын хамтын ажиллагааны бүлэгтэй тохиролцсон эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг биелүүлэхтэй холбоотойгоор СЗХ-г чадавхжуулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.



Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:32:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:32:53

Зочин [203.98.76.100] 2020-02-13 08:50:05

Санхүүгийн зохицуулах хороо төрийн байгууллага, төрийн байгууллагын дарга элчин сайлыг хүлээн авлаа биш элчин сайдад бараалхав ч юм уу найруулга дээрээ анхаармаар юм

Зочин [202.131.234.234] 2020-02-13 08:48:37

манай энэ хурган дарга нар яг л бордсон гахай шиг бж бгааг нь хар, арчаагүй, архи гударч мөрийтэй тоглож хахууль авсаар бгаад толгой нь ажиллахаа больсон амьтад, дарга нарын цүнх байрьж бөгс долоож байхын оронд биеийн тамир хий яадаж\.

зочин [103.229.122.45] 2020-02-13 02:39:09

Элчин сайдыг хүлээн авч уулзсан гэх, тэгсэн мөртлөө монголын төрийн өмнөөс гадны элчинд ажлаа тайлагнаж танилцуулсан гэх, тэгээд бас СЗХ-д техникийн туслалцаа үзүүлнэ гэх учир нь үл ойлгогдох мэдээ байна. Тэгэхлээр СЗХ гэдэг хаанахын ямар байгууллага болж байна вэ? Энд өөрийн гэсэн толгойтох хүн байна уу, таминь ээ,

зочин [122.201.19.99] 2020-02-12 16:50:41

Энэ одоо яаг юу хийж гийгүүлдэг газар вэ санхүүг зохицуулах биш дампууруулах газар юм биш үүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.