ЗАСГИЙН ГАЗАР: Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Ц.Анударь / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Зарлигт коронавирусын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгийн аюулаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 11-д заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон. Цагаан сарын хүрээн дэх олон нийтийн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг даруй зогсоох, уг халдварын хор хөнөөлийг иргэдэд ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу Засгийн газраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

2020 оны хоёрдугаар сарын 13-наас/маргаашаас/ Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

Засгийн газраас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж байгаа. Хориглоно гэдэг үгийг огт оруулаагүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэхийг огт хориглоогүй. Зөвхөн хөдөлгөөнийг хориглож байгаа" гэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:37:44

i21YtL http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:21:06

Nd4upQ http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.179.27.0] 2020-02-13 03:48:14

Аймаг аймгийн хилийг хаавал яасын. Хөдөөгүүр халуунтай хүнийг сэжигтэнээр тооцож хориод эхлэв үү. Нөгөөдөр нь эерэг гарав гээд.

Зочин [103.26.195.21] 2020-02-13 02:56:28

ханиахад хэдэн метр шүлс үсэрдэг гэдэг билээ. шингэн нэвтрүүлдэггүй материалаар хоёр давхартай маск хийж өмсөөрэй. эмнэлгийн маск их хөлөрдөг юм билээ. тэрэн шиг л бол сайн байх.

Зочин [150.129.142.81] 2020-02-12 18:49:04

Koronovirus ehnii 3 shinjilgeend soreg garch bgaad 4 doh shinjilgee n virustei garch bn gedgiig yariad ehellee mash zalitai virus bn geed bichij ehelsen shuu. Manaih zuvhen 1 udaa shinjilgee avaad soreg garlaa gd suuhiin argagui shinjleh onoshluur n baga bolohoor neg udaa uzeed bgaag oilgoj bgaa ch enend huurtah hereggui bn

Зочин [202.179.24.53] 2020-02-12 16:04:07

Хөдөөний замд хяналт саын тавих хэрэгтэй.

нарантуяа [66.181.161.63] 2020-02-12 13:21:12

Зөв шийдвэрээ хөдөөнийхн их айл хэсдэг үүнг өндржүүлсэн бэлэн байдлаа сайн хяналтандаа авмаар бн

Иргэн [124.197.153.227] 2020-02-12 12:46:55

Өөрсдөө чигдэл захиалж авдаг гэнээ.. Үндсэн хуульд чиглэл эрх мэдлийн хяналт тэнцлийн агуулгаар орсон. Ийм ч төр, иймч еоөнхий сайд байх гэжджж эд наоаас яаж салнаа ард түмэн минь

Zochin [112.72.8.66] 2020-02-12 11:49:21

2geriin hoorond hoshnogoo chired gvihiig hatuu horiglono.tvvnees ger dotroo yah ni tanii dur shv.

Зочин [64.119.25.102] 2020-02-12 11:29:17

Оройтож шийдвэр гаргаж байна

Зочин [202.9.46.33] 2020-02-12 11:06:06

Зөв , дэмжиж байна

Зочин [202.126.89.210] 2020-02-12 10:55:00

Наад хэдэн амралтын өдрүүдээ ажлын өдөр болгоод наадмаар ч юмуу нөхөж амраа тэхгүй бол манайхан тнр ч хөгшин энэ ч хамаатан гээл тэнэж өгнө өө

Цагаанаа [66.181.161.72] 2020-02-12 09:53:42

Гэр бүлийн хэмжээнд тэмдэглэнэ гэдэг чинь хориглоогүй л байна ш дээ!

Зочин [66.181.186.126] 2020-02-12 11:13:35

Гэртээ буузаа идээд ээж аавдаа үнсүүлэхийг чинь хэн хорихюм зарлигаар хорих уу

зочин [103.212.118.119] 2020-02-12 08:57:42

мэдээлээд байгаа тоо худлаа юм бишүү үнэхээр хүнд байгаа юм байна шүү хүүхдүүдээ дагуулаад гадуур явдгаа болиочээамны хаалтаа сайн хий нийтийн унаанд согтуу нойтон элдэв хог түүдэг улсуудыг хориглоочээ

Зочин [202.180.220.172] 2020-02-12 08:57:22

Хөдөөнөөс хот руу зорчих хөдөлгөөнд бас их сайн хяналт тавих хэрэгтэй байна. Ялангуяа тэр хилийн боомттой газруудаас хот руу орох гарах хөдөлгөөнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Зочин [103.9.90.98] 2020-02-12 08:06:09

хөлдүү хошин шогийн жүжигчид дуучид "сар шинийн үзэсгэлэн худалдаа" гээд л энэ тэнд солиороод явсан тэд тэмдэглэнэ биз дэээ

зочин [202.126.89.239] 2020-02-12 07:51:43

Эрүүл байвал хойтон жилийн цагаан сарыг үзэж л таараа зөв шийдвэр байна.

Иргэн [202.126.89.103] 2020-02-12 07:51:13

Зөв зөв. Харин ч оройтож гарч байна. Харин ч эртхэн гаргах байсан.

Pablo [202.9.46.11] 2020-02-12 07:46:51

Our precent goverment decided people should not celebrate white moone.

Зочин [66.181.184.102] 2020-02-12 07:44:57

Өндөржүүлсэн онцгой байдлын зэрэгт шилжүүлж айл хэсэх буюу хөдөлгөөнийг нь зогсоох нь зөв дөө. - Эрүүл л байвал цагаан сар, найр наадам ч яамай байнаа.

Зочин [66.181.168.131] 2020-02-12 07:32:30

Зөв зөв

Irgen [139.5.219.201] 2020-02-12 07:17:44

Mash zuv sanal gargala niit mongolchud min enkh tunh bwal jargal sh de

Зочин [202.21.108.210] 2020-02-12 07:04:21

Зээлээ тэглүүлсэн ахмадууд төрийнхөө буяныг эдэлж өргөн дэлгэр сайхан тэмдэглэнээ. ккк...

Зочин [202.126.89.163] 2020-02-12 07:23:05

Яг үнэн таван таван төг-тэй байх л буян шүү хөгшчүүл бидэнд төр засагтаа Баттулга ерөнхийлөгчдөө баярлалаа


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.