Шинэ коронавирусийн халдвар гарвал эхний ээлжинд ХӨСҮТ-д хүлээн авна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ коронавирусийн дэгдэлтийн үед эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийг өнөөдөр ДЭМБ-аас салбарын яаманд хүлээлгэн өгсөн.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусийн халдварын үед бэлэн байдлаа хангахад хамгийн түрүүнд ДЭМБ гараа сунган, туслалцаа үзүүлж байна. Бид бэлтгэлээ хүний нөөц, тоног төхөөрөмж, эм тариа, хамгаалах хэрэгслийн хувьд ханган ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1,000 резидент эмч, өрхийн болон орон нутгийн эмч нараа шинэ коронавирусийн халдварын үед хэрхэн ажиллах талаар танхимын болон теле сургалтад хамруулаад байна.

Эрүүл мэндийн тусламжийн газар халдвар гарвал хэчнээн орыг ашиглах боломжтой талаар тооцоогоо гаргасан. Улсын хэмжээнд 15,000 гаруй ор байгаагаас 2,143 нь хувийн хэвшлийнх байна. Ингээд шинэ коронавирусийн халдварын үед 2,000 ор дэлгэх боломжтой гэсэн тооцоо гаргаад байгаа. Гэхдээ шинэ коронавирусийн халдварлах түвшин өндөр байгаагаас хамаараад УОК дээр нэг эмнэлгийг тусгайлан бэлдэх саналаа оруулсан.Өчигдөр болсон онцгой комиссын хурлаар халдвар гарвал эхний ээлжинд ХӨСҮТ-д авч эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлэх, хувийн хэвшлийг дайчлах, онцгой байдлын ерөнхий газрын сувилалын газрыг ашиглах, нэн шаардлагатай тохиолдолд Цэргийн госпиталыг ашиглах шийдвэрүүдийг гаргасан.

Засгийн газар шуурхай хуралдаж, шийдвэрүүдийг гаргаад явж байна. Эхний ээлжинд 4.2 тэрбум төгрөг гаргаж өгснийг эмчилгээнд шаардлагатай эм тариа, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг авахад зарцуулж байна.ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдварын үед шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт гаргасан. Тус жагсаалтад багтсан амьсгалын аппарат, дижитал рентген аппарат, тариурын болон дуслын шахуургууд гээд нэн шаардлагатайг нь худалдаж аваад явж байна. Хоёрдугаар сарын 25-н гэхэд бэлэн байдлаа хангах нөхцөл бүрдсэн" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.