Галт тэргэнд түр тусгаарласан хүмүүсийн дунд 0-18 насны 14 хүүхэд байгаа

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Замын-Үүд боомтоор хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот- Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлсэн бөгөөд Замын-Үүд боомтод 106 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлах арга хэмжээг авчээ. Энэ талаар Зам-Үүдийн сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч н.Оюунболдтой утсаар холбогдож, галт тэргэнд тусгаарласан хүмүүсийн талаар мэдээлэл авлаа.

-Замын-Үүдийн боомтод 106 хүнийг тусгаарлах хэмжээ авсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Галт тэргэнд хүмүүсийг тусгаарлах арга хэмжээг хоёрдугаар сарын 11-ний өдөр авсан. Эдгээр тусгаарласан хүмүүс дотор төмөр замын долоон ажилтан, 99 иргэн байгаа. Одоогоор энэ хүмүүсийн биеийн байдалд ямар нэгэн асуудал гараагүй. Төмөр замын хамгаалалтын бүсэд галт тэргэнд тусгаарлах арга хэмжээ авсан. Сумын онцгой комиссоос өдрийн гурван хоол өгч, ариутгал халдваргүйжилтийг хангаж байгаа. Эдгээр тусгаарласан хүмүүстэй хамт зорчиж байсан нэг иргэн халуунтай байсан учраас эмнэлгийн халдварын тасагт тусгаарласан.

-Яагаад галт тэргэнд тусгаарласан бэ. Эмнэлэгт тусгаарлаж болоогүй юм уу?

-Энэ бол түр тусгаарлалт. Халуурсан хүнээс шинжилгээний дээж аваад ХӨСҮТ рүү явуулчихсан. Шинжилгээний хариу зүгээр гэж гарах юм бол тусгаарласан галт тэргийг Улаанбаатар хот руу явуулна.

-Шинжилгээний хариу хэзээ гаргах бэ?

-Бидний явуулсан шинжилгээ өчигдөр ХӨСҮТ-д 09.00 цагт очсон. Хариу нь 48 цагийн дотор гарна гэсэн.

-Тусгаарласан иргэд бүгд монгол уу?

-Бүгд монгол иргэд байгаа.

-Бага насны хүүхэд байгаа юу?

-Тусгаарласан хүмүүсийн дунд 0-18 насны 14 хүүхэд байгаа. Улсын онцгой комиссын шийдвэрт 0-18 насны хүүхдийг асран хамгаалагчтай хамт тусгаарлана гэж заасан байдаг. Иймээс зургаан сартай хүүхдийг ээжтэй нь хамт тусгаарласан.

-Замын-Үүдийн хилийн боомтод хяналт шалгалт хэр хийгдэж байна?

-Хяналт шалгалтыг өндөр төвшинд хийж байгаа. Төмөр замаар вагон орж ирэхээр хилийн мэргэжлийн хяналтынхан халууныг нь үзэж, сэжигтэй тохиолдол гарах юм бол халдвартын эмнэлэг дээр үзлэг оношилгоо хийж, тусгаарлах арга хэмжээ авч байгаа.

-Одоогийн байдлаар төмөр замын тээвэр хэвийн явагдаж байгаа биз дээ?

-Замын-Үүд суманд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Онцгой комиссын шийдвэрээр баар цэнгээний газрыг хаасан. Харин хүнсний дэлгүүр, хоолны газарт цагийн хязгаар тогтоон ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар төмөр замын тээвэр болох Эрээн-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн явж байгаа. Харин жижиг тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон.

Тусгаарласан хүмүүст халуурч, ханиалгасан шинж тэмдэг илрээгүй байна

Баян-Өлгий аймагт шинэ коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагдаад байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлсэн. Халдвар авсан байж болзошгүй тухайн иргэн Баян-Өлгий аймаг руу явах замдаа Ховд аймгаар дайрч, “Цамбагарав” зочид буудалд хоёр хоног байрлажээ. Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Ховд аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийг тусгаарласан гэсэн. Одоогийн байдлаар хэчнээн хүнийг тусгаарласан бэ?

-Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэр хүн дамжин өнгөрөхдөө манай аймгийн зочид буудалд хоёр хоносон. Тухайн иргэнийг байх үеэр буудлаар арав гаруй хүн үйлчлүүлж байсан. Эдгээр хүмүүсийг тусгаарласан байгаа.

image

-Нийтдээ хэдэн хүнийг тусгаарлаад байгаа юм бол?

-Одоогийн байдлаар 23 хүнийг тусгаарласан байгаа. Тусгаарласан хүмүүст халуурч, ханиалгасан шинж тэмдэг илрээгүй байна.Буудалд байсан хүмүүсийг буудалд нь тусгаарласан. Хэрэв биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол эмнэлэг рүү зөөвөрлөх арга хэмжээ авна.

-Тухайн иргэн БНХАУ руу зорчсон болов уу?

-БНХАУ руу зорчоод буцахдаа манай аймагт хоёр хоноод Баян-Өлгий аймаг руу явсан байна.

-Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний биеийн байдал ямар байгаа бол?

-Бид Баян-Өлгий аймагтай байнгын холбоотой байгаа. Өчигдөр бөөлжиж халуурсан гэсэн.Буудалд байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас шинжилгээ авчХӨСҮТ рүү явуулсан гэсэн. Шинжилгээний хариу өнөөдөр гарч, вирус мөн байна уу, биш байна уу гэдэг нь тодорхой болно.

-Аймгийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Аймгийн хэмжээнд зах худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн баар цэнгээний газрыг ажиллуулахгүй байгаа. Зөвхөн цайны газрыг өглөөний 10.00 цагаас оройны 17.00 цагийн хооронд ажиллуулах арга хэмжээ авсан. Мөн орж гарч байгаа постын хяналт шалгалтыг чангатгах арга хэмжээ авч байгаа. Дотоодын оёдлын үйлдвэртэй гэрээ хэлэлцээр хийж, цагаан сараас өмнө аймгийнхаа бүх хүмүүсийг амны хаалтаар хангах ажлыг зохион байгуулна.

-Ховд аймгийн хувьд хилтэй маш ойрхон байдаг. Хил дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Нүүрс тээврийг өнгөрсөн нэг дэх өдөр зогсоосон байгаа. Одоогийн байдлаар хилээр ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байгаа.


Сэтгэгдэл

зочин [202.179.25.181] 2020-02-13 05:36:00

Тэнэгүүдээс болж аюул үүсэх нь дээ

Зочин [192.82.70.224] 2020-02-13 05:03:59

Үхсэнээ хийгээд тэнээд байгаа лалрууд вэ!

Зочин [103.57.94.77] 2020-02-13 03:19:48

Gariii nohor bsiim uu

Тэнэг [202.131.251.234] 2020-02-13 03:14:21

Пизда энэ галт тэрэгнийхээ хөдөлгөөнийг хаагаачээ. Ийм тэнэг улс байдаг юмуу

зочин [103.57.93.206] 2020-02-13 02:02:40

халдварт өвчин гарчихаад байхад туршлага судлана гэж яваад ирсэн тэр хүн болон хятадаас одоо болтол орж ирээгүй байсан эдгээр хүмүүсээс хоол эмчилгээ зэргийн зардлыг нь гаргуул.юугаа хийж явж байдгийм.

Зочин [77.38.148.28] 2020-02-13 01:06:38

Юугаа хийж тэнэж яадаг дуракууд вэ

Зочин [66.181.161.8] 2020-02-13 00:49:31

Аюулт өвчин Хятад орноор тархаад байхад тухайн орноор доншуучлаад явж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг хорьж болдоггүй юм уу.Дараа нь тэд нарын тусгаарлах,хооллуулах,эм тариа,эмнэлэг,тээвэрлэх гээд өдий төдий зардал гарч байдаг Эдгээр хүмүүсийг ингэж эрхэлүүлэх ямар ач тустай вэ Үндэсний аюулгүй байдалд занал учруулж байна гэж үзэх хэрэгтэй Хилээ хаах хэрэгтэй Хэдэн халтар мөнгөний хойноос Монголд аюул учирах ёсгүй!!!!!

Зочин [58.8.224.16] 2020-02-13 00:32:21

Манай вагоны 00 ын баас шээс нь шууд төмөр замруугаа асгардаг шүү. Тэрэнд вирүүс байгааг анхаарах хэрэгтэйг бас маш сайн ариутгаарай!

hm [66.181.176.184] 2020-02-13 01:30:19

Үнэн2, өтгөн шингэнээр дамжих магдлалтай гэсэн шүү.

Зочин [66.181.168.131] 2020-02-12 23:44:25

horio togtoogood baihad uliigee hiij huuhed daguulaad hujaaruu teneed baidag erguunuud ve?

зочин [66.181.161.95] 2020-02-13 00:57:51

Ёстой үнэн хайхрамжгүй гэхэд дэндүү тэнэг хэнэггүй үйлдэл гаргаж байх юмаа Хятад даяар корона вирус гарчихаад байхад хүүхэдээ дагуулж тэнээд хэлэх ч үг олдохгүй юмаа нээрээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.