А.Амбасэлмаа: Тайвань яваад ирсэн хүн нас барсан гэдэг нь ташаа мэдээлэл

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ коронавирусийн 1,000 оношлуур өчигдөр Япон улсаас ирснийг Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамны дипломат ажилтнууд хүлээн авсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн 200 оношлуураас 30 гаруй нь үлдээд байсан энэ үед Японы Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хүрээлэнгээс 1,000 оношлуурыг илгээснийг хүлээж авлаа.

Ийнхүү шинэ оношлуурууд нэмж ирснээр үндэсний хэмжээнд бэлэн байдлаа хангасан, чадвараа сайжруулсан явдал боллоо. Манай вируслогийн лабораторийн тоног төхөөрөмж нь АНУ, Японд хэрэглэдэгтэй яг адил бөгөөд манай эмч, мэргэжилтнүүд олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн байдаг. Тиймээс ард иргэд маань өөрийн улсын эмч мэргэжилтнүүд, тоног төхөөрөмждөө итгэлтэй байх хэрэгтэй" гэлээ.

Түүнчлэн цахим орчинд "Тайвань яваад ирсэн хүн халуурч байгаад ХӨСҮТ-д хүргэгдэж нас барсан" гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тараад байгаа талаар тэрбээр "ХӨСҮТ-д шинэ коронавирусийн халдвар оношлогдоогүй бөгөөд энэ тохиолдлоор хүндэрч нас барсан явдал байхгүй. Ухань хотод суралцаж байгаад эх орондоо ирсэн оюутнуудын биеийн байдал сайн байгаа. Анхны шинжилгээгээр шинэ коронавирус илрээгүй, тэднийг дахин шинжилгээнд удахгүй оруулна" гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:44:32

QVFRuS http://pills2sale.com/ levitra nizagara

m [103.26.194.254] 2020-02-13 03:56:54

Уханиас ирсэн манай хэд ч яахав.Тусгаарлагдчихсан юм чинь.Харин тэр хилээр орж ирсэн болон ирж байгаа хятад монгол нөхдүүдийг л бас 14 хоног тусгаарлах байсан юм да.!Энэ төр засаг болон ЭМЯ,МХА,ОБА д эрх биш мэдэж байгаам байлгүй дэ!

иргэн [202.131.244.210] 2020-02-13 03:56:49

худал мэдээлэл тараагчдыг олж хариуцлага хүлээлгэ, нийтэл ил болго, бусад алиалагч нартаа сургамж болог , бүр тоглоом гэж бодоод байна шд наад тэнэгүүд чинь, мөн тэр маск зарж байна лайк шэир гээд байгаа худалчдыг

Дарь [103.57.93.216] 2020-02-13 03:16:26

Нууц хугацаа нь 21 хоног байж магадгүй гэсэн байна шүү. Уханаас ирсэн хүмүүсээ дахин шинжлэх нь зөв байж магадгүй шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.