Зах худалдааны төвийг хаахгүй

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн хуралд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын хэлтсийн дарга Баатарсүх тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Хурлын эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрсөн шөнө угаартай холбоотой 8 дуудлага ирсэн байна. 6 хүүхэд, 2 том хүн эмнэлгийн тусламж үйлчлгээ, зөвлөгөөг аваад гэртээ буцсан. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон нэг том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Байдал хэвийн байна гэж ойлгож болно. Дуудлагын шалтгаан нөхцлийг үзэхэд, яндан хөөлөөгүй, сойлтыг нь хаасан, түлш дүүртэл хийсэн байсан.

Та бүхэнд зайлшгүй хүргэх, залруулах мэдээлэл байгаа. Өчигдөр нэгэн эмэгтэй дуут мессеж тараасан. "Манай найзын дүү нь НОК-т ажилладаг. Энэ мэдээллийг дүү нь өгсөн юм. Төрийн гурван өндөрлөгөөс өгсөн үүргийн дагуу НОК маш нууцаар хуралдаж, дайн бүхий байдалд шилжиж байгаа юм байна. Зах, дэлгүүрүүд хаагдах юм байна. 2-3 сарын хүнсээ базаа. Хөвсгөл аймагт тусгаарлагдсан сэжигтэн халдвар авсан нь тогтоогдсон байна" гэсэн мессеж тараалаа. Дээрээс нь энэ бичлэгтээ нэмээд танк, байлдааны техникийн цувааны зураг оруулсан. Энэ ор үндэсгүй худал мэдээлэл. Өмнө нь нэг иргэн шинэ төрлийн коронавирустэй холбоотой худал мэдээлэл цацаад, Тагнуул, цагдаагаас шалгаж, хоёр сая төгрөгөөр торгосон. Энэ хүнийг ч ТЕГ, ЦЕГ-аас шалгаад, амархан олчихно. Хариуцлага тооцно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Цагаан сарыг тэмдэглэхгүй байх. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу НОК нээлттэй хуралдаж, ямар төлөвлөгөө гаргах, арга хэмжээ авах талаар хуралдсан. Цагаан сарыг бол өргөн тэмдэглэхгүй. Гэхдээ зах, дэлгүүрүүд хаагдахгүй ээ. Дээрээс нь, онц байдал зарлаагүй шүү. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар шилжиж байна. Зарим аймагт өнөөдрөөс ч өмнө шилжсэн. Шинэ коронавирусийн халдварын эсрэг мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх. Албан байгууллагууд хэвийн үеэсээ арай өөр түвшинд ажиллахыг. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх техник хэрэгсэл, машин тэргээ бэлэн байдалд оруулахаар төлөвлөхийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих гэж хэлж байгаа юм. Тиймээс ард иргэд минь битгий айж сандраарай. Монголд энэ вирус одоохондоо бүртгэгдээгүй.

Түрүүчийн хэвлэлийн хурлын үеэр дутуу байгаа 120 мянган угаарын хий мэдрэгчийг энэ долоо хоногт авчирна гэж мэдээлсэн. Гэвч энэ боломжгүй болсон. Хятадын томоохон хотууд бүгд хорио цээрийн дэглэмд шилжсэн. Угаарын хийн мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэрийн ажилчид бүгд хорио цээрийн дэглэмд байгаа учраас хоёрдугаар сард ирэх боломжгүй болсон" хэмээлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.113] 2020-02-13 07:46:44

Хүмүүс та зах хаа гээл нэг их мэдэмхийрээд байх м мал биш хүн юм бол дор дороо өөрсдийгээ хичээгээд ахуй дэглэмдээ анхаараачээ

unshigch [66.181.161.96] 2020-02-13 06:44:29

Zah hudaldaani tuvuudiig haaj bolohgui.

Зочин [192.82.72.76] 2020-02-13 06:31:19

Ашгүй дээ. Хааж болохгүй шүү. Энэ хаа гээд байгаа эргүү юмнуудыг л битгий сонсоорой доо. Хаачихвал тэгээд юугаа идэж яаж амьдрах гээд байгаа эргүүнүүд вэ

Zochin [103.57.93.249] 2020-02-13 05:36:56

Haagaach maluudaa, tsagaan sariig eroosoo temdeglehgui gej yariachee Enkhtuvshin ta nar yamar sanaatai eserguunuud ve !!

Зочин [202.126.89.241] 2020-02-13 04:54:32

Haagaachee ontsgoi bdal zarlaad baihad.

Зочин [66.181.176.201] 2020-02-13 03:55:41

khamgiin ih hun tsugladag zahaa haagaachee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.