Коронавирусын талаар худал мэдээлэл тараасан 10 үнийг шалгаж байгаа

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-наас коронавирусын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ: Шинэ коронавирусын хувьд БНХАУ-ын бүх 33 мужид 15346-аар нэмэгдсэн тоон статистик гарсан. Нас баралт 256 тохиолдлоор нэмэгдсэн байна. Сэжигтэй болон нэгдүгээр хавьтлаасаа эрт илрүүлж байгаа болохоор энэ өвчин эрс нэмэгдэж байгаа мэт харагдаж байгаа байх. ДЭМБ-аас анхааруулж байгаа нэг зүйл бол өвчлөлөөс илүүтэй хуурамч мэдээлэл хүмүүсийг айдаст автуулах аюултай юм. Өчигдөр оройн 21 цагаас эхлээд хуурамч мэдээлэл маш ихээр тархлаа. Хүмүүсийн яг амардаг цагаар, дархлаа сулардаг үеэр ийм мэдээлэл цацсан байгаа. Бидэнд нууж байгаа зүйл огтхон ч байхгүй. Монголын гурван сая хүний орших уу, эс орших уу гэсэн асуудал яригдаж байхад юуг нуух билээ. Цаашид ч нуухгүй. Харин хувь хүн, байгууллага маш хариуцлагатай баймаар байна.

Өдөр бүр бид сэжигтэй төдөн тохиолдлыг илрүүлээд шинжилгээ хийлээ гээд мэдээлэл цацдаг. Иргэн бүр хариуцлагатай баймаар байна.

ЦЕГ-ын Хэв журамтай тэмцэх хэлтсийн дарга. цагдаагийн хурандаа н. Эрдэнэбат:Цахим орчинд худал мэдээлэл тараадаг, бусдыг төөрөгдүүлдэг ийм үйлдлийг таслан зогсоохыг Цагдаагийн байгууллагаас шаардаж байна. Өчигдрийн мэдээлэлтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн иргэн “Г”-г илрүүлэн шалгаж байгаа. Энэ хугацаанд коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан нийт 10 хүнийг шалгаж байгаа. Зөрчлийн хуулийн 6.21-ээр иргэнийг хоёр сая төгрөгөөр торгох заалттай. Одоогоор нэг хүнийг торгоод байгаа.

Дэд хурандаа н.Хонгор: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны хоёрдугаар сарын 13-наас өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн хуваарьт шилжүүлсэн байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүхбаатар аймгийн хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Баян-Өлгийн иргэний шинжилгээ өглөө 05 цагт ирсэн. Одоо шинжилгээ хийгдэж байна.

Нийтдээ 120 хүний сэжигтэй тохиодлыг шинжилж хянаад байна. Одоогоор оюутнуудын биеийн байдал сайн байна. 15-нд хугацаа нь дуусна. Давтан шинжилгээ хийгдэхээр яригдаж байгаа.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:05:57

4cujZD http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [103.9.88.162] 2020-02-14 05:41:46

,,10 ҮНИЙГ,, гэж худал мэдээлэл тараасан хүнийг олж шалгасан уу

Зочин [202.131.244.210] 2020-02-13 06:56:52

ОДОО БАС ЦАГААН САР ТЭМДЭГЛЭВЭЛ 1 000 000Р ТОРГОНО ГЭЭД Л ХУДЛАА МЭДЭЭЛЛЭЛ ЯВААД Л БАЙНА, МАСК ИРЛЭЭ ЗАРЖ БАЙНА ЛАЙК ШЕИР ГЭЭД Л БАЙНА ЭНЭ ПОСТУУДАД БАС АНХААРАЛ ХАНДУУРААЛАЙ

Зочин [66.181.168.131] 2020-02-13 06:30:06

Naad hudal medeelel taraaj humuusd hohirol uchruulj bga humuusee oligtoihon shiitgeh heregtei 2 say baga bn naaduuld chini

Iim hogiin hudalch novshnuud uhese [66.181.161.81] 2020-02-13 04:43:39

Ter facebook chat r ywaad bgaa emegtei hunii voice edr huuramch shu teriig shorond hii humuus min aliwa zuild boditoi handii negniihe hudal yumand itgehee boliosoi bilee

Зочин [202.131.244.210] 2020-02-13 06:58:18

харин тий, шуураад л шуугиад л шэирлээд л яачихсан хүмүүс вэ, бүр албан мэдээллээр мэдээ өгөөд байхад л

Tyyll [192.82.71.79] 2020-02-13 04:25:57

Hudal medee taraasan xvmvvsiig 5 sayaar torgovol taarna

Зочин [202.180.218.37] 2020-02-13 04:17:03

Худлаа цуурхал тараасан Г-ийн царайг нийтэд харуулахыг шаардаж байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.