Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх ямар ч шаардлага байхгүй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол гарсныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан. Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг "Коронавирусийн халдвар олон улсад архсан энэ үед аюулыг даван туулах, сэтгэлзүйгээ зөв удирдах талаар зөвлөмж өгнө. Ард иргэд тайван байх хэрэгтэй, айдас түгшүүр асуудлыг хүндрүүлэхээс биш сайн дүн өгөхгүй. ЭМЯ болон ДЭМБ-наас тогтмол өгч байгаа мэдээллийг дагах хэрэгтэй. Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэсэн тогтоол гарсан. Тогттоолд, Халдвар бүртгэгдсэн тохиолдол хорио цээр тогтоох , шинэ коронавирусээс сэргийлэх мэдээ, мэдээллийг өдөр бүр иргэдэд хүргэх, цагаан сартай холбоотой зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахгүй байх, баар ресторан, нийтийн тээврийн үйлчилгээнд хязгаарлалт тогтоох, шашны байгууллагуудын хуралд иргэдийг оролцуулахгүй байх, бараа үйлчилгээний үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 17 чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.

ЦЕГ: Цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл, цуурхал гаргаж нийт ард түмнийг айдаст автуулахгүй байхыг анхааруулмаар байна. Чингэлтэй дүүрэгт амьдардаг нэг нөхөр худал мэдээлэл тараасныг олж тогтоогоод шалгаж байна. Өвчин гарлаа гэхэд төрийн байгууллага нууж хаана гэж байхгүй. Ямар нэг хаягаар явж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж байгаа. Худал мэдээлэл тараасан 30 гаруй хүнд холбогдох 10 гаруй хэрэг зөрчлийг шалган, эхнээс нь шийдвэрлэж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх ямар ч шаардлага байхгүй. Захуудыг хаахгүй. Монгол Улс мах, гурилаа дотоодоосоо хангадаг учир хүнсний хомсдол үүсэхгүй.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгсөн. Энэ зөвлөлд Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал багтдаг. Зөвлөлийн хуралдаанаар хүүгийн дарамттай холбоотой гарц шийдлийг хангаж ажиллах чиглэл өгсөн. Дэлхий нийтийг хамарсан энэ халдварын үед топ эдийн засагтай улс орнууд ч их хэмжээний хохирол амсаж байгаа. Монгол Улс ч гэсэн аль болох эдийн засгийн хохирол аль бага амсаж, нөхцөл байдлыг давж гарахаар мэргэжлийн байгууллага тооцоо судалгаа хийн ажиллаж байна гэв.


Сэтгэгдэл

YesAW [213.139.229.5] 2021-01-11 01:55:44

Medicament prescribing information. Cautions. <a href="https://viagra4u.top">how can i get viagra without rx</a> in US. Some information about drugs. Read now. <a href=https://www.bkkidneycare.com/blog.php/BK-Arogyam-Kidney-patient-Review>All information about medicines.</a> <a href=https://www.melugma.co.il/%d7%90%d7%aa%d7%94-%d7%a0%d7%95%d7%aa%d7%9f-%d7%9c%d7%99-%d7%92%d7%91/#comment-96232>All what you want to know about drug.</a> <a href=https://satkesmabespolri.org/berita/detail/24/RUMAHOKSIGENPOLDARIAU>Best news about medicament.</a> d8b80f5

Gool [66.181.161.36] 2020-02-16 02:32:29

Ta nart ydaj medremj b.uu.Humuus chini cagaan sar temdegleh gd bujignaad b.a.Hil haaciim chini yaadiin hiidgeeree hiinee gesen humuus olshirchlooshte.arga hemjee av l daa.oron nutgiin chigleld horio ceer bgui mun duraaraa dujignaj b.a doooo.Uneheer uvchnuus bolgoomjilj nuuculj bgaa bol bas zuv gehsen.zarim ni cagaan sardaa l beldeed bhiin

Carnai [66.181.161.103] 2020-02-14 03:23:59

Xvncee nuutslux xeregteishdee uxain xotiig xarsan bizde delgvr ni xoosorsin bcnshdee

Zochin [172.58.77.99] 2020-02-13 20:51:36

Ene bugd Hurelsuhed yamar hamaatai yum . uuruu awaagui biz dee. Ajil hiij baigaa negnee zugeer bailgaach

Өхл [203.91.115.54] 2020-02-13 10:01:26

ОБЁГ ТАНАЙ ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАР ЭНЭ АЛБАНД БӨГС ДОЛООЖ ЦҮНХ БАРЬЖ ИРЭЭД ОЛОН ТЭРБУМ ТӨГ ИДЭЖ ХАУС БОЛГООД ОДОО ЯЛЛАГДАГЧ ААР ТАТАГДСАН ГЭСЭН .ӨНӨӨДӨР ИРГЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ 5 АРВААРАА ГАЛД ӨРТӨЖ ЯЛАНГУЯ ХҮҮХДҮҮД АМЬ НАСАА АЛДДАГ БОЛЖЭЭ ОН ГАРСААР 20 ГАРУЙ ХҮН ГАЛД АМИА АЛДЛАА. ТА НАР ХУДЛАА СҮРЖИГНЭЖ ЯРИХАА БОЛЬ .БҮГД МЭРГЭЖИЛИЙН БУС ХАМААТАН САДАН АХ ДҮҮ ХАДАМ ТАЛЫН ХҮМҮҮС БОЛСОН НУУЦ БИШ ШҮҮ. ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗЫН ДҮҮ ЭНЭ ДЭД ДАРГА ГАНЗОРИГ ХҮРЭЛСҮХИЙН ХАДАМ АХ ТАМГИЙН ДАРГА.БАС НАЙЗ ГЭХ УЛААНБААТАР ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН ГЭХ НӨХӨР ОЛОН УЛСААС МАЛЧДАД ИРҮҮЛСЭН ТУСЛАМЖИЙН БАРААНААС ХУЛГАЙ ХИЙЖ БАРИГДААД ҮРЖИН ГЁНЁРАЛЫН ТУШААЛААР АЛБАНААС ХӨӨГДСӨН РУЛГАЙЧ ЭРГЭЭД ДАРГА БОЛООД ЯВНА. БИЧВЭЛ МАШ ИХ ЮМ БАЙНА.ИЙМ Л ХҮМҮҮС ЭНЭ ЧУХАЛ АЛБЫГ САМАРЧ БНА АНХААРЧ ХАРАХ ГАЗАР БНА УУ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.