Ч.Чимэдбат: Жолооч нарыг нэг удаа хэрэглэдэг хошуутай драгер багажаар үлээлгэж байгаа

Н.Алтанцэцэг / Нийслэл

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын төвшинг тогтоогч багажийг солих үүрэг өгчээ. Шинэ коронавирусын халдвараас сэргийлж байгаа энэ үед жолооч нар тус багажийг үлээхэд халдвар авах магадлалтай гэж эсэргүүцэж байгаа юм байна. Иймээс ам хүргэж үлээх биш хол зайнаас үлээлгэн согтуурлын төвшинг тогтоох багажийг хэрэглэхээр болжээ.Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллага ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтуурлын төвшинг тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглах юм байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Жолооч нарын согтуурлын төвшинг тогтоогч багажийг сольж өөр багаж хэрэглэхээр болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Цахим орчин болон иргэдийн дунд тээврийн цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийг хянахгүй байна. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг багажаар үлээхгүй байж болно гэсэн ташаа мэдээлэл гарсан. Шинэ төрлийн коронавирусын халдварын үед тээврийн цагдаагийн албан хаагчид улс орон даяар нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ гэдэг нь тухайн замаар явж байгаа бүх тээврийн хэрэгслийн жолооч нарыг үлээлгэж шалгах үйл ажиллагааг хэлдэг. Жолооч нарыг БНСУ-д үйлдвэрлэсэн тандагч багажаар үлээлгэдэг байсан. Одоо жолооч нарын согтуурлын зэргийг тогтоохдоо Герман улсад үйлдвэрлэсэн драгер багажаар үлээлгэж согтуурлын зэргийг тогтоож байгаа. Харин хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг тандагч багажаар үлээлгэхгүй.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан арга хэлбэрээр алба хаагчид хяналт шалгалтаа зохион байгуулаад явж байна. Өнгөрсөн 2019 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34800 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж талбайн хяналт шалгалтаар илрүүлсэн. Зам тээврийн ослоос шалтгаалж, 559 хүн амь насаа алдсан байгаа. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1000 орчим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Орон нутгийн замд 900 орчим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн. Мөн зам тээврийн ослоос шалтгаалж, эхний нэг сарын байдлаар 21 хүн амь насаа алдаж, 185 хүн гэмтсэн үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас гудамж талбайн хяналт шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулаад ажиллаж байна.

-Жолоочийн согтуурлын зэргийг тогтоох драгер багажаар үлээлгэж байгаа юм байна. Ариутгал халдваргүйжилтийг хэрхэн хийж байгаа вэ?

-Ер нь сэжигтэй үед заавал үлээлгэх шаардлагатай. Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг Герман улсад үйлдвэрлэсэн драгер багажаар үлээлгэж илрүүлж байгаа. Энэ багаж нь нэг удаа хэрэглэдэг хошуутай. Хошуу нь урт болон богино гэсэн хоёр төрөлтэй. Энэ хоёр хошууг нэг удаа хэрэглэсний дараа устгалд оруулдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар тухайн драгер багажийг үлээлгэхдээ хошууны лацыг нь шалгах боломжтой.

-Нэг хошуугаар олон жолоочид үйлчилж байна гэсэн мэдээлэл байна?

- Энэ ташаа мэдээлэл. Драгер багажийн хошууг нэг удаа л хэрэглэдэг. Энэ багажийг өнөөдөр хэрэглээд байгаа юм биш. Өмнө нь хэрэглэж байсан. Тухайн үед жолооч нар анзаардаггүй байсан байх. Тандагч багажийг хяналт шалгалтын үеэр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахдаа жолооч нарт үлээлгэж байсан. Харин коронвирус гарсантай холбогдуулж, тодорхой хугацаанд түр зогсоосон байгаа.

Ер нь нийслэлийн хэмжээнд хоногт 30 орчим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргаж байна. Энэ зөрчлийг драгер багажийг нэг удаагийн хошуутай хамт ашиглаж илрүүлж байгаа.

НЭГ УДАА ХЭРЭГЛЭДЭГ ХОШУУГААР ОЛОН ХҮНД ҮЛЭЭЛГЭНЭ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

-Нэг удаа хэрэглэж байгаа хошууны нөөц хэр хангалттай байгаа вэ?

-Хангалттай байгаа. Дүүрэг болгонд тээврийн цагдаагийн албанаас нэг удаагийн хошууг хүлээлгэж өгдөг. Нэг удаа хэрэглэдэг хошуугаар олон хүнд үлээлгэнэ гэсэн ойлголт байхгүй. Иргэд өөрсдөө хяналтаа тавиад явах боломжтой.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зам тээврийн осол гэмтэл хэр бүртгэгдэж байна вэ?

-Бага насны хүүхэдтэй холбоотой осол буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар 250 дуудлага мэдээлэл хүлээж авч байгаа. Үүний 90 орчим хувь нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна. Амралтын өдрүүдэд 460 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 347 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас есөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор нэг хүний амь нас хохирсон. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлсэн.

-Орон нутгийн чиглэлийн пост дээр хяналт шалгалт хийгдэж байгаа юу?

-Нийслэл хотоос гарч байгаа цэгүүд дээр онцгой байдал, эмнэлэг, экологийн цагдаагийн алба, тээврийн цагдаагийн алба, хэв журам газар хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтын хэлтэс ажиллаж байгаа. Тухайлбал, Хан -Уул дүүргийн Өлзийт хорооллын байнгын пост дээр ажиллаж байна. Үүнийг иргэд замын ачаалал үүсээд байна гэж байсан. Энэ түгжрэл биш. Хот руу орж байгаа бүх тээврийн хэрэгсэл шалгах, тээвэрлэж байгаа хүмүүсийн халууныг үзэх, зарим асуулт хариултад бөглүүлэх арга хэмжээг авч байгаа юм.

-Орон нутгийн чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юу?

-Одоогоор орон нутгийн чиглэлд хөдөлгөөн хязгаарласан зүйл байхгүй. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт Шилийн богд орох замыг хязгаарласан байгаа.

Засгийн газраас үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг өргөн хэмжээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Хөдөлгөөн нэмэгддэг чиглэл рүү хандаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төв болон нийслэлийг зорьсон тээврийн хэрэгслийн ачаалал нэлээд нэмэгдсэн.


Сэтгэгдэл

Хүүхэд [64.119.25.201] 2020-02-18 18:55:57

Ахмад настантай золгох нэг сайхан Айлын бууз идэх нэг сайхан Агаар салхинд гарах нэг сайхан.

Зочин [64.119.17.127] 2020-02-18 17:24:58

Корона вирусээс гадна хелико бактер, В, С вирус халдварлах боломжтой шүү дээ.

Зочин [64.119.17.127] 2020-02-18 17:23:06

Нэг удаагийн хошуугаар үлээлгэлээ гэхэд үндсэн аппаратанд үлдэж байгаа нян бактерийг нэг удаагийн хошуугаараа хүн амьсгалаар татаж халдварлах боломжтой шүү дээ. Манай Монголчууд тэнэг хүн хуурч байгаа юм шиг л юм ярих юм. Нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болох юм даа.

1 [202.131.235.74] 2020-02-18 12:02:46

1 удаагийн хошуугаар үлээлгэж байсныг огт мэдэхгүй юм байна. Ийм ажил эхлүүлсэн бол баяр хүргэе. Жолооч бүрийг хүн дараалан 1 драг дээр шууд үлээлгэж заваардаг, шаардлага тавихаар 1 удаагийн хошуу байхгүй гэж шахаж байж үлээлгээд халуун зунаар маш муухай ханиад авч байсан гашуун туршлага надад байна. Ийм заваан зүйлийг дахиж гаргахгүй байж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллахыг хүсье,

11 [202.179.31.42] 2020-02-18 11:48:50

Uleelgesen hoshuug joloochid ni ugud yawul gedeg chini zuw shu.

Иргэн [192.82.69.245] 2020-02-18 11:08:16

Үүнд нэгл итгэлгүй байна. Яагаад гэвэл хөдөлгөөнд оролцож байгаа авто машинуудыг дараалуулан нэг цуваанд оруулан үлээлгээд байдаг. Эхнийнх үлээлээ дараа дараагийнх нь гээд , мөн ямар шаардлага, шалгуур, ариун цэврийн шаардлага хангаж буй эсэх гээд олон олн асуудал байна.

Зочин [203.91.118.182] 2020-02-19 09:57:44

Сайн уншаач. Бүгдийн үлээлгэхгүй байгаа гэсэн байна

Зочин [202.179.31.114] 2020-02-18 10:57:14

Үлээлгэсэн хошууг нь жолоочид нь өгч явуулж бай

Зочин [182.160.34.20] 2020-02-18 10:23:15

Угаасаа л нэг хүнд нэг л удаа хэрэглэдэг хошуугаар үлээлгэх ёстой биз дээ. Энэ хүн юу яриад байна аа

Зочин [203.91.118.182] 2020-02-19 09:58:26

Юм уншаад ойглохгүй яана даа энэ нэг нөхөр

Зочин [202.131.235.198] 2020-02-18 09:20:36

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

irgen [103.9.90.130] 2020-02-18 09:10:38

draver ni l 1 udaagiinh bish bol hoshuu soliod ymarch nemer baihgvi shv de


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.