ЭМЯ:Сар шинийн баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй, хүн олноороо тархсан газар халдвар авах эрсдэл их

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавирусын халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй. Олон хүн нэг дор цуглахгүй байх нь халдвар тархахгүй байж сэргийлж чадна гэж үзэж байгаа. Иймд Сар шинийн баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй. Хүн олноороо тархсан газар халдвар авах эрсдэл их бий. Хүн амын бөөгнөрөл нь өвчнийг тараах өндөр эрсдэлтэй байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ онцгой анхаарах хэрэгтэй.

Эрдэмтэн судлаачдын зүгээс коронавирусийн халдвараас хамгаалахын тулд дархлаагаа дэмжих нь хамгийн үр дүнтэйг зөвлөсөөр байгаа. Дархлаа сайн байвал халдвар авсан хэдий ч хөнгөн өвчлөх боломжтойг мэдээлж байна" гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар COVID-19 халдварын 75,292 тохиолдол бүртгэгдсэн.

БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс оронд 1,900 тохиолдол, 5 нас баралт гарсан байна. Хятад улс сүүлийн дүн мэдээгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгтгэж ирүүлээгүй байна. Ойрын өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч энэ цаашид буурна гэж тооцоолоход эрт буюу тогтворгүй байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 2 хувь нь нас барж буй бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байна. Бага насны хүүхэд халдварлах нь цөөн байгаа бөгөөд үүний шалтгааныг тодруулах судалгаа хийгдэж байгаа. Голомтод бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг харахад хүн олноор цугласан газарт халдвар тархаж байна" гэсэн юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар нийт 170 гаруй сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийсэн, COVID-19 тохиолдол илрээгүй. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлалтад, Гашуунсухайтад 12 хүн тусгаарласан. 2020 оны 2 сарын 19-нд Завхан аймагт нэг хүнийг тусгаарласан. Мөн Тианьжин хотод сурдаг оюутныг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байна. Замын-Үүдэд байгаа 103 хүнийг гурван зочид буудалд байрлуулан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдлыг 14 хоног тусгаарлана" гэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:11:57

cfiOtQ http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.126.89.157] 2020-02-20 07:22:42

Юмийг яаж мэдэх вэ дэ тэнэг оркууд тусчаад нуугааад явж бж магад

Zochin [192.82.70.8] 2020-02-20 06:34:37

Nutag yavj ah duuteigee uulzsan bol saihan baih bailaa.Daanch zam haaj bn, gunig duuren hulgana jil bn.

Mongol [192.82.70.8] 2020-02-20 06:32:22

Mongold orj ireegui gesen uom chini aild orohod yamar upmnaasaa haldav gejdee,buuz mahnaas haldahgui bizdee.

иргэн [202.179.26.147] 2020-02-20 04:37:44

Малаа юм ойлгодоггүй Мал уу , Цагаан сараар Битгий Айл хэс, Бүү Гадуур яв гэж байна мэдэв үү,

Зочин [202.9.46.137] 2020-02-20 07:59:21

Чи өөрөө мал юм даа. Вирус орж ирээгүй байгаа гэж яам нь мэдээлээд байгаа биз дээ ийм байхад хэнээс юунаас вирус авна гэж айгаад байдаг юм бэ.

Hereglegch [211.36.159.190] 2020-02-20 04:25:03

Orj irtsiimu. Orj ireeguin bol yunaas seremjleed tarna barina geed bgan


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.