Гуравдугаар сарын 2-ноос хойш нүүрс экспортыг хэвийн явуулах шийдвэр гаргалаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Онцгой комиссоос өнөөдөр бас нэг шийдвэр гаргасан нь БНХАУ руу экспортлох нүүрс тээврийг гуравдугаар сарын 02-ноос хойш хэвийн явуулах шийдвэр байлаа.

Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Гуравдугаар сарын 02 хүртэл БНХАУ-д гаргах нүүрс тээвэрлэлтийг түр зогсоосон байгаа. Байнгын хороо, засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Гуравугаар сарын 02-ноос цааш нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг сэргээн хэвийн явуулах бэлтгэлийг хангахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож байна.

Түүнчлэн Монгол БНХАУ-ын хилийн авто замын боомтуудаар нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээвэр, галт тэрэг, автомашин, төмөр замын ажилтан, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, жолооч нарын эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байрыг бэлдэж, тээврийн хэрэгслийн жолооч нарын хоол хүнс, ариутгал халдваргүйтлийн бодис, эм эмнэлгийн хэрэгслээр хангахыг зохион байгуулахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн коронавирусын тохиолдол бүртгэгдсэн улс орон руу аялал жуулчлал зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгож байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.136] 2020-02-21 07:07:34

мөнгөгүй бол вирусаас хамгаалах маскаа авч чадахгүй, бинзен шатахуунаа авч чадахгүй тул машин дулааны станц эрчим хүч нь зогсоод байрныхан хөлдөж, цалин тэтгэвэр ч тавьж чадахгүй тул махаа авах ч мөнгөгүй тул хөдөөний хэдэн малчдаас бусад нь өлсөж л үхэх болно доо

Зочин [202.131.244.210] 2020-02-21 00:56:44

ЗӨВ ШҮҮ, МОНГОЛЧУУД УУЛ УУРХАЙГААС 100% ХАРААТ ГЭДГЭЭ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ, ХИЛЭЭ ХАА ГЭЭД Л ОРИЛОЛДООД БАЙНА, УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БОРЛУУЛАГДАХГҮЙ, УУР УУРХАЙ ЗОГСВООС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЗОГСОНО, ХАРИН ТЭР МАШИН ТЭРЭГ ЖОЛООЧ НАРТАА Л МАШ САЙН ХЯНАЛТ ТАВЬ, ТЭДНИЙ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛЭЭР ХАНГА, МАШ ЗӨВ ШИЙДВЭР, БҮР БАЯРТАЙ БАЙНА

Zichin [192.82.65.202] 2020-02-20 13:45:02

Өдөрт 27тэрбумын алдагдалд орлоо гэнэ яасанч их мөнгө вэ хэн идэж бгаа вэ

Зочин [66.181.187.204] 2020-02-20 11:27:07

мөнгө мөнгө бас дахин мөнгө

Зочин [202.9.46.137] 2020-02-20 08:17:31

Эрх баригчдын нүд , сэтгэлд нь зөвхөн мөнгө л харагдаж бодогдож байна. Ард түмнээ огт бодохгүй байна. Вирус орж ирэх гарцыг нээж байна. Ийм шийдвэр гаргаж байгаа бол сургууль цэцэрлэгээ мөн эхлүүлэх хэрэгтэй шүү дээ.

Зочин [202.131.244.210] 2020-02-21 00:57:36

ЭДИЙН ЗАСАГ УНАВААС, ВИРУСААС ТҮРҮҮЛЭЭД БИДНИЙГ АЛАХ БОЛНО, БИТГИЙ ТУЙЛШРААД БАЙ, МАСКАА ЗҮҮ АМАА ХАМХИ

монгол [202.179.10.58] 2020-02-20 08:11:18

ДОТОРОО ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ХАГААД ,ЭРГЭЖ ХИЛЭЭ НЭЭХЭЭР ЯАДАГ ЮМ .ӨВЧИН ЯСАР ДОТОРОО БАЙГАА БИШ ДЭЭ,ГАДНААС Л ОРНО Ш ДЭЭ МАЛУУД АА


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.