Цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хоёрдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:13

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:13

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:06

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:06

Зочин [202.9.46.53] 2020-02-21 04:01:56

Цасаар шуурайсай

director [66.181.168.131] 2020-02-21 03:47:50

Хэнтий гэдэг биз дээ. Хэзээнээс Хэнтэй болчихсон юм бээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.