Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана.Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” хэмээн хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан. Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй" гэв.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй байна.


Сэтгэгдэл

hezedlbjkp [185.220.101.213] 2020-07-26 11:36:44

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

qcggepwias [185.220.101.213] 2020-07-26 11:36:43

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

иргэн [150.129.142.182] 2020-02-21 23:36:53

УГ НЬ ЗӨВ. ХАРИН ГАЗАРЫГ НЬ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ОЛОН ТЭРБУМЫН ОРЛОГО ОРУУЛАХ ЁСТОЙ.

Зочин [103.10.21.58] 2020-02-21 14:55:46

Амарсайхан дарга арай ч луйварчдад өгч газрын наймаа хийх хүн биш байх Хэрвээ луйварчдад өгвөл өөрөө хэрэгт орно Тиймээс газар дээр нь сайхан ард иргэддээ өгөөжтэй бүтээн байгуулалт хийх байлгүй дээ Үнэндээ луйвар хулгай тамтагаа алдсан болохоор ард иргэд маань хардахаас өөр яах билээ дээ САЙН САЙХАН ЗҮЙЛ ХИЙНЭ хэмээн хүлээе

Ouyni undraa [150.129.142.15] 2020-02-21 10:49:42

Gazrin naimaachin

Газрыг нь дээрэмдэх төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ [202.9.47.11] 2020-02-21 08:56:44

Газрыг нь дээрэмдэж эхэллээ. 40-50 мянгатын барилгууд зүгээр л байгаа, урт цагааны барилгыг бодлогоор засвар үйлчилгээний хийхгүй байсааар байгаад албаар ийм байдалд орууллаа. Энэ бол газрыг нь хэдэн хүн хуваан авч байгаа хэлбэр юмаа.

Зочин [66.249.82.168] 2020-02-21 08:36:34

Ahmaduudad bujig iog zaluuchuudad yanz buriin sportiin klyb niisleliin irgeded hudladaa hiih tseverhen orchin juulchdad zoriulsan uzej harah yumtai undesnii zoogiin gazaruudtai neg mur 15 davhar dooroo 1000 mashinii davhar zogsooltoi oligtoihon yum bariarai amjilt

EMEGTEI [202.179.27.76] 2020-02-21 08:16:08

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГООЧ ЭЭ

Өрл [203.91.115.56] 2020-02-21 08:01:16

ЗОГСООЖ ЧАДАХУУ ЧАДВАЛ САЙН БНА. ГАЗРЫГ НЬ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ.БУРУУ ЗАМААР ОРОХ ВИЙ ӨЛӨН ГАРУУД ЗӨНДӨӨ ШҮҮ. ХУДАЛДАХ ХЭРЭГТЭЙ

үнэн [202.9.47.11] 2020-02-21 08:58:34

Угаасаа газарт нь олон хүний шүлс дуссан газар. Одоо ман авах гэж /цөөн хэдэн хүн/ байна. Ардчилсан намын нөхдүүд зүгээр байхгүй байхаа №1 хүртэл нэр нь явж байдаг шдээ цаад эзнээр нь....????

zochin [122.201.23.84] 2020-02-21 06:47:55

Хурдан нураа

Зочин [202.126.89.15] 2020-02-21 06:29:31

нурааж юу ч үгүй цэвэрлээд сайхан ногоон байгууламж болгоё

Zochin [202.126.89.112] 2020-02-21 08:18:00

Yag unen mash goyo nogoon baiguulamj zov sanaa bn

зоин [66.181.161.95] 2020-02-21 06:21:03

Буулгаж дуудлага худалдаанд оруул

Ах [66.181.179.30] 2020-02-21 06:14:42

Нэн яаралтай нураах хэрэгтэй .Хотыг гутааж байна.Тойроод архичид нэл баас шээс.Хэрвээ та тойроод ард талд нь нэг гарч үзсэн болуу.

Зочин [202.9.47.11] 2020-02-21 08:59:26

Худлаа шаалдаа. Ардаа машины зогсоол байдаг юм

Зочин [103.57.94.210] 2020-02-21 06:12:43

Шийдвэр зөв. Хогийн газар байсан. Одоо сайхан юм барьж " АРД ТҮМНИЙ " гудамж болгоорой. Яг л москвагийн АРБАТ маягийн ард түмэнд ойрхон, гадныхан холхисон, янз бүрийн гарын хулгайч наргүй, ахуйн болон хоолны олон төрлийн үйлчилгээтэй, цэвэр цэмцгэр, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, архитектур г.м их сайхан гутамж болгомоор санагдаж байна. Мөн газар доорхи машины зогсоол, туалет, гутал, цаг, хувцас, засвар, ахуйн цахилгаан гээд л, газар дээрээ чамин тансаг байвал сайхан байна. Бүгдээрээ яриад сайхан юмтай болоорой.!!! Ер нь хотын төвийг 40, 50 мянгатын гэсэн хэдэн архичин хогнууд, хуучин барилгаас нь салгах болсон байхаа !!!

Zochin [66.181.179.30] 2020-02-21 06:08:37

Яаралтай нураа.

Зочин [182.160.32.246] 2020-02-21 05:52:41

Батүүлийн ах дүү хүүхэд гэсэн 30 этгээд 1 метр квадратыг нь 10 мянгаар өмчийн газраас түрээслээд цааш нь кв.метрийг нь 300 мянгаар түрээслээд 8 жил болж байна. энэ балгасыг нураах нь маш зөв.

Зочин [202.72.245.122] 2020-02-21 05:50:15

НУРААХ ЁСТОЙ , ЗӨВ

Зочин [182.160.32.246] 2020-02-21 05:46:20

ямбий өмхий балгасыг зогсоохоор зэрлэг мафи болчих уу? хэ хэх хэ. ардчилсан хужаа нар мушгин гуйвуулж сонгуулийн шоу болгох гэж байна. наад балгасаа нурааж шинэ орчин үеийн үйлчилгээний төв босгож хот өөрийн өмчлөлдөө байлгах нь зөв. дундын түрээслэгч байх ёсгүй шүү.

Зочин [202.9.47.11] 2020-02-21 09:00:37

Хараа биз МАН-ын хэсэг нөхөд авах гэж байгаа нь үнэн. Гэхдээ Ерөнхийлөгчийг дийлэхгүй шүү та нар. Ёстой май шүүүүүүү

Зочин [202.9.40.161] 2020-02-21 05:40:44

жинхэнэ зэрлэг мафи манан тогтжээ ард тумэн харж ав жагсаад дэмжээд байлуу

Иргэн [192.82.67.55] 2020-02-21 05:40:30

Нурах осолтой гээд нэгэнт мэргэжлийн байгууллага дүгнэсэн байхад нураах нь зөв л дөө, нураад баахан хүн даруулж үхвэл арга хэмжээ тухайн үед нь авахгүй яасан юм гээд бөөн асуудал гарна. Нураагаад юу барих вэ, дуудлага худалдаа зохион байгуулаад газраа үнэлж зарах, эсвэл хотын өнгө үзэмжид нэмэр болохуйц, үйлчилгээний сайхан газар болгож болох юм.

Зочин [202.9.47.11] 2020-02-21 09:01:33

Нурахгүй ээ. 40-50 мянгатын барилгыг хараачээ?? Хүчитгэл хийхэд болно..

зочин [66.181.179.217] 2020-02-21 05:26:43

Түрээслэгчид ,хангалттай , хугацаанд ,ажиллаж ,ашгаа ,гаргасан ,даа. Одоо ,сайхан ,гудамж ,болгоорой. Доод ,давхаыг ,дахиад түрээсэлж ,болно. Гэхдээ ,жижиг ,засварууд ,онцгүй.

Зочин [103.10.21.58] 2020-02-21 05:23:03

УЛСЫН МААНЬ НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ ЁСТОЙ....Нийслэлийн засаг дарга сайн ажиллаж байгаа зөв шийдвэр байлаа гэж Дамлан түрээсэлж жирийн иргэдийг хохироосон 30 ААНд засвар хийгээгүй дамлан ашиг олсон гэрээ зөрчсөн гэдгээр хариуцлага тооцож өндөр түрээс төлсөн иргэдийг хохиролгүй болгож өгөр хэрэгтэй Хэсэг хугацааны дараа наадуул чинь нийлчихээд ТӨР ЗАСГИЙГ БУРУУТГАХ гэж ОРОЛДОХ БОЛНО Одоо чинь төр засгийг буруутгаж байж санаа нь амардаг МООД дэлгэрээд байгаа шүү дээ ...ЯМААНЫ МАХ ХАЛУУН ДЭЭРЭЭ гэдэг шиг эртхэн хооронд нь учрыг нь олуул....30 ААН - ӨНДӨР ТҮРЭЭС ТӨЛЖ ХОХИРСОН ИРГЭД...Та нар хохирсон гэж үзэж байгаа бол хохирлоо төрөөс биш наад 30 ААН с нэх...1ам метр 9000 төг гэтэл та нар 1ам метрт хэдийг сард төлөө вэ...надаар заалгалтгүй бодоод үз

Зочин [192.82.67.127] 2020-02-21 05:22:39

Баярлалаа.Урт цагааныг одоо хурдан буулгаж шинэ сайхан барилгаа барих үлдлээ.Түрээслэгч нар минь шинэ үйлчилгээний төв баригдах байлгүй.Та нар наад барилга байгууламжаа хараа хэзээ хэзээгүй нурах нь гадаад үзэмж цахилгаан сантехникийн асуудал хэцүү шүү дээ..

Зочин [202.9.40.45] 2020-02-21 05:07:49

Газрын луйварчлын гарт очижээ

Зочин [202.9.47.11] 2020-02-21 09:02:26

Яг зөв. Газарт нь үхэн хатан шунаж байгаа, сонгуулиас өмнө яаж ийж байгаад авах гэж оролдоно оо ойлгомжтой????


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.