Овоо тахилгын газар олноор цуглахыг хянана

Л.Батцэнгэл / Нийгэм

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чигллэийн дагуу Засаг даргын орлогч нар дүүргүүдэд хувиарлагдан ажиллаж байгаа. Энэ дагуу Нийсллэийн Засаг даргын орлогч, Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ажилласан байна.

Тухайн дүүргүүдийн Онцгой байдлын дарга, гишүүд болон холбогдох албан тушаалтнуудтай Тамгын газрын хурлын зааланд хурал хийж, тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллав.
1. Дүүргийн Засаг даргын Тамгын газар шуурхай штабын газар байгуулж, зохион байгуулалтанд орох
2. Дүүргүүдийн ойролцоох уул, овоонд иргэдийг олноор цугларуулахгүй байх, овоо тахилга хийх асуудлыг хязгаарлах
3. Дүүргийн ажилчид, албан хаагчид болон иргэдийн хувийн ариун цэврийн асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Амны хаалт тогтмол зүүх, гараа угааж цэвэрлэх, ариутгах
4. Олон нийтийн газар, эмийн сангуудад хяналт шалгалтыг тогтмол явуулах
5. Иргэд, оршин суугчдаар хяналт шалгалтыг хийлгүүлж, хамтарч ажиллах
6. Дүүргийн Засаг даргын Тамгын газар ажлын горимд шилжих /өөрсдөө ярилцаж байгаад/
7. Өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл иргэдийн болон төрийн албан хаагчдын эргүүлийг ажиллуулах
8. Гудамжинд нус, цэр хаях, ил задгай бие засах асуудал дээр хараа хяналтыг сайжруулах зэрэг үүрэг даалгаврыг өгчээ.

Нийслэлийн мэдээ-н зураг.


Сэтгэгдэл

Зочин [202.131.239.170] 2020-02-23 10:46:07

Бар караокений ойролцоо бохир заваан байвал тэр барнуудын ажиллагааг зогсоож цэвэрлэгээг хийлгүүлсэний дараа ажиллуулдаг байлгах хэрэгтэй

Зочин [202.179.25.184] 2020-02-23 06:42:56

тэр баар сав караокегээ хаагаач ээ

555 [202.126.89.202] 2020-02-23 03:12:15

Orond dyrtai humuus we. Neg ydaa teglej ogch baihad dahin or hiij bdag ajilgui archaagui ur huuhduud ni daramt boldog baih daa. Etseg ehee tejeej chadahgui teneguud olon ba shuu. Tetgeweriin zeel ogohgui ba ni zow. Uhen uhtlee ortei yawna gesen ug. Orgui bol bayan iwchingui bol jargal gedeg saihan unen ug bol yy daa.

Зочин [98.234.112.193] 2020-02-22 16:25:29

Олноор цуглуулахгүй гээд байх юм. Тэгтэл тэтгэврийн зээл олгоод банкинд очер дараалал үүсгээд хамгийн их эрсдэлтэй гэж нэрлэгдэх хөгшчүүлийг олноор нь цуглуулаад байх юм. Юу гэж ойлгох вэ. Энэ талаар УОК хариулт өгмөөр юм. Зээл авахаар дугаарлаж байгаа хүмүүсийн халууныг үзэхгүй л байгаа биздээ. Зээл олголтоо зогсоогочээ!

Зочин [202.126.88.196] 2020-02-22 14:04:11

Хянах биш ээ бүр хорих хэрэгтэй.

Зочин [64.53.234.130] 2020-02-22 15:27:45

yag unen


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.