О.Мөнгөншагай: Гадаадаас зорчин ирсэн иргэдийг гэрт нь хөл хорио тогтоож, тусгай дугаар ажиллуулан эрүүл мэндийн тандалт судалгааг хийж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй

Л.Батцэнгэл / Нийслэл

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдааны эхэнд, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хэрхэн ажиллах талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбогдуулан зарим ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлнэ. Мөн Оюутолгой компаниас 300 гаруй, Тавантолгой компаниас 150 гаруй ажилтан албан хаагчдыг ээлж солилцох байдлаар өөрсдийн тээврийн хэрэгслээр нэвтрэх зөвшөөрлийг авсан байгаа. Нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлсэн. Нутгийн захиргааны албан хаагчид хуваарийн дагуу эргүүлээр ажиллахдаа зөвлөмж мэдээ мэдээллийг хүргэж, иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж ажиллана” гэв.

Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу амралтын өдрүүдэд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд захиргааны болон нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын 10 мянга гаруй албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ үеэр зарим гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай гадаадаас зорчин ирсэн иргэдийг гэрт нь хөл хорио тогтоож, тусгай дугаар ажиллуулан эрүүл мэндийн тандалт судалгааг хийж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэв. Мөн Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай ажиллах талаар санал хэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар шинэ төрлийн халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өглөө. Одоогийн байдлаар “Covid 19” буюу коронавирус нийт 27 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд 76 мянган иргэн өвчилсөн тоо баримт гарчээ. Өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах Солонгос улсын зургаан дүүрэгт энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж байгааг дуулгалаа. Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтааж буй. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр иргэн, Говь-алтай аймагт нэг хүнийг тусгаарлаж эрүүл мэндийн тандалт явуулж байгаа аж.

Түүнчлэн шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн хяналтын байгууллагын 70 гаруй албан хаагчид ажиллаж байгаа юм. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг дуулгалаа. Амралтын өдрүүдэд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн удирдах газраас шалган нэвтрүүлэх найман товчоогоос гадна иргэдийн зорчих магадлалтай 14 цэгт түр постыг байгуулсан байна. Иргэд хотоос гарсан бол битүүний өдрөөс шинийн дөрөвний өглөө хүртэл эргэж хотод орох боломжгүй, ямар ч шалтаг хэлээд нэмэргүй, гэдгийг НЦГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж яриандаа онцоллоо.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хуваарийн дагуу эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчдыг хариуцлагатай байж, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллахыг үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабд эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид цаг тутам мэдээлэл өгч байх хэрэгтэй. Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24-ний өдрөөс /шинийн нэгнээс/ эхэлж нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсооно. Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстой. Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвхи оролцоо чухалд төдийгүй нийслэлчүүд сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцолж хэллээ.

Амралтын өдрүүдэд шахмал түлшний түгээлт нийлүүлэлт болон тээвэрлэлтийг тасалдуулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Агаар орчны бохирлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарт үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.136] 2020-02-23 17:08:18

гадаадаас ирсэн иргэд өөрсдийн ухамсраар л хариуцлага хүлээх хэрэгтэй.Сарын дараа л та нар маань "бид өвчингүй ирсэн"-гэдгээ монголчууддаа харуулж зарлаарай.Нэн ялангуяа монголчуудыг ганц тэжээж буй БНСУ-аас ирэгчид минь...Эрүүл сайхан амьдарцгаая.Бид хамтдаа.

Зочин [64.53.234.130] 2020-02-23 15:51:23

Olon yum hutsalgui solongosiin nislegiig zogsoo

Зочин [103.10.21.58] 2020-02-23 15:08:52

Уул нь ЗГ ЭМЯ сайн ажиллаж байгаа Гэхдээ энэ удаа СО гоос ирсэн иргэдийг гэрт нь явуулдаг нь буруу л санагдаад байна Гэртээ харьсан нэгнийг инээгээд угтаж байгаа ч гэрийнхэн нь наанаа гайгүй ч цаанаа түгшүүртэй л байгаа даа Халдвар тархах вий ...Гэхдээ иргэн бүр хичээх л хэрэгтэй болж байна

Зочин [43.242.243.46] 2020-02-23 14:12:00

ѳвчтэй голомтын бүсээр ирсэн гэрт нь явуулж буй явдал шууд гэмт хэрэг шалгах ёстой.дэлхийд тийм арга бхгүй.Энэ бол тѳрийн эсрэг гэмт хэрэг .улсыгдн эдийн засагт ба хүний амь насны эсрэг гэмт хэрэг .ХҮРЭЛСҮХ ийм үүрэг ѳгсѳн үү .Вирус МАН .ын дарга нарыг долигнохгүй бас авилага авахгүй их шудрага бие

Зочин [202.9.40.112] 2020-02-23 13:54:26

Дотроо хичнээн дэвээд яахав дээ. Солонгос, Японтой агаарын хилээ хаагаачээ. Аягүй бол тэр газруудаас л орж ирнэ шүү.

Зочин [192.82.74.171] 2020-02-23 13:42:19

nislegee zogsoogoochee. neeh bayn oron shg bhin. 3 say hyntei baij aihgyi baina uu. nislege zogsoo. gerte 1000 tusgaarlaad yahin salgalaad garch l taaraa shde gerinh ni garad l teneed l yawna shde sonin umaa gert ni horio hiine ch geh shg iim hyyhed shg um hiihee boliochee. hol horiogoo sain hii nislegee boliulaa

Иргэн [182.160.39.47] 2020-02-23 12:43:11

Орц лифтэнд ороод гарсан тохиолдолд агаар дуслын замаар тархдаг бид нар 2цаг тутамд шинээрээ маск солих боломжгуй тэгэхээр налайх эсвэл чойрт гэр бариад беенеер нь байлгах хээрийн хорио цээр тогтоох цэгтэй болмоор юм.

Zochin [103.229.122.106] 2020-02-23 12:34:49

Gert horio togtooh yamrav, geriinhen n avah ersdeltei.

Иргэн [64.119.26.141] 2020-02-23 12:01:10

Гэрт хөл хорио тогтоох нь эрсдэлийг бага боловч бууруулах сайн талтай ч эрсдэл бууруулах албад хариуцлагаас зайлсхийх муу талтай.

Зочин [192.82.67.127] 2020-02-23 11:12:50

Гэртээ тусгаарлан гэж байхгүй дээ.Жорлон 00 ариун цэврийн өрөө нэг яах вэ?Цаашлаад ах дүү нар хүртэл цэрвээд байдаг юм шүү дээ 14 хоног эмнэлэгт байлгах нь зүйтэй.Ер нь яваад ирсэн хүн ч аягүй санаа зовох юм байна шүү.

Зочин [192.82.78.147] 2020-02-23 11:17:53

Чи байна шүү дээ өөрийнхөө гэрийг зочиндоо гаргаж өгөөд, өөрөө ах дүү нар эсвэл зочид буудалд үлдсэн гэр бүлтэйгээ 14 хоног амьдар.

цэцэг [66.181.181.100] 2020-02-23 10:48:44

өвчин гарсан улсаас ирсэн иргэдээ гэрт нь хорино гэдэг нь эрсдэлтэй би үхээр чи үх гэдэг тэй яг ижил .

Зочин [192.82.78.147] 2020-02-23 11:21:17

Тэгээд яах уу улсын эмнэлэг дүүрнэ. Бусдын зочид буудалд оруулах аргагүй. Гэртээ зочиноо ганцааранг байлгаж 14 хоног тусгаарлах ёстой болно. Дараагаар нь өвчинтэй байвал жинхэнэ мэргэжлийн эмнэлэгт нь хэвтүүлж, өөрийнхөө гэр оронг өөрийнхөө мөнгөөх халдваргүйжилт хийлгэж явах хэрэгтэй.

цэцэг [66.181.181.100] 2020-02-23 10:46:08

гэрт нь хөл хорио тогтоох боломжгүй .яах гэж 400 ортой эмнэлгэ бэлдсэн юм .? заавал өвдсөн хойно нь тэр эмнэлгэт аваачих ёстой юу ?яагаад хятад солонгосоос ирсэн иргэдээ бэлдсэн тэр эмнэлгэт хөл хорионд оруулаад хянаж болдоггүй юм бэ ? мөн шинэ эмнэлгээ үнэ төлбөргүй ашиглуулы гээд л сайхан сэтгэлт хүн эмнэлгийн байр үзүүлээд л байсан. байр сав дутаагүй хариуцлага мэдлэг хоёр дутаад байна .гэрт нь хөл хорионд оруул гээд сууж байгаа төрийн түшээдийг ажилах араг барилаа ойлгож байна гэж дүгнэхд хэцүү л байна шүү .!

Bi [202.9.40.170] 2020-02-23 15:35:19

Harin tiimee ingeed tenegteed bhiim

Зочин [202.55.188.91] 2020-02-23 12:20:36

Bid solongos hytaduud shg mongo huraadag ard tumen biluu .tor zasag maan harmaanii mongo yu bilee .bidend bodoh yum ih bn .yaj ovching oruulj irehguigeer ersdel baga davah uu .

Зочин [64.119.16.210] 2020-02-23 12:19:29

Солиороод бай өвчтэй хүмүүсээ хэвтүүлж ёстой, яагаад эх орноо эрсдэлд оруулж байгаа хүмүүст давхар зардал гаргах ёстойн. Харин гэр бүлээр нь хорио тогтоох хэрэгтэй, эсьэл ирсэн хүнээ үлдээгээд хамаатныдаа 14 хоэоцгоо!

Зочин [192.82.78.147] 2020-02-23 11:23:24

Өвчингүй байвал яах уу? Иймд гэрт нь ганцаараа хөл хорионд оруулж эрсплийг эрс буулгахаас аргагүй. Өвчтэй бол 14 хоног болгохгүй тэр эмнэлэгт хэвтүүлж, өөрийнхөө гэрийг халдваргүйжилт хийлгээд боллоо.

Зочин [202.179.27.175] 2020-02-23 10:08:09

Orood irwel hohichini geed heleh eronhiilogch eronhii saidtai azgui ard tumen

Zz [66.249.82.172] 2020-02-23 10:25:56

Yah gej tegdegiim dee chadalaarai l hicheej bn sh dee

Зочин [64.119.19.97] 2020-02-23 09:45:21

gert n horih gej hudlaa.hun irne,orno,garna....butel muu ym bn.tusd n bailgah n zuv.geriinhen n tsug bn.gaduur garna..gm

Зочин [192.82.78.147] 2020-02-23 09:54:01

Гэрт нь гаднаас ирсэн зочиноо ганцаараа хөл хорионд хийж цоожлоод 14 хонох шиг амархан зүйл байхгүй. Монголд байсан гэрийн бусад хүмүүс эрүүл тул ах дүү нар, найз нөхөд гээд айлаар хоноглож, ажлаа хийгээд явбал эдийн засагт хэрэгтэй бусуу. Юу юуны туханд хүрэлгүй гадаадаас ирсэн зочинтойгоо уулзах гэж гүйхгүй 2 долоо хонож чадах хэрэгтэй. Хөл хорио тогтоож бүгдээрээ хямарсан дорвол яг тухайн хүндээ хөл хориог тогтоож чадах үр дүнтэй арга юм.

зочин [182.160.34.216] 2020-02-23 09:29:38

ГЭРТ ХАМТ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЯАХ ВЭ, УСАН ОНГОЦ ДЭЭР ХАЛДВАРЛАСАН ШИГ ХАЛДААХ УУ

Зочин [192.82.78.147] 2020-02-23 09:44:02

Ах дүү, хамаатан садныхандаа очиж хорогд. Харин ганц гадаадаас ирсэн зочиндоо өөрийнхөө гэрт ганцаараа байлгаж цоожлох хэрэгтэй. Зочны хоол хүнс хэрэгтэй зүйлийг аав ээж, ах дүү нар нь зөөж өгөх ажлыг хийнэ. Хүнс болон бусад хэрэгтэй зүйлийг зөөхдөө зочинтой хэзээч уулзаж болохгүй, тусгаарлагдсан нөхцлийг сайн хадгалах хэрэгтэй. Болж өгвөл ингэж тусгаарлаж болно гэсэн жүжигчилсэн сургалтыг гадаадаас зочин ирэх айлд урьдчилан танилцуулж үзүүлэх хэрэгтэй. Ингэж жишээ үзсэний дараагаар тухайн зочин гэр бүлээс нь хэрхэн тусгаарлах төлөвлөгөөг өөрсдөөр нь бичүүлж авах ёстой.

христ [66.181.177.53] 2020-02-23 09:19:44

Христуудийн цугралтуудыг болиулах хэрэгтэй дээ. Солонгост юу болж бнаа.

Bolor [66.181.161.86] 2020-02-23 09:18:57

Hahaha гэртээ хөл хоригдохуу

Зочин [192.82.78.147] 2020-02-23 09:36:38

Гадаад ирсэн зочиндоо хэрхэн 14 хоног хөл хорио тогтоох вэ гэдэг талаар гэр бүлээс нь төлөвлөгөө бичүүлж аваад, зочин ганцаараа хэний гэрт хаана тусгаарлагдаж, гэр бүлийн бусад гишүүд ах дүү нарындаа байх бол түүнийг бичүүлж ав. Монголд байгаа гэр бүлийнхэн гишүүд эрүүл тул хөл хорионд оруулахгүй байхаар маш нарийн төлөвлөж өгвөл айх зүйл байхгүй. Зөвхөн зочин нэг хүнийг хөл хорионд оруулж 14 хонуулахдаа гаднаас нэг хүнтэй уулзуулахгүй хоол хүнсийг зөөж өгөх гэр бүлийнхэнээр хийлгэж байх бүрэн боломжтой. Хоол хүнсийг зөвхөн үүдэнд тавиад явсны дараа хүнгүй нөхцөлд авч байх дүрмээр явах хэрэгтэй.

Зочин [192.82.78.147] 2020-02-23 09:16:47

Энэ гурав хоногт монголын төв суурин газарт хэрхэн хөл хориог үр дүнтэй хийж болохыг харах туршилт гэж хэлж болно. Гамшигаас урьдчилан сэргийлэхэд чухам ямар зүйл дээр анхаарах, цаашлаад сайжруулах зүйл юу байгааг, ямарч аргаггүй шийдэх боломжгүй зүйл юу байгааг сайн тэмдэглэж нэгтгэн бодлого боловсруулах хэрэгтэй.

Зочин [66.181.161.86] 2020-02-23 09:19:17

Тийм шүү

irgen [192.82.77.54] 2020-02-23 09:15:41

гэрийнхэн нь халдвар авдаггүй, тэгээд өусдад тардаггүй юм уу? Яасан тэнэг юм ярьдаг юм. Нэг л хүнд халдахад хичнээн хүнд халдаж байгааг ойлгохгүй л байгаа юм уу. ирсэн хүмүүсийг тусгаарлаач

Зочин [192.82.78.147] 2020-02-23 09:26:07

Эсвэл нэг хэсэг нь ах дүү нарындаа 14 хоног байгаад, гадаадаас ирсэн зочиноо гэрт нь байлгаж цоожлоод, 2 өдөртөө нэг хоол хүнс үүднийхэн өмнө тавиад явах замаар хоорондоо тусгаарлаж болно.

Зочин [192.82.78.147] 2020-02-23 09:18:20

Гэр дотороо жижиг майхан бариад түүнээсээ тусгаарлах хүнээ гаргахгүй байхад болно.

Зочин [192.82.67.127] 2020-02-23 09:10:55

Солонгос нислэгээ яах вэ?Бид солонгосоос ирэх урсгал бууриа сахисан МОНГОЛЧУУДАА айлгаж эхэллээ.Төрийн 3 өндөрлөг арга хэмжээгээ аваач!

Зочин [202.55.188.85] 2020-02-23 09:03:05

Солонгосын нислэгүүдийг цуцал жихэнэ аюул чинь тэнд байна.

Зочин [202.9.46.223] 2020-02-23 08:43:19

Энэ нөхдүүд өөрсдөө эргүүлд гарвал иргэдэд сайн үлгэр жишээ үзүүлэхээс гадна дараа сонгуулиар сонгогдоход нь хэрэг болох буй заа


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.