Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Ц.Анударь / Шинжлэх Ухаан 2023

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булганы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-28-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:08:58

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:08:58

sarmandah derem [202.55.188.41] 2020-02-25 03:59:48

tanai hamt olond ajliin undur amjilt husie saihan shinleerei

Зочин [103.212.116.49] 2020-02-24 01:40:27

Хангай дэлхий өөрийн нүүр царайгаа харуулж байгаа тул хөдөө хотгүй хөл хориондоо ороорой. Гэртээ байхад бүгд амар тайван байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.