Цасан шуурга шуурна

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд. Өнөөдөр өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар:

  • Хоёрдугаар сарын 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Хоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • Хоёрдугаар сарын 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Гуравдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь, талын нутгаар, 1-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэлийн газраас мэдээлж байна. Иймээс иргэд, жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:13:00

FVAbb4 http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:08:15

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:08:14

баагий [202.126.89.8] 2020-02-29 21:35:04

тиймээ.Монгол хүний буян заяа нь түшиж хийморлог ард түмнийг минь энэ тахал тойрох болтугай.тѳр засгийнхаа шийдвэрийг дагаад түмэн олон минь бид ѳѳрсдѳѳ хичээе. Тѳрийн сүлд минь ѳршѳѳг

Ёндон ах [202.179.31.119] 2020-02-28 06:37:36

Бүдүүн баараг,хөгжил дорой гэгддэг Монголчууд даян дэлхийд юугаараа давуу болохыгоо нэг харуулахсандаа.Тэнгэр сахиустайгаа ,төр засаг,ард түмэн нийлж хичээж байгаад хүн төрөлхтнийг айлгаж байгаа энэ ханиадыг эрүүл энх давчихвал ч жинхэнэ тэнгэрт тэтгэгдсэн ард түмэн гэдгээ нотлоно доо.Бүгд хичээсээр байгаарай.

Зочин [119.40.98.177] 2020-02-28 02:04:52

Байгаль цаг агаар цэвэрлэгээ, хөл хөдөлгөөнийг маш сайн хангаж зохицуулж байна даа. Монголчуудыг тэнгэр заяатай гэдэг үүнийг л хэлэээд байгаа байх. Одоо бид нар өөрсдөө ариун цэвэр, хөл хөлгөөнөө зохицуулчихвал энэ ханиадыг даваад гаргачихаар байна шүү. Бүгдээрэй хичээхийг хүсч байна. Мөн уриалж байна!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.