Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Олон нийтийн сүлжээгээр нийслэл рүү хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг шалган нэвтрүүлэх постууд оруулахгүй байгаа нь хүнсний хомсдол үүсгэж болзошгүй гэх мэдээлэл гарсан.

Иргэдийн мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Эмээлт, Дархан, Өлзийт, Налайх чиглэлийн шалган нэвтрүүлэх постод ажиллалаа.

image

Эмээлт, Дархан, Өлзийт, Налайхын шалган нэвтрүүлэх постоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг зохих зөвшөөрлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлж байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох шийдвэр гаргасан.

Шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 61-ын гарамын хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хяналтын цэгүүдэд цагдаа, мэргэжлийн хяналт, хүн болон мал эмнэлгийн байгууллагууд, Онцгой байдлын албан хаагчид хамтран хяналт тавьж ажиллаж байна.

Иргэдэд төрөөс гаргасан шийдвэрийн дагуу үүргээ биелүүлж, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба, хүн болон мал эмнэлэгтэй хамтран ажиллаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.249.82.168] 2020-02-28 06:44:46

Махны үнэ миний сүлжээнд доод тал нь 1кг мах 10600 болсон байх юм. Гэтэл хүнс мах орж ирж байгаа гэх юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.