Б.Батцэцэг: Хятадын тал нөхрийн чанараа таниулсан айлчлал боллоо гэж дүгнэсэн

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго юунд оршиж байв? Энэ зорилго хэрхэн хэрэгжсэн, айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

- 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, мөн өдрийн орой эх орондоо буцаж ирлээ. Ерөнхийлөгч энэ удаагийнхаа айлчлалаар БНХАУ-ын удирдлагуудтай уулзан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцаж, Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг мэдээлж, дэлхий дахиныг түгшээж байгаа коронавирусын өвчлөлийн эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, туршлага судаллаа.

Энэ удаагийн айлчлалаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн, онц ноцтой нөхцөлд аюулт өвчний эсрэг хүнд тэмцэл өрнүүлж буй Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Мөнхийн, найрсаг хөршийн хувьд Хятад улсад сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын удирдлагууд, ард түмэн талархан, элэгсэг дотноор хүлээж авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь эерэг сэтгэгдлүүд гарч байна. Манай ард түмэн ч бас ойлгож, эерэгээр хүлээж авч байгаа нь анзаарагдаж байна. Энэ бүхэн нь энэхүү айлчлалд тавьж буй дүн гэж харж байна.

Иж бүрэн стратегийн түншлэлтэй хоёр орны хувьд харилцаа, хамтын ажиллагаа ямар ч нөхцөлд үргэлжлэх ёстой. Хятад улс нь манай худалдаа, эдийн засгийн гол түнш. Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн бататгахад чухал түлхэц болсон гэж үзэж байна.

- Энэ удаагийн айлчлал онцгой цаг үед, онцгой нөхцөлд хэрэгжлээ, тийм үү?

- Тийм ээ, энэ удаагийн айлчлал онцгой цаг үед онцгой нөхцөлд хэрэгжлээ. Үүнтэй холбогдуулан урьд өмнө гарч байсан халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл дурдахыг хүсч байна. Тухайлбал, 2003 онд БНХАУ-д дэгдсэн SARS өвчний үеэр БНХАУ-д хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байсан 22 гадаад арга хэмжээнээс 19 нь цуцлагдаж, 3-хан нь хэрэгжиж байсан. Ихэнх улсын төр, засгийн тэргүүн нар айлчлалаа цуцалж, зөвхөн Франц, Румыний Ерөнхий сайд нар БНХАУ-д айлчилсан байдаг. Тийм ч учраас тэдгээр айлчлалыг “БНХАУ-тай эв санааны нэгдлээ илэрхийлсэн, хүнд үед сэтгэл санааны болон бодит дэмжлэг тусламж үзүүлсэн онцгой айлчлал боллоо” гэж Хятадын төр засаг, ард түмэн өндөр үнэлсэн байдаг.

Энэ удаад ч Хятадын тал манай Ерөнхийлөгчийн айлчлалыг талархан хүлээж авч, хүнд үед нөхрийн чанар таниулсан чухал айлчлал боллоо гэж дүгнэсэн. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” Монгол ардын зүйр үг, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургааль үгийг тус тус иш татаж чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Мөн халдварт өвчин дэгдсэнээс хойш БНХАУ-д хийсэн гадаад улс орнуудын Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломж гаргах завшаан болно хэмээн тэмдэглэсэн. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь нэг улсын асуудал биш нийт хүн төрөлхтний өмнөх том сорилт тул хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэсэн.

Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн хамт, энэ удаагийн айлчлалын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Монголын тал Хятад Улсад вирусын халдвар авсан, өвчилсөн, нас барсан хүний тоо өдрөөс өдөрт буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж байгаа нь төр засаг болон бүх шатны байгууллага нь энэ өвчинтэй тэмцэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж, ард иргэд нь хариуцлагатай, ухамсартай хандаж хамтарч ажилласны үр дүн гэж үзэж байна.

Хятадын төр засаг коронавирусын өвчлөлтэй тэмцэж хүрсэн ололт амжилтыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ тархалтаас урьдчилан сэргийлэх болон голомтод авч хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй туршлагыг нь судалж танилцан, харилцан мэдээлэл солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид байгалийн гамшиг, осол, гоц халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийлэл болсон бөгөөд бүс нутаг, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгаж, Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлсэн бодит алхам болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:31:31

qYaia0 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [59.153.115.121] 2020-03-01 06:47:05

Монголдоо махны үнээ 3000-5000барьж чадахгүй байж юун долигнуур юм.Баттулгад хэрэгтэйн байхдаа зайлуул.авч байгаа хүн инээж цаасан малгай өмсгөнө.ард түмэн ядуу бнаа малаа

Зочин [66.181.178.145] 2020-02-28 18:31:33

Бие даасан тусгаар улс гэдгээ батласан, бас олон улсад түүнийгээ мэдрүүлсэн айлчлал гэж хэлж болно.

cff [192.82.68.116] 2020-02-28 17:23:13

shijgin avgai ve

Зочин [66.181.178.145] 2020-02-28 18:32:30

Өөрөөс тань дээр л байгаа

Зочин [80.215.102.221] 2020-02-28 17:12:12

Тэгээд 30000 халуун хошуут хонио л өгөх гэж явсан юм у эсхүл юу гуйсанаа толорхой хэлээч

Зочин [73.15.211.77] 2020-02-28 20:15:25

uvchtei yum uu daa soliotoi zaaval yum guih gej chi huntei uulzdag gajig uu

Zol [202.126.89.85] 2020-02-28 14:07:51

Enhbayaraa songooch. Ta nar. Battylga hurelsuh 2 gaigui sain ajillaj ba. So yapon 2 oronii saitad magtaj bichsen angli orchyylaad ynshaarai.

Зочин [81.183.211.52] 2020-02-28 12:53:55

Зсссс болно болно. Төрийн ажил түүгээрээ явагдаа л биз. Ахин дахин шагшин магтаж Монголчуудыг хятадуудад хайртай болгох тархи угаалтаа боль боль

Зочин [202.131.239.170] 2020-02-29 14:55:21

Буруу сэтгэгдэл бичсэн хүмүүсийг шалгах хэрэгтэй

Zochin [103.229.122.106] 2020-02-28 12:50:26

Ene avgai iluu

ara [150.129.143.19] 2020-02-28 11:05:52

xudlaa shaa bayrjargalaa

Z dolooj bn [202.9.47.19] 2020-02-28 10:58:45

Z gin site bugus doloow

Зочин [202.9.46.135] 2020-02-28 10:51:44

CHI ILUU SHUU

Ядуу [202.21.124.22] 2020-02-28 10:24:41

ЯДУУ ХҮН ЯДУУ СЭТЭГДЭГ ГЭЖ ЮУТАЙ ҮНЭН .ЗОВОХ ЦАГТ НӨХӨРИЙН ЧАНАР ГЭЖ .

Зочин [1.182.195.201] 2020-02-28 10:05:45

TER TOM GURUN D ENE JAAHAN TUSLAMJ CHN YUU CH BISHEE. 30000MAL , MONGOLDOO YADUU IRGEDEE TUSALBL HECHNEEN AILIIG AVRAH BILE. MONGOLIIN EDIIN ZASAG URD HILEE HAAHIIG NEG UDUR CH DAAJ DIILHGUI BOLSON HECHUU UYE. EDIIN ZASGIIN HUND HECHUU BAIDLAAS BOLOODOL ARGGUI IRSNIIG NI TED CH SAIN MEDNEE.

Зочин [202.9.46.154] 2020-02-28 09:35:07

Битий тэнэгт мөнхийн хөршдөө туслах нь зөв зүйтэй зүйл мөнөөс мөн.Манай Ерөнхийлөгч алс хэтийг харсан мундаг юмаа.

Зочин [59.153.115.121] 2020-03-01 06:47:58

Чи захиалгын хүнүү зайлуул

зочин [122.201.19.99] 2020-02-28 09:27:22

Монголчуудаа нэг сайхан өөд нь татаад аваад явчих удирдагч монголд төрөөсөө Сэлэм хүрлээ Бөх Баттулга хоёр ПОПОРСООР л сонгууль бодоол дахиад нэг сонгогдчихоол чацга царайлаал явхын

Зочин [194.228.32.8] 2020-02-28 13:21:32

Монголчуудаа нэг сайхан өөд нь татаад аваад явчих удирдагч монголд байнаа байна. Энхбаярыг дардаснаас гаргачих.

zochin [66.181.160.53] 2020-02-28 08:57:14

Ard tumen yaduu amidarch baihad hyatdad ochij tuslamj uzuuldeg.Shene erunhiilugchtei boloh tsag ni boljee.

Зочин [59.153.115.121] 2020-03-01 06:49:31

Яг үнэн энийг соливол таарна.толгой хоосон бөх нэрээр бах хаасан юмаар яадагийн

Zochin [88.130.50.97] 2020-02-29 06:49:15

Cham shig bodoltoi ulsuudad eronhijlogchijg solih bish, chanajg l oorchilj, tarhi tolgoid n jum hijh heregtej bna

Зочин [202.126.89.112] 2020-02-29 01:27:32

чи ч үнэхээр бүх зүйлээрээ ядуу амьтан байна доо ха ха


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.