Шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагааг ухаалаг камерийн системээр хянаж байна

Aдмин / Нийгэм

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн битүүний /2020.02.23/ өдрөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хотруу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Автотээврийн хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол нийслэлд нэвтрүүлэхгүй байх тусгай чиг үүргээр хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Иймд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд төр засгаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдыгаа халдвараас хамгаалахыг мэргэжлийн байгууллагынхан уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Zochin [59.153.112.251] 2020-02-29 01:35:24

Yaj iigeed amid yuahiimsaan hvmvvsee vneheer tvgshij amidrah aimaar ym bn shvv

Oogii [66.181.161.116] 2020-02-28 16:12:13

Manai ulc turchid ovoo xvn chig ajolaj bma ix bayrtai erdene xvnii ami ix chuxal mongolchuudda maskaa sain zvvj darxlaagaa saim medejsn amin demtwi xool sain ideed bvgdeeree ervvl ex baitsgaaya


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.